Миний дотны танил Туяа хоёр сайхан хүүхдийн ээж. Өдгөө 27 нас хүрч яваа шавилхан бүсгүй. Хоёр жилийн өмнө тэрбээр БНСУ руу явсан ч удалгүй хүрээд ирсэн юм. Түүний алс явах болсон шалтгаан нь эгчдээ үрийн зулай үнэрлүүлэх байв.
Эхэндээ бид ч учрыг нь сайн ойлгоогүй. Тээгч эх болохоор л явж байна хэмээн итгэчихсэн, дотроо ихэд гундуухан үдсэн. Нөхөр нь үүнийг эрс эсэргүүцэж, салах сарних дээрээ хүртэл тулж байв. Гэсэн ч тэд хамтын амьдралаа үргэлжлүүлэн, аз жаргалтай амьдарсан хэвээр. Туяа эхээс гурвуул. Хамгийн том эгч нь нөхөртэйгөө БНСУ-д ажиллаж, амьдардаг жирийн нэгэн гэр бүл. Тэндээ хангалуун сайхан амьдардаг.
Хүргэн ах, эгч хоёр нь 18 настайдаа нэг гэрт орж, түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа тэднийд нэг л зүйл дутагдах болж. Хосууд ханилаад 21 жил болсон ч нойтон сормуустай амьтан төрүүлж чадсангүй. Энэ хугацаанд тэдэнд яваагүй газар, хийлгүүлээгүй эмчилгээ гэж үгүй. Үүнээсээ болоод тэд үргэлж ам мурийж, юм л болбол салах сарних тухай ярих болсон байна. Нэгэн өдөр нөхөр нь эхнэрээ байхгүйд өрөөнөөс нь түүний өдрийн тэмдэглэлийг олж уншсанаар асуудал тодорхой болжээ.
Эхнэр нь анх гэрлэснээсээ хойшхи болсон бүх явдлаа он, сар, өдөртэй нь эл дэвтэртээ тэмдэглэсэн байж л дээ. Салах болсон шалтгаанаа ч дурдсан байв. Үргүйдэх өвчтэй болсон тэрбээр нөхрөө зовоогоод яах вэ гэж бодоод салахаар шийдсэн нь энэ аж. “Өөр хүүхнээс хүүхэдтэй болсон ч хамаагүй. Би өөрийн хүүхэд шигээ өсгөнө” хэмээн уйлан хайлан ярьдаг байсан эхнэрээ улам өрөвдөн, хайрлаж, сэтгэл санаагаар нь үргэлж дэмжих болжээ.
Харин шинжлэх ухааны ололтын ачаар энэ байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэдний гэрт нь саяхнаас хүүхдийн уйлах чимээ хадаж, аз жаргал, инээд хөөрөөр цалгих болсон байна. Учир нь Туяа төрсөн эгчдээ өндгөн эсээ бэлэглэснээр асуудал шийдэгдсэн нь энэ. Үүнийг шинжлэх ухааны хэлээр өндгөн эсний донор гэж нэрлэдэг юм билээ. Нэг үгээр хэлбэл, Туяа эгчийнхээ хүүхдийн донор ээж нь болсон гэсэн үг.
“Би БНСУ-д гурван сар гаруй амьдарсан. Эгч маань үргүй, цаашид зовж шаналахыг нь харж тэвчээгүй. Одоо хүүхэд нь төрчихсөн, таван сар гарантай болж байна. Эгчийгээ үргэлж инээдэг болсныг нь сонсоод амьдралдаа хийсэн миний хамгийн том буян юм болов уу гэж бодох болсон. Мэдээж миний эгч учраас нэг ч төгрөг аваагүй. Гэхдээ гадаадын олон оронд генийн донор ээж аавууд маш өндөр үнээр эсээ худалддаг юм билээ. Донор ээж болохын тулд эхлээд олон төрлийн шинжилгээ өгнө. Нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй ч шинжилгээний хариу гарсны дараа хэвлий хэсэг рүү нэг тариа хийсэн. Өндгөн эс байнга ялгарч, гадагшилдаг тул үүнийг нь сааруулах гэж тарьсан гэж эмч хэлж байсан. Сарын дараа лабораторийн орчинд мэдээ алдуулж байгаад тусгай багажаар надаас эс гаргаж авсан. Миний хийж чадах зүйл энд хүрээд л зогссон гэх үү дээ. Эмч нар зориулалтын тусгай орчинд надаас авсан өндгөн эсээ нөхрийнх нь эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоогоод эгчийн умайд суулгасан гэсэн. Ингэж л зулзага нь төрсөн дөө” хэмээн Туяа ярив.
Туяагийн ах, эгч хоёр хүүхэдтэй болж чадахгүй мянга мянган хосын нэг нь. Өдгөө цэнхэр гариг дээр амьдарч буй долоон гэр бүл тутмын нэг нь хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн судалгаа бий. Тэгвэл Монголд нийт гэрлэгсдийн 15-20 хувь нь ийм өвчтэй байдаг аж. Үр тогтоох чадвартай хэрнээ ямар нэгэн шалтгаанаар умайгаа авахуулсан, эсвэл ховор тохиолдлоор төрөлхийн савгүй юм уу умайн хүзүүний гаж хөгжилтэй, эрхтэн тогтолцооны хүнд эмгэгтэй эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх боломжгүй байдаг. Ийм тохиолдолд тээгч эх хөлсөлдөг тухай бид өмнө нь “Тээгч эх болмоор байна” нийтлэлээрээ хөндөж байсан.
Харин генийн донор эцэг эх үүнээс огт өөр юм. Донор хүн цусаа өгдөг гэдгийг бид мэднэ. Тэгвэл нөхөн үржихүйн тухайд бусдад өгдөг зүйл нь цус бус генийн материал байдаг. Нэг үгээр хэлбэл эр, эм бэлгийн эсийн аль нэгийг, маш цөөн тохиолдолд хоёуланг нь гуравдагч хүн буюу донороос авч үр хүүхэдтэй болохыг хэлж буй хэрэг. Эмэгтэйчүүдийн хувьд наснаас нь хамаараад өндгөвчний нөөц буурсан, өндгөн эс боловсруулах чадваргүй, эсвэл өвчний улмаас өндгөвчөө авахуулсан бол донор өндгөн эс авах шаардлага гардаг юм байна.
Эрчүүд ч мөн адил. Ямар нэгэн шалтгаанаар төмсгөнд сперматозоид (эр бэлгийн эс) боловсорч чадахгvй, эсвэл гэмтлээс болж төмсөггүй болсон, эсвэл удамшлын ямар нэгэн өвчний улмаас өөр хүний сперматозоид шаардлагатай болох тохиолдол бишгүй. Сүүлийн үед азоспермия буюу үрийн шингэнд нь амьдрах чадвартай эр бэлгийн эс огт боловсрохгүй байх тохиолдол олноор оношлогдох болсныг эмч нар ярьж байна.
Хүүхдийн мөрөөсөл болсон хосуудад үрийн зулай үнэрлэх боломж олгодог эмнэлэг Монголд хэд бий. “Баянгол” эмнэлэг гэхэд жилдээ 10 орчим хүнд үрийн болон өндгөн эсийн донорын тусламжтайгаар үр шилжүүлэн суулгадаг юм байна. Тэгвэл “Амин маргад” эмнэлгийнхэн 2003 оноос хойш 40-өөд гэр бүлд гуравдагч этгээдийн тусламжтайгаар хүүхэд “бэлэглэжээ”. Мэдээж ийм аргаар үр хүүхэдтэй болох, тохирсон донор олох тун бэрх. Хүмүүс голдуу цусан төрлийнхнөө буюу ах, эгч, дүүгээ донороор сонгодог гэж эмч нар ярьж байсан. Доноруудад тодорхой шалгуур тавьдаг байж таарна. Хугацаа ч их ордог юм билээ.
