Өмнө нь хүмүүс хоорондоо уулзаж ярилцах зууртаа л цуу яриаг бие биетэйгээ солилцдог байсан бол өнөө үед бидэнд интернэт бий болсноор энэ бүхэн тэс өөр хэлбэрээр өрнөх болжээ.
Саяхан Ерөнхийлөгч Клинтоны алдарт нууц амраг болох Моника Левинскийн Ванкувер хотын TED (Technology, Entertainment and Design) уулзалт дээр тавьсан илтгэл бидний онлайн харилцааны асуудлуудыг хэвлэл мэдээллийнхэн дахин тэргүүн нүүрэндээ онцлоход хүргэлээ. Өөрийгөө кибер-хов ярианы анхны хохирогчдын нэг хэмээн тайлбарласан түүд хэцүү үеийг даван туулахад 10 гаруй жил шаардагдсан гэлээ. Дахин олны нүдэнд ил гарч ирээд буй Моника өдгөө интернэт ертөнцийг илүү энэрэнгүй байхыг уриалж байна.
ОЛОН НИЙТИЙН ОЮУН САНАА
Бид бүгд л Фэйсбүүк эсвэл Твиттер дээр зүй бус онлайн сэтгэгдлүүдийг олонтаа харсаар ирсэн. Интернэт хүмүүст “цахим-согтууруулах ундаа” мэт үйлчилж, бодитоор нүүр тулан уулзаж байгаагүй хүндээ байж болох хамгийн муу муухайг ч хэлэх боломжийг олгодог.
Бирмингхам Сити их сургуулийн мэдээлэл харилцаа холбооны багш Дайв Хартын үзэж буйгаар олон нийтийн сүлжээ хэрэгслүүд нь бидэнд хүн бүхний хүсэж байдаг тэрхүү харилцаа холбооны орон зайг бий болгодог гэжээ.
Тэрбээр мөн хэлэхдээ "Бид хөрштэйгөө ярилцах, хүмүүстэй уулзаж танилцах зэрэг ойлголтыг мартагнаж, тэрхүү амьд харилцааг үүсгэхэд бий болдог мэдрэмжийг үл тоомсорлох болсон. Энэ нь мэдээллийн хэрэгслийн бий болгосон хүмүүсийн дундахь ойлголттой олон талаар холбоотой. Гэвч бид энэхүү амьд харилцаа холбоог сэргээхийг үргэлж хүсдэг ч цахим ертөнц энэхүү харилцааг биечлэн уулзах шаардлагагүйгээр илүү амар аргаар орлуулах боломжийг санал болгож буй нь зугтахад бэрх хавх" гэв
Ноён Хартын хэлж байгаагаар бол ихэнхдээ ижил сонирхолтой хүмүүс онлайнаар нэгдэж, харилцаж эхэлдэг ч төд удалгүй эдгээр хүмүүс дотроо хагаралдаж эхэлдэг. Учир нь, интернэт хүмүүст нүүр нүүрээ хараад хэлж чадахааргүй зүйлсийг хэлэх боломж, орчинг өгдөг аж.
СЭТГЭЛ ШИМШРҮҮЛЭМ СЭТГЭГДЭЛҮҮД
“Trolling” гэх үг нь интернэтэд маргаан эхлүүлдэг хүмүүсийг дуудах тогтсон нэр томьёо болж. Ийм хүмүүс ч интернэтэд олон бий.
Судалгаагаар гоо сайхан, гадаад үзэмжийн талаарх 5000 сөрөг жиргээг ангилж үзэхэд, таван сөрөг жиргээ тутмын дөрвийг нь эмэгтэйчүүд илгээсэн байжээ
Косметикийн компани “Dove” Твиттертэй хамтран 2014 онд хийсэн судалгаагаар энэхүү зүй бус жиргээ болон сэтгэгдлүүдийн ихэнхийг нь эмэгтэйчүүд бичих хандлагатай байдаг аж. Уг судалгаагаар гоо сайхан, гадаад үзэмжийн талаарх 5000 сөрөг жиргээг ангилж үзэхэд, таван сөрөг жиргээ тутмын дөрвийг нь эмэгтэйчүүд илгээсэн байжээ.
