gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагийн тариагаа хийгээд зөв зүгээр ажиллаж байсан сувилагч яагаад цонхоор үсрэв?

Э.Оргил
Эрүүл мэнд
2021-04-29
551
Twitter logo

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагч өнгөрсөн шөнө 00.00 цагийн орчимд зургаадугаар давхрын цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Амиа алдсан сувилагч тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан бөгөөд 2-3  хоногийн өмнө улаан бүсэд томилогдон ковидтой өвчтөнүүдэд тусламж үзүүлж эхэлжээ.

Сувилагч бүсгүй өчигдөр орой цагийн тариагаа хийчихээд, Сувилагчийн постондоо ирээд зөв зүгээр ажлаа хийж байсан. Ийм алхам хийх ямар учир шалтгаан байсан нь одоогоор хариултгүй байна. Энэ хэргийг  хууль хяналтынхан шалгаж эхэлжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай 80 гаруй өвчтөн эмчлүүлж байна. Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт, нас баралтын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь халдвар авсан өвчтөнүүдийн сэтгэл зүйд нөлөөлж, бухимдалтай байна. Тэр уур бухимдлаа эмч, мэргэжилтнүүдэд гаргах тохиолдол цөөнгүй болсон. Хэд хоногийн өмнө нэг өвчтөн энэ сувилагч руу юм шидэж, уурласан гэж нэг эмч нь ярив.

Цар тахлын тархалт, хүндрэл ихсэж байгаа энэ үед ачааны хүндийг эрүүл мэндийн салбарынхан үүрч байгаа. Гэтэл нийгэмд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг буруутгасан хандлага маш их байгаа нь “Халдвар авах вий” гэсэн айдастай, гэртээ харилгүй 10-20 хоногоор ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн сэтгэл зүйд ч сөрөг нөлөө үзүүлж байж болзошгүй юм. Эрүүл мэндийн салбарынхандаа урам өгч, тэднийг хүндэлье, хайрлая. 

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын мэдээ /2021.04.29-ний 10.30 цаг/ : 

Сүхбаатар дүүргийн 1-р хороо “1-р эмнэлгийн зүүн жигүүрийн 6 давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл 4-р сарын 29-ний 00:23 цагт цагдаагийн байгууллагад ирснийг СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. 

1-р эмнэлгийн ковидын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч амиа алдсан хэрэг гарсан шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно гэжээ.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан