Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтаж зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх зорилготой "Монгол Улсын төлөө зүтгэе" телевизийн цуврал нэвтрүүлэг хийж эхэлжээ.
Нэвтрүүлэг "Монгол цэргийн өдөр"-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлнэ. Эр цэргийн албыг сурталчлах энэхүү нэвтрүүлэгт урлаг, спортын оддоос эхлээд малчин,судлаач, уурхайчин, багш, аврагч, инженер гээд салбар бүрийн төлөөлөл оролцож байгаа ажээ.
Тодруулбал Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Хонгор, залуу уран бүтээлч Д.Найдандорж нарын 26-гаас дээш насны 16 залуу оролцож цэргийн алба хаах аж.
Эдгээр залуусын хувьд цэргийн албыг биеэр хаагаагүй ч дүйцүүлэх болон мөнгөн төлбөрөөр хаасан юм байна.
Нэвтрүүлэгт оролцогчдод Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батламж гардуулж амжилт хүслээ. Тэрээр "Зэвсэгт хүчний 94 жилийн ойг угтаж иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүрэг, цэргийн алба хаах сонирхол, эрмэлзлэл, улс орноо батлан хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор телевизийн цуврал нэвтрүүлэг хүрэх учиртай.
Эх орноо хайрлая гэвэл эр цэргээ хайрла гэсэн сайхан үг бий. Тэгвэл энэ нэвтрүүлгээр цэргийн эрдэмд багахан ч атугай суралцаж, цэргийн амьдралын онцлогийг харуулж чадна гэж найдаж байна.
Оролцогчид маань цэргийн албаа биеэр хаалгүй, бусад хэлбэрээр хаасан ч гэлээ журамт үүргээ ухамсарлаж, нэвтрүүлэгт оролцож байгаад тань талархая" хэмээгээд оролцогчдод амжилт хүссэн юм.