ХБНГУ-ын Мюнхэн хотын Людвиг-Максимиллианы их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Гүнцэцэгийн Монголдоо түр хугацаагаар ирээд байхад нь уулзаж, ярилцсан юм. Штутгарт хотын Монгол академичдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн тэрбээр бие нь харьд ч, сэтгэл нь Монголдоо байдаг, элэг нэгт монголчуудтайгаа хамтран эх орондоо тустай олон сайн үйл бүтээж яваа залуусын нэг. Хэл шинжлэлийн мэргэжилтэй түүний ажил мэргэжлийн талаар ярилцлагаа эхэллээ.
-Та Мюнхэн хотод ямар судалгааны ажил хийж байна вэ?
-Мюнхэн хотын Людвиг-Максимиллианы их сургуулийн Финлянд Унгар хэл судалдаг институтад ажилладаг. Манай институтын профессор нь Сибирийн орос хүн. Тэр хүн Орост байхдаа монгол хэл, ялангуяа буриад хэлийг судалж, докторын зэрэг хамгаалсан юм билээ.
Тэр хүний хамгийн анхны судалгааны ажил нь байсан учир Монгол хэлний судалгаагаа орхих дургүй. Хэдийгээр өөр хэлний институт ч гэсэн монгол хэлний судалгаагаа үргэлжлүүлэн хийж, судалгааны төслүүд бичдэг. Би тэр төсөлд нь 2012 оны хоёрдугаар сараас ажиллаж байна.
Ер нь ажиглаад байхад манай монгол эрдэмтдийн хийсэн судалгааны ажлыг олон нийт, дэлхий нийтийн хүртээл болгох зам нь хаагдмал. Зөвхөн их сургуулийн хэдхэн оюутан унших төдийгөөр хязгаарлагдаж байгаа харамсалтай.
-Таны ажиллаж буй сургуульд монгол хэл судалдаг өөр хүн байдаг уу?
-Мюнхэнд ажиллаж эхлэхээс өмнө би Штутгарт хотын Их сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимд ажиллаж байлаа. Тэр үед хоёр дахь ажлын санал ирэхэд нь би хоёр ажлаа зэрэг хийсэн. Штутгартын төслийн ажил өнгөрсөн зургадугаар сард дууссан. Штутгартын их сургуульд монгол хэл судалдаг хүн надаас өөр байгаагүй.
-Судалгааны ажлын тань сэдэв юу вэ?
-Би Герман судлал, хэл шинжлэл гэсэн хоёр сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь докторын ажлаа зөвхөн хэл шинжлэлийн салбарт хийсэн л дээ. Ерөнхий хэл шинжлэлийн онолыг орчин үеийн монгол хэлтэй харьцуулан судалсан. Миний судалгааны ажлын сэдэв нь “Монгол хэлний заахын тийн ялгалын үүрэг роль”.
Хүмүүс тийн ялгал гэхээр хэлний нэг дүрэм л гэж боддог. Монгол хэлний заахын тийн ялгал хэл шинжлэлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Заахын тийн ялгалын үүрэг бусад хэлэнд монгол хэл шиг тодорч гардаггүй. Жишээлбэл, Туслах үйл үгийн тусагдахуун гишүүн өгүүлбэр байна. “Би энэ сэтгүүлийг унших дуртай”.
Тэгэхээр энэ өгүүлбэрт “энэ сэтгүүлийг” гэж тодорхой заасан учир заахын тийн ялгалыг заавал хэрэглэнэ. Харин “Би сэтгүүл унших дуртай” гэвэл тодорхой бус учир заахын тийн ялгал хэрэглэхгүй. Монгол хэлэнд байдаг бусад хэлэнд ажиглагдаагүй бас нэг зүйл бол нийлмэл гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн заахын тийн ялгалд байдаг.
Жишээ нь, “Би чамайг Герман явахыг мэдсэн” гэдэг бол Европын бусад хэлэнд “Би чи Герман явахыг мэдсэн” гэх жишээтэй. Энэ ялгааг хэлэхэд хэл шинжлэлийнхэн гайхаад байдаг. Яахаараа өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн гишүүн заахын тийн ялгал авдаг юм гэж гайхдаг. Үүнтэй төстэй дүрэм япон хэлэнд илэрдэг гэхдээ гол өгүүлбэрийнх нь үйл үг тусах үйл үг байдаг, тусагдахуун гишүүн авдаг.
-Монгол хэл маш баялаг, яруу тансаг гэдэг. Энэ нь таны бусад хэлтэй харьцуулан судалгаа хийх явцад ажиглагдаж байна уу?
-Монгол хэл арвин баялаг үгсийн сантай хэл гэдэг нь үнэн. Гэхдээ хэт туйлширч болохгүй. Манай монгол хэлний мал аж ахуй, хөдөө аж ахуй гээд нүүдэлчин ахуйтай холбоотой үгсийн сан бол үнэхээрийн арвин баялаг. Гэтэл монгол хэлэнд хийсвэр утгатай үгсийн сан баялаг биш. Гүн ухаан, сэтгэлгээний хийсвэрлэлийг өгүүлсэн үгсийн сангаар жишээлбэл, герман хэлтэй харьцуулахад учир дутагдалтай.
Тэгэхээр хэл болгон өөр өөрийн шинж чанар, онцлогтой болох нь эндээс харагдаж байгаа юм. Би цаг хугацаа заасан байц гишүүн өгүүлбэрийг судалдаг. Дүрэм хэлзүйн талаас монгол хэлний нэг гоё нь Жишээлбэл, Би чамайг хичээлээ хийсний дараа явна гээд өгүүлбэр байлаа гэхэд “Дараа“ гэсэн хугацаа заасан утгыг герман, англи хэлэнд “after, nachten” гэсэн нэг л үгээр илэрхийлдэг. Гэтэл монгол хэлэнд маш олон боломж байдаг. Миний судалгааны ажлын гол зорилго нь энэ олон төрлийг харьцуулан, утгын ялгааг нь судалдаг.
-Та Монголдоо ямар сургуульд төгссөн бэ?
-МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Герман судлалын ангийг төгссөн. Нэгэнт хэлийг нь сурсан юм чинь нутаг орон, соёл урлагийг нь судалъя гээд Герман явсан. Эхний жилдээ герман айлд гэр бүлийнх нь нэг гишүүн адил амьдарч, тэр үедээ их сургуулиудыг судалж үзсэн. Тэгээд Штутгартын их сургуулийн Герман судлал, хэл шинжлэлийн ангид орж, мастер хамгаалсан. Төгсөөд байтал докторантурт сурах ажлын санал ирэхэд нь дуртайяа үргэлжлүүлэн сурсан л даа. Судалгааны төсөл дээр ажиллахын хажуугаар нь би докторын ажлаа хийсэн.
Жишээлбэл, Би чамайг хичээлээ хийсний дараа явна гээд өгүүлбэр байлаа гэхэд “Дараа“ гэсэн хугацаа заасан утгыг герман, англи хэлэнд “after, nachten” гэсэн нэг л үгээр илэрхийлдэг. Гэтэл монгол хэлэнд маш олон боломж байдаг.
-Та цаашид ямар зорилготой ажиллаж байна вэ. Эрдэм шинжилгээний ажлаа хийсээр байх уу?
-Монгол хэлийг орчин үеийн хэл шинжлэлийн үүднээс судалсан эрдэмтэд Монголд бол мэдээж байна. Харин тэр судалгаа нь гадаадад огт нэвтрээгүй. Манай эрдэмтэд голдуу монгол, орос хэл дээр судалгааны ажлаа бичдэг. Англи хэл дээр бичсэн судалгаа огт байхгүй. Дэлхий нийтийн эрдэм шинжилгээний хэл нь англи хэл гэж үздэг.
Судалгааны ажил хийхдээ монгол эрдэмтдийнхээ бүтээлийг хармаар байдаг ч олддоггүй. Би 2013 оны арваннэгдүгээр сард судалгааны ажлаа эхлэхдээ Монголдоо ирж, нэгэн их сургуульд очиж “Би танай номын санд сууж, ийм ийм судалгааны үр дүнг үзье” гэсэн. Гэтэл “Та ямар учиртай, юун хүн бэ?” гээд эхэлдэг байгаа. Би Германд эрдэм шинжилгээний ажил хийдэг юм аа гэхээр “Судалгаа үзүүлж болохгүй” гэх жишээний.
-Монголдоо зорьж ирчихээд хүссэн материалаа үзэж чадаагүй хэрэг үү?
-Үгүй, бараг л хөөгдөөд гарч байгаа юм. Ер нь ажиглаад байхад манай монгол эрдэмтдийн хийсэн судалгааны ажлыг олон нийт, дэлхий нийтийн хүртээл болгох зам нь хаагдмал. Германы эрдэмтэд чи энэ чиглэлээр хийсэн монгол хэл дээрх судалгааны ажлыг уншаад бидэнд тайлбарлаж өг гэдэг. Би тэрийг олж авах гэсээр маш их цаг алддаг.
Манай монгол эрдэмтэд бүтээлээ англи хэл дээр хөрвүүлдэг бол тэр нь дэлхий нийтийн хүртээл болно.Зөвхөн их сургуулийн хэдхэн оюутан унших төдийгөөр хязгаарлагдаж байгаа харамсалтай. Би цаашдаа эрдэм шинжилгээний ажлаа ч хийхийг бодно. Монгол эрдэмтэд чадвартай, тэр бүтээлийг дэлхий нийтийн хүртээл болгоход боловсролын салбарын бодлого боловсруулагчид анхаарал тавиасай, олон улсын эрдэм шинжилгээний хурал, уулзалтад оролцож судалгааны ажлаа танилцуулах боломжийг нь нээж өгөөсэй гэж хүсдэг. Би цаашид энэ чиглэлээр нэлээд ажиллах санаатай.
-Монгол судлал Германд ямар түвшинд явж байна?
-Берлин, Бонн, Лайпцэг, Мюнхэн хотуудад Монгол судлалын тусгай институт салбар байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд ихэнхийг нь хаагаад, Монгол судлал үндсэндээ орхигдож байна.
Одоо ганцхан Боннын их сургуульд Монгол хэлний тэнхим ажилладаг. Берлиний Humboldt-ын их сургуульд Төв Азийн судлал дотроо Монгол хэл сурах сонирхолтой хүмүүст зориулсан хичээл ордог. Лайпцэгт сүүлчийн нэг профессор ажиллаж байна. Тэр хүн тэтгэвэртээ гарвал монгол хэл байхгүй болно гэсэн үг. Монгол судлалыг хөгжүүлэх, дэлхий нийтэд таниулах чиглэлээр манай улс түлхүү ажилламаар санагддаг.
-Монгол судлалыг гадаадад хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ. Энэ чиглэлээр тухайн улсын төр засаг санаачилгатай ажиллах ёстой юу?
-Энэ бол тухайн улсын бодлого байх ёстой. Тэр дагуу Монгол судлаач эрдэмтдийг түлхүү ажиллуулах ёстой. Герман улс өөрийнхөө хэл, соёлыг сурталчлахын тулд улс орон бүрт институтээ байгуулж, тэнд ажиллаж буй багш, ажилчдыг бүгдийг цалинжуулдаг. Дэлхий нийтээр англи хэлийг түлхүү үзэж, судалж, харилцаж байна.
Үүнтэйгээ зэрэгцэн Герман улс ч эх хэлээ сурталчлахыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, шийдэж байгааг харахад бахархмаар. Гэтэл гуравхан сая хүн амтай Монгол Улс эх хэлээ сурталчлахгүй орхигдуулсаар хэзээ нэгэн цагт монгол хэлэнд гаднын хэлний нөлөө орж, уусахыг үгүйсгэхгүй. Улс орнууд үүнийг л бодож, эх хэлнийхээ дархлааг сайжруулж байдаг юм байна.
-Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэлээ зааж, сургах боломж байдаг уу?
-Германд амьдарч байгаа монголчууд хүүхдүүддээ монгол хэлээ сургахыг маш их хүсдэг. Энэ талд үргэлж санаа зовж явдаг. Штутгарт хотын Монгол академичдын холбооныхон хагас сайн өдөр болгон хүүхдүүдэд монгол хэлний хичээл явуулдаг. Манай хотод монгол хэлний мэргэжлийн багш нар байдаг.