Өндгөн эсний донорын хувьд 20-33 насны, зөв дүр төрхтэй, тамхи татдаггүй, илүүдэл жингүй, жам ёсоороо эрүүл хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд донор болох боломжтой юм байна. Харин үрийн шингэний донорууд 20-40 насны, эрүүл хүүхэдтэй (удамшлын хувьд) байх ёстой. Эхний ээлжид үрийн шингэний доноруудын цусны бүлэг болон резус факторыг тодорхойлдог аж. Түүнчлэн вирусийн ямар нэгэн халдвар, тэмбүү, В, С гепатит зэрэг нуугдмал халдвар байгаа, эсэхийг илрүүлэх шинжилгээ хийдэг. Спермограмма хийх ба үзүүлэлт нь дунджаас өндөр байх (эрүүл, хөдөлгөөнтэй сперматозоидууд олон байх) ёстой.
Донорын сперматозоидыг аваад тусгай орчинд хөлдөөж хадгална. Хагас жилийн дараа давтан шинжилгээ хийж, эрүүл бол эр бэлгийн эсийг ашиглаж болдог аж. Бэлгийн замаар дамжих зарим халдвар зургаан сарын дараа илэрдэг тул эмч нар үрийн шингэнийг хэрэглэхээсээ өмнө шингэн азотад хөлдөөн хадгалдаг учир нь энэ.
Хэрвээ эмчийн үзлэг болон хэт авиан оношилгоогоор тухайн эмэгтэйг донор болох боломжтой гэсэн бол шинжилгээнд хамруулна. Үүний дараа өндгөн эс авахдаа донор эмэгтэй ба үйлчлүүлэгч хоёрын сарын тэмдгийг дааврын бэлдмэлээр зэрэг ирүүлж, мөчлөгийг нь зэрэгцүүлдэг аж. Энэ нь хөврөлийн умайд амьдрах боломжийг ихэсгэдэг юм байна. Дараа нь эмийн тусламжтайгаар донор эмэгтэйн өндгөвчид эм бэлгийн эс боловсрох процессыг идэвхжүүлнэ. Үүний дараа өндгөвчийг зориулалтын багажаар хатгаж, боловсорсон эсүүдийг гаргаж авдаг юм билээ.
Бэлэн болсон өндгөн эсээ үйлчлүүлэгч эмэгтэйн нөхрийн сперматозоидтой үр тогтоогоод, түүнийгээ умайд нь шилжүүлэн суулгана. Зарим тохиолдолд донорын өндгөн эсийг өөр донорын эр бэлгийн эстэй үр тогтоох шаардлага гардаг аж. Үүнийг хөврөлийн донор гэж нэрлэдэг юм байна. Эхнэр, нөхөр хоёуланд нь эрүүл бэлгийн эс байхгүй, үргүй үед ийм ажилбар хийх шаардлагатай. Гэхдээ энэ нь харьцангуй цөөн аж. Үргүйдлийг эмчлэх бусад эмчилгээтэй харьцуулахад үр шилжүүлэн суулгах эдгээр арга нь үр дүнтэй, хүлээх хугацаа богино байдаг гэнэ.
Тухайлбал, дурангийн аргаар умайн гуурсан хоолойг сэтгүүрдэх хагалгааны дараа 12 сар хүлээх шаардлагатай болдог бол үр шилжүүлэн суулгасны дараа хоёр долоо хоногийн дотор үр дүнг нь мэдэх боломжтой. Энэ аргаар жирэмслэх магадлал 30-40 хувь байдаг. Гэхдээ энэ нь чамлахаар үзүүлэлт биш аж. Учир нь эрүүл хосууд сарын тэмдгийн нэг мөчлөгийн үед хүүхэдтэй болох магадлал нь 20-25 хувь байдаг гэнэ.
Бид үрийн болон өндгөн эсийн донор байх ёстой, зөв, буруу хэмээн аль нэг талыг барихыг хүссэнгүй. Гагцхүү манай улсад үр шилжүүлэн суулгах ажилбар Европынхноос 25, үрийн банкны тухай ойлголт 10 гаруй жилээр хоцорч яваа юм билээ. Гадаад ертөнцөд хэвийн үзэгдэл болсон шинжлэх ухааны энэ ололт монголчуудад цоо шинэ, зарим хүнийхээр байж болохгүй зүйл мэт санагдаж болох. Анагаах ухааны хөгжлийн үр шимийг хүртэх эрх бидэнд бий. Манай улс Донорын тухай хуультай ч энэ нь зөвхөн бөөр шилжүүлэн суулгахад л зориулагдсан.
Гэтэл өдгөө элэг, зүрхнээс эхлээд үрийн донорын тухай ярих боллоо. Гадаадын олон орны Донорын тухай хуульд “Донор өндгөн эсийн хүүхэд 18 нас хүртлээ жинхэнэ эцэг эхээ мэдэх эрхгүй. Түүнээс хойш танилцаж болно” гэж заасан байдаг. Өөрийн эсээ бусдад өгнө гэдэг аль аль талаасаа хариуцлага шаардах нь тодорхой. Үрээ өгчхөөд эргээд тухайн гэр бүлийг дарамтлах, хүүхэд хэнийх вэ зэрэг олон асуудал үүсэх магадлалтай. Тиймээс нарийн зохицуулалт шаарддаг нь лав. Түүнээс гадна ямар нэгэн хэл ам гаргуулахгүй байх үүднээс дэлхийн олон оронд үрийн банк гэж байдаг (манайд ч бий).
Өөрөөр хэлбэл, эр, эм бэлгийн эсийг хасах 196 градусын хүйтэн орчинд удаан хугацаагаар чанарыг нь алдуулахгүйгээр хадгалах төхөөрөмжийг дэлхий нийтээр ингэж нэрлэдэг. Тэнд тухайн донорын нэр, хаяг байхгүй. Зөвхөн үсний өнгө, биеийн өндөр зэрэг биологийн ерөнхий мэдээлэл л байдаг. Тухайн хүн хэдий хугацаанд ч эсээ үрийн банканд хадгалуулж болдог. Учир нь түүний амьдрах чадвар нь 5-20 жил аж. Энэ мэтчилэн шинжлэх ухааны ололт амжилт улам хөгжиж, өөрийнхөө үрийг, өндгөн эсийг хандивладаг болжээ.
АНУ-д нэг удаа өндгөн эсээ хандивлахад 10.000 ам.доллар бол Испанид генийн донор болсноор дээд тал нь 1000 евро авдаг юм байна. Ингэж лабораторид “хүнийг” олон жилээр хадгалж, “үйлдвэрлэх” нь гайхаж балмагдах зүйл огт биш болжээ. Гэтэл манайд тээгч эх болон генийн доноруудын асуудлыг хуульчлаагүй, ямар нэгэн журмаар зохицуулдаггүй. Тиймээс цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн эмнэлэг болон донор хоорондоо гэрээ байгуулах төдийхнөөр зохицуулж байна.
Ингэхдээ донорын хувийн мэдээллийг ил тод зарлахгүй. Донорт хүүхдийг тэжээх, асрах хариуцлага ногдуулахгүй, түүнийг хайхгүй байх талаар гэрээндээ тусгадаг юм билээ. Донорын хууль манай улсад нэн даруй хэрэгтэйг юм үзэж, нүд тайлсан хүмүүс ярьдаг. Энэ бол хөндөх сэдэв яах аргагүй мөн. Цус болон эд эрхтний донор сайн дурынх байдагтай адил үрийн шингэн, өндгөн эсийн донор болох, эсэх нь тухайн хүний өөрийнх нь асуудал. Тиймээс хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгочихвол яасан юм. Хэрэгтэй нэгэндээ тус болог.
О.Бат-Ундрах