Бид "Алхаж чаддаг болоод Ананд найзтай уралдана гэж мөрөөддөг" нийтлэлийг хүргэсэн.
Эргэн сануулахад Х.Батбилэг хүү тархины саажилттай бөгөөд АНУ-д хагалгаанд орох шаардлагатай байгаа билээ. Түүний ээж О.Жавхлан хүүгээ явж чаддаг болгохын тулд бүх боломжийг эрэлхийлсээр буй юм.
Тэрээр "Би дүүдээ хайртай" номыг хэвлүүлжээ. Та номыг баярыг зорихдоо төв талбайн зүүн талд байрлах 36-р асраас тус номыг авч хүүгийн эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулах боломжтой.
Хүүгийн ээж "Миний хүү Х.Батбилэг удахгүй хөлд орох хагалгаандаа явж, ижил төрлийн бэрхшээлтэй олон хүүхдэд итгэл найдвар төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Булчингийн чангаралтай-саажилттай хүүхдүүдийг төлөөлж, АНУ-д хагалгаанд орохоор явах гэж буй анхны хүүхэд. Хүү минь бие дааж алхаж чадахгүй ч 9 сартайгаасаа өнөөг хүртэл хөдөлгөөн засалд явсаар улам сайжирсаар мөлхөж, өвдгөн дээрээ явж чаддаг болсон. Өдөр болгон сунгалт, дасгал хийнэ гэдэг амаргүй. Үүнийг сайн хийвэл хөлд орно гэж итгэдэг учраас хүү минь хичээсээр. АНУ-ын Missouri мужийн Saint Louis хүүхдийн эмнэлэгт Selective Dorsal Rhizotomy хагалгаанд орвол явж чаддаг болно гэсэн хариуг аваад бид үрийнхээ төлөө МӨНГӨНИЙ ЭРЭЛД гарсан. Эцсээ хүртэл хүчээ дайчилна. Үзгэн бал, өөрсдийн гараар урласан үсний зүүлт, хүүхдийн ном бичиж, худалдаалж байна. Насаараа хажууд нь амьдрахгүйгээс хойш хүний гар харсан, халамжид найдсан хүн болгохгүй юмсан. Нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулж, хариуцлагатай иргэн болоосой гэсэндээ манай гэр бүл зүтгэж л байна. Эмчилгээний зардлын тал нь бүрджээ. Монголчуудаасаа сэтгэлийн хандивт нэгдэхийг хүсэж байна" гэлээ.
Та Х.Батбилэг хүүгийн эмчилгээний зардалд хандив өгөхийг хүсвэл дараах дансанд шилжүүлж болохоос гадна, ном, балыг худалдан авч, хүүхдэдээ бэлэглээрэй.
- Хаан банк 5111577442,
- Голомт банк 2025120186,
- Худалдаа хөгжлийн банк 404250524,
- Төрийн банк 341303448846,
- Хас банк 5003757304,
Хүлээн авагч Х.Батбилэг
Дэлгэрэнгүй мэдээллийг Gobillygo хуудаснаас хүлээн авна уу.