Тэр хүмүүс маань сэтгэл гарган монгол хэлээ заамаар байдаг ч заримдаа хичээл заах байр, санхүүгийн дутагдлаас болоод санасандаа хүртэл ажиллаж чадахгүй байгаа. Тэр хүүхдүүд гадаадад боловсрол эзэмшээд хэзээ нэгэн цагт Монголдоо ирнэ, Монголынхоо сайн сайхны төлөө мэдлэг оюунаа зориулна. Тиймээс хүүхдүүдэд одооноос монгол хэлийг нь зааж, монгол сэтгэлгээг нь суулгаж өгвөл илүү үр дүнтэй. Энэ тал дээр Засгийн газар анхаарах ёстой.
-Германд хэд хэдэн монгол сургууль байдаг гэж дуулсан?
-5-6 монгол сургууль бий. Герман дахь төрийн бус байгууллагууд нэгдэн зөвлөл байгуулаад, төсөл бичсэн. Төслөө Монгол Улсын засгийн газартаа илгээсэн. Боловсролын яам мөнгө байхгүй гэсэн хариу өгөх жишээтэй. Манайхан өнөөдрийг бодож амьдардаг, ирээдүйгээ огт бодохгүй байна.
Хүүхдүүд ажлын таван өдөр герман сургуульдаа явна. Хагас сайнд монгол хэлний өдөр гээд хүүхдүүд маань сургуульдаа явах дуртай. Монгол сургуульд хүүхдүүд уншиж бичиж, дуу шүлэг сурч, монголоороо бүтэн өгүүлбэрээр зөв ярьж сурч байна.
Зургаан жилийн өмнө Монгол академичдын холбоог байгуулахад хамгийн эхэнд ярьсан сэдэв нь хүүхдүүддээ монгол хэлээ заах тухай байсан. Тэгж ярьж байгаад л 5-6 монгол сургууль байгуулсан хэрэг. Хүүхдүүд ажлын таван өдөр герман сургуульдаа явна. Хагас сайнд монгол хэлний өдөр гээд хүүхдүүд маань сургуульдаа явах дуртай. Монгол сургуульд хүүхдүүд уншиж бичиж, дуу шүлэг сурч, монголоороо бүтэн өгүүлбэрээр зөв ярьж сурч байна.
-Герман улсад хэчнээн монгол хүн ажиллаж, амьдардаг вэ?
-Өнгөрсөн хавар судалгаа хийхэд, 200 хүүхэд байна гэсэн дүн гарсан. Тэдний монгол хэлний чадвар ямар байгааг судалсан, үр дүн нь хараахан гараагүй байна. Монгол хүүхдүүд маань сонсож ойлгохдоо маш сайн ч ихэвчлэн германаар хариулдаг. Германд бага насны хүүхэд олон байна.
-УИХ-аар Монгол хэлний тухай хуулийг хэлэлцэнэ. Анх удаа Монгол хэлний тухай хуультай болох гэж байна?
-Ер нь манай улс маш олон хууль үйлдвэрлэж байна. Тэр хуулиа мөрддөг, эсэхийг мэдэхгүй. Миний бодлоор “Хүмүүсийнхээ сэтгэхүйд сургуульд орохоос нь эхлэн зөв бичгийн дүрмийн алдаагүй бичих ёстой, алдаа гаргавал миний боловсрол муу гэж дүгнэгдэнэ” гэсэн сэтгэлгээг хүүхдийг сургуульд орохоос нь эхлэн суулгаж өгмөөр санагддаг.
Би герман хүн рүү мэйл бичихдээ ямар нэг дүрмийн алдаа гаргавал тэр хүн намайг маш муугаар хүлээж авна. Тэгэхгүйн тулд германчууд дүрмээ маш сайн баримталж бичдэг. Хэл цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байдаг ч дүрмийг байн байн өөрчилдөггүй. 10-20 жилдээ хэлний хувьсал өөрчлөлтийг даган бага багаар өөрчлөлт оруулж болно. Түүнээс шаардлагагүй өөрчлөлт ойр ойрхон хийх хэрэггүй.
