УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад Өрийн удирдлагын тухай хэлэлцэхээр төлөвлөсөн.
Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгааг бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодруулахад "Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй. МАН-ын бүлэг энэ хуулийн төслийг хэлэлцэж дуусаагүй байгаа. Өрийн удирлагын тухай хууль зайлшгүй шаардлагатай нэн тэргүүнд гаргаж ирэх ёстой хууль.
Харамсалтай нь МАН-ын бүлэг Өрийн удирдлагын хуулиар нэгдсэн ойлголтонд хүрээгүй байна гэсэн учраас тодорхой хугацаагаар хойшлогдоод байна. Засгийн газрын баталгааны асуудал дээр нөлөөлж байгаа асуудал бий.
Намуудын зөвшилцлийн хүрээнд өндөр хүүтэй богино хугацааны зээл авахгүй гэсэн асуудлаас гадна өнөөдөр Монгол Улсын өрөнд багтаж байгаа, баталгаа гаргасан тэр хэсгийг л энэ хууль гарснаараа чөлөөлж, хувийн хэвшлийнхэн гадаадаас хөрөнгө оруулалтыг авах боломжийг нээнэ.
Энэ хуулийг Ардчилсан намын бүлэг батлуулахаар идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа. Бусад намуудын хувьд энэ хуулийн талаар сайн ярилцах шаардлагатай.
Ялангуяа МАН-ын бүлэгтэй нэлээд сайн ярилцах шаардлагатай байгаа" гэсэн хариултыг өглөө.