Виртуал бодит байдал гэх технологи таныг шувуу шиг нисгэж, уулын орой дээр зогсоож, харийнхантай уулзуулж “чадна”. Гэхдээ энэ бүхнийг хийхийн тулд өнөөдрийн байдлаар бид заавал толгойдоо нэг юм углах шаардлагатай.
Immersis гэх энэ төхөөрөмж бидний хэрэглэж заншсан проектортой ерөнхийдөө тун төстэй
Тэгвэл “маргааш” та толгойдоо углахгүйгээр өрөөндөө нэг том “Чийдэн” тавихад хангалттай болох аж. Дээрээс нь ганцхан та ч биш тантай хамт байгаа хүмүүс виртуал ертөнцөд нэвтэрч болно.
Immersis гэх энэ төхөөрөмж бидний хэрэглэж заншсан проектортой ерөнхийдөө тун төстэй. Харин онцлог нь ямар ч гадаргуу дээр, 180 градусын өнцгөөр дүрсийг харуулах аж.
Дээрээс нь танд хэдэн гоёмсог зураг биш харин яг тэр орчинд юу байх ёстой бүхнийг харуулна. Гэвч толгойд зүүдэг төхөөрөмжүүдтэй адил гурван хэмжээсээр дүрсэлж хараахан чадахгүй.
Түүнчлэн нэг асуудал бий. Хэрэглэгч өрөөнийхөө гурван хэмжээст загварыг бүтээж төхөөрөмжид таниулах ёстой аж. Ингэснээр харж байгаа хүмүүст ямар ч өнцгийн гажилт үүсэхгүй.
Маш урт хугацааны мөчлөгтэй Beta хувилбар
Гэхдээ үүнийг хөгжүүлэгчид хүссэн хэмжээнийхээ хөрөнгийг босгосон цагт Immersis өөрөө таны өрөөг сканердаж шууд таних боломжтой болно гэжээ. Өнөөдрийн байдлаар та энэ төхөөрөмжийг ашиглан Call of Duty, SkyRim зэрэг тоглоомыг тоглож болох юм байна.
Kickstarter дээр тэд “Бидэнд хөрөнгө оруулж байгаа хүмүүс энгийн нэг худалдан авагчид биш юм. Харин тэд бүтээгдэхүүнийг шалгаж, хөгжүүлэгчид байх болно” гэж бичжээ. Тэгэхээр ерөнхийдөө “Маш урт хугацааны мөчлөгтэй Beta хувилбар” гэж байгаа юм байна.
Яг энэ төхөөрөмж хэрэглээнд нэвтэрсэн ч бай, нэвтрэхгүй ч бай ийм зүйлийн эхлэл тавигдана гэдэг ирээдүйд илүү дэвшилттэй, хүний шаардлагад нийцэх бүтээгдэхүүний гараа тавигдаж байгаа гэсэн үг.