Дүрмээ стандарт болгож, хүн бүр дагаж бичдэг байх хэрэгтэй. Монголчуудын хувьд латин галигийг дур дураараа бичдэг. Жишээлбэл, “ө, о, ү” үсгийн латинаар галиглахдаа ганцхан “u” үсгээр л бичиж байгаа. Тэгэхээр “Үүр, өөр” гэдэг үг яг адилхан уншигддаг, ийм үед тухайн өгүүлбэрийг бүтэн уншиж байж л утгыг нь ойлгоно. Энэ мэт асуудлуудаа албан ёсоор стандартчилж, сурталчлах хэрэгтэй санагддаг.
-Монгол академичдын холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Зургаан жилийн өмнө байгуулагдсан ашгийн бус байгууллага. Анх Германд сурч буй монгол оюутнууддаа тусалж, дэмжих зорилгоор байгуулсан л даа. Явцын дунд үйл ажиллагааны хүрээ өргөссөн. Штутгарт хотод Монголынхоо үндэсний баяр наадам, цагаан сарыг хамтдаа тэмдэглэдэг. 2012 оны цагаан сараар 250 гаруй хүн цугласан. Тал нь монголчууд, тал нь гадаад хүмүүс.
Тэр үеэр үндэснийхээ хувцсыг өмсөж Монгол орноо сурталчилсан илтгэл тавина, мал аж ахуй, урлаг соёлоо танилцуулна. Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн байдал ямар байгааг Герман хүмүүс, байгууллагад дамжуулж өгөх гүүр болдог. Сүүлийн үед хөгжлийн бодлоготой төслүүдийг Монголд оруулах талаар идэвхтэй ажиллаж байна. Герман улс хөгжиж буй орнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх том бодлого явуулдаг.
Бид 2014 оны гуравдугаар сараас эхлэн 50 мянган еврогийн санхүүжилттэй төслийг МУИС-ийн дэргэдэх Экологийн боловсролын төвд хэрэгжүүлж эхэлсэн. Байгаль орчин, экологийн боловсрол олгох ганц төв бий. Тэр төв өвлийн хүлэмжтэй ч хүлэмж нь муудсан. Бид тэр хүлэмжийг засварлаж, шинээр шиллэж тохижуулаад хичээл ороход зориулж, арван өртөө байгуулсан. Хүлэмжид орсон хүүхдүүд халуун орон зэрэг янз бүрийн уур амьсгалтай нөхцөлд ургадаг ургамлыг тариалсан.
Хүлэмж маань маш гоё болсон, энэ төсөл дуусах шатандаа орсон. Энэ төслийг Германы Шилжилт хөдөлгөөний хөгжлийн төв 50 мянган еврогоор санхүүжүүлсэн. Хүүхдэд байгаль орчны талаар өргөн мэдлэг өгнө. Байгаль орчны сэдэвтэй хүүхдийн нэвтрүүлэг хийх гэж байна. Энэ мэтээр Монголдоо зориулж багахан ч гэсэн юм хийхсэн гэж Германд байгаа монголчууд ажилладаг. Манай улс эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Бид Германд байгаа боломжтой төслүүдийг Монголдоо хэрэгжүүлэх чиглэлээр үргэлж идэвхтэй ажиллахыг хүсдэг.
-Танай холбооны гишүүн академичид байдаг хэрэг үү?
-Нэр нь академич гэхээр Монголд бол ШУА-д ажилладаг, эрдэмтэн байдаг гэж ойлгодог. Германд бол энэ ойлголт дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүнийг академич гэж үздэг. Өнөөдөр би дээд сургууль төгссөн бол “академика” гэж хэлдэг.
Би Герман улсад, тус улсын хуулийн хүрээнд ажиллаж байгаа учир тэр үгийг хэрэглэсэн нь илүү ойлгомжтой. Өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс манай холбооны гишүүн байдаг. Бид улирал тутамд нэг удаа уулзаж яах, юу хийхээ ярилцдаг.