“Microsoft Research”-ийн ахлах судлаач Дана Бойд бидний олон нийттийн мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаа талаар блогдоо “Анх интернэт хэдэн компьютертэй найзалсан хэнээтэй нөхдийн хэрэглээ, сонирхол байсан бол сүүлийн жилүүдэд бүх хүний харилцааны гол зэмсэг, чиг хандлага болсон байна. Залуу бүсгүйчүүд технологийг бие биенийгээ мөн өөрсдийгөө дорд үзэж, доромжлох хэрэгсэл болгон ашиглаж буй нь миний сэтгэлийг үнэхээр их өвтгөж байна” гэжээ.
Тэрбээр мөн хэлэхдээ “Бодит амьдрал дээр өөр лүү чинь хэн нэгэн хуруугаа чичлэн доромжлох нь ямар байдгийг олон нийтийн сүлжээгээр хүнд муухай хандахаас өмнө бодолцож байх хэрэгтэй. Бид хуруугаа ашиглан олон нийттэй харилцаж эхэлсэн өнөө үед юу хэлж, юу постолж байгаагаа эргэцүүлж, зогсолт хийх цаг нь болсон” гэв.
“Dove” болон Твиттер хамтран судалгаа хийснийхээ дараагаар “SpeakBeautiful” буюу “Гоо сайханлаг ярилцацгаая” аянг интернэт дахь сөрөг мэдээллүүдийг зогсоохийн тулд эхлүүлсэн аж.
ХОТЫН ХОВ ЖИВ
Фэйсбүүкт “Maidenhead Gossip Girls” буюу “Ариун охидын цуу яриа” гэx групп байдаг бөгөөд 8.000 эмэгтэй гишүүд онлайнаар харилцдаг аж. Хачирхалтай нь уг группт хов жив тийм ч их өрнөөд байдаггүй аж. Харин эсрэгээрээ ахуйн хэрэглээтэй холбоотой асуултыг бие биенээсээ асууж, тухайлбал, дэлгүүр худалдааны газар, очвол зохистой ресторан, хүүхдийн талаарх зөвлөгөө гэх зэрэг дийлэнхдээ багтсан байдаг. Энд“Google” хайлтын системийн талаар дуулж ч байгаагүй хүмүүс байх аж.
Зарим хүн энэхүү группийг өөрийн Фэйсбүүкийн хуудастайгаа андуурсан юм болов уу гэмээр хувийн мэдээллүүдээ нийтэлж байх жишээтэй. Ер нь тус группийн постуудыг хараад байхад эерэг уур амьсгал давамгайлсан байдаг. Тухайлбал, зовсон нэгэндээ хандив хүссэн, ганц бие ээжүүдэд зөвлөгөө өгсөн, алдсан гээсэн зүйлсийж зарласан гэх мэт олон эерэг мэдээ нийтлэлүүд энэхүү хуудсан дээр бий.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон мэтгэлцээнүүд ч энд өрнөдөг. Тухайлбал, нэгэн эмэгтэй өөрийн бяцхан охиныхоо чихийг хаана цоолуулж болох талаар асуусан нь олон гишүүдийн эгдүүцэлийг хүргэж, балчир хүүхдийн чихийг эрт цоолуулах нь оновчтой эсэх маргаан үүсгэсэн байгаа юм. Харин төд удалгүй зарим гишүүн түүнийг юу хүссэнээ асуух эрхтэй хэмээн өмөөрч, энэхүү маргаан анх асуусан асуултын зорилгоос гажиж буйг шүүмжилж эхэлж байх жишээтэй.
Ердөөс санаанд ч оромгүй сэдвээс маргаан урган гарах бөгөөд хүүхдийнхээ уншиж, алхаж сурсан талаар, хаанаас цаасан дэнлүү авч болох зэрэг гэмгүй мэт олон постоос гал дүйсэн хэрүүл маргааныг хүмүүс үүсгэж чадаж байдаг. Зарим гал авалцсан маргаанууд хэдэн зуун сэтгэгдлийг араасаа дагуулж, сэтгэгдэл олшрох тусам хэлж буй үгс нь улам хурц ширүүн, энэрэлгүй болдог. Эдгээр маргаануудаас сэтгэл дундуур үлдсэн нэгэн гишүүн өөрөө шинэ группийг нээхээр шийдсэн жишээ бий. Тэрбээр энэ группээ “Maidenhead Mumble” буюу “Ариун охидын үглээн” хэмээн нэрлэсэн учир нь хуучин группээ ёжлох гэснийх аж.
Өдөөн хатгасан олон пост, сэтгэгдлүүдийг үзэж буй хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэхгүй зүгээр сууна гэдэг мэдээж маш хэцүү гэдэг нь ойлгомжтой.
Энэхүү группд “Maidenhead Gossip Girls” группын нийтлэл постуудыг ёжилсон маягаар дууриаж эхэлсэн нь хар талыг нь харуулж буй гэж харах хүмүүс олон. Тухайлбал, ёжилсон постуудын нэгийг дурдвал, бага зэрэг зүссэн хурууныхаа зургийг энэхүү хуудсан дээр тавиад тайлбарт нь “Эмнэлэг явах уу, хурууны боолт наах уу” гэсэн байв. Тус шинэ группт нэгдсэн ихэнх хүмүүс “Maidenhead Gossip Girls” хуудаст зүй бус харааж, бусдыг доромжилсон гэх шалтгаанаар хасагдсан учир “Хаягдагсад” гэж нэрлэгдэх болж. Хүмүүс энэхүү шинэ группд маш их хараалын үг хэрэглэж байв. Харин “MGG” группт хараалын үгийг хориглосон байдаг.
Хэдийгээр шинэ группын гишүүд хоорондоо маргалдах нь ховор ч “MGG” группын гишүүдийг илт элэглэн дооглож эхэлсэн аж. Үүгээр ч зогсохгүй тус хоёр группын хооронд мэдээлэл зөөдөг давхар тагнуул хүртэл байдаг бөгөөд юу болж байгаа талаар хоёр талд мэдээлдэг. Үүний дүнд “MGG” группыг ёжилж шинэ групп дээр пост хийсэн гишүүдийн нэвтрэх эрхийг хаах хүртэл арга хэмжээ “MGG” авах болж. Олон нийтийн сүлжээ хүмүүсийг хурдан хугацаанд нэгтгэж чаддаг шигээ мөн буталж чадах чадалтайг эндээс харж болох.
ИЛҮҮ ЭЕЛДЭГ БАЙЯ Л ДАА
Группээс хасагдсан нэгэн гишүүн группээс хасах болсон шалтгааныг асуухад “Хэлэх зүйл байхгүй” хэмээн онлайнаар хариулжээ.
Фэйсбүүкийн зүгээс групп гишүүдтэй холбоотой өөрчлөлт хийх, группыг нээлттэйгээс хаалттай байдал руу оруулах, ямар нэг дүрэм журмыг зөрчөөгүй байсан ч гишүүн хасах зэрэг бүх тохиргоо группын зохион байгуулагч буюу “Administrator” гэх хүнд байдаг гэдгийг баталгаажуулан хэлжээ.
Фэйсбүүкийн төлөөлөгч “Харамсалтай нь бодит амьдрал дээр байдагтай адилгүйгээр зарим хүн бусдын дургүйцэл эгдүүцлийг онлайнаар албаар хүргэж байдаг. Бид 1.3 тэрбум хэрэглэгчиддээ Фэйсбүүкийг илүү хүндлэл үзүүлдэг орон зай байлгах үүднээс олон боломж, гарцуудыг бий болгохыг л хичээж хөгжүүлэлт хийж эхэлсэн мөн хийж байгаа” гэжээ.
Бид бүгд интернэт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэгэн хэсэг болсон энэ үед бусдын эгдүүцлийг хүргэхэд ердөө л хэдхэн товчлуур дарахад л хангалттай болсон байна. Өдөөн хатгасан олон пост, сэтгэгдлүүдийг үзэж буй хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэхгүй зүгээр сууна гэдэг мэдээж маш хэцүү гэдэг нь ойлгомжтой.
“TED”-ийн чуулга дээр хатагтай Левинский хэлэхдээ “Бүгдээрээ эерэг, эелдэг зүйлсийг бичиж, постолцгооё. Энэ л онлайн халдлагын эсрэг зогсох арга” хэмээн бусдыг уриалсан. Бидэнд өнөөгийн онлайн ертөнцийн үймээнт хөдөлгөөний эсрэг зогсох арга зам нь тодорхой биш байгаа ч кибер-хов живээс үүдэн хэдэн арван жил хохирсон гэх энэ эмэгтэйн зөвлөгөөг дагах хэрэгтэй ч байж болох юм.