gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нүүрсхүчлийн хий шингээгч булангууд

Засгийн газрын мэдээ
Нийгэм
2015-05-08
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
Нийгэм
2015-05-08
Нүүрсхүчлийн хий шингээгч булангууд

Хоёр туйлын орчмын улс орнуудын далайн эргүүдэд мөнх цэвдгийн эвдрэлээс болж цөмрөлт явагдсанаар далайн ус эх газар руу түрэн орж, нарийн хавцал, сувгуудыг үүсгэх нь элбэг. Ингэж үүссэн сувгуудыг геологийн шинжлэх ухаанд Fjord хэмээн нэрлэдэг. Энэ нь Норвеги хэлээр суваг гэсэн утгатай үг юм.

Тэгвэл Коннектикут болон Флоридагийн их сургуулийн хамтарсан судалгааны багийнхан дэлхийн өнцөг булан бүр дэх 700 ийм булан, тохойгоос цуглуулсан дээжид хийсэн судалгааныхаа үр дүнд энэ төрлийн булан, сувгууд жил бүр 18 сая тонн нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг болохыг тогтоожээ. Ийм булангууд нь дэлхийн нийт тэнгис далайн дөнгөж 0.1 хувийг эзэлдэг ч тэнгис далайн шингээдэг нүүрсхүчлийн хийн 11 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Судалгааны багийнхан ингэж нүүрсхүчлийн хийг шингээх үйл явц нь дэлхийн дулааралтай тэмцэх нэг арга болж чадна гэдэгт итгэж байгаа аж. Скандинавын хойгийн улс орнууд, Аляск, Шинэ Зеландын эргүүдэд ингэж цэвдгийн эвдрэлээс болж, хавцал булангууд үүсдэг.

Ийм булангуудын нүүрсхүчлийн хий шингээх нууц хэлбэрт нь байдаг гэнэ. Байгальд бий болсон нүүрсхүчлийн хийн зарим хэсгийг ургамлууд шингээн авдаг бол зарим хэсэг нь хур тунадастай хамт газрын гадарга дээр бууж улмаар голууд руу цутгадаг. Цэвдгийн хөдөлгөөнөөс үүссэн булангууд маш гүн, хүчилтөрөгчгүй байдгаас хурын устай хамт урсан ирсэн нүүрсхүчлийн хийг агаарт эргэн дэгдэхээс нь хамгаалж, урт хугацаанд маш сайн хадгалдаг байна.

Ийм ч учраас тэнгис далайн ёроол нь өнгөрсөн таван зуун сая жилийн турш нүүрсхүчлийн хийг хамгийн найдвартай хадгалах байгалийн шалгарсан арга байсаар ирсэн юм. Харин цэвдгээс үүссэн булангуудын нэг ам метр талбайн нүүрсхүчлийн хий шингээх чадвар нь тэнгис далайгаас хоёр дахин их байгаа юм. Тэр дундаа судлаачдын багийн тогтоосноор Аляск орчмын булангуудын нүүрсхүчлийн хий шингээх чадвар бусад булангуудаасаа ч хавь илүү байгаа аж. Булангуудын ойр орчмын газрыг ашиглах зориулалт нь ч нүүрсхүчлийн хий шингээх чадварт нь нөлөө үзүүлдэг талаар судалгааны тайланд дурджээ.

Одоогоор хүн төрөлхтөн байгалийн буй болгосон нүүрсхүчлийн хийн оршуулгын газруудын талаар төгс бус ойлголттой байгаа юм. Зөвхөн далай тэнгист ч төдийгүй хуурай газарт ч ийм оршуулгууд бий. Тэгэхээр эдгээр оршуулгын газруудын нууцад нэвтрэх нь ирээдүйд цаг уурын өөрчлөлтөөс сэргийлэх боломжийг хүн төрөлхтөнд олгож магадгүй.

А.Амармэнд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан