gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.25
  • Валютын ханш
    $ | 3586₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МУ-ын анхны Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 83 жилийн ойг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаярын радио, телевизээр хэлсэн үг

Улс төр
2007-11-26
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-11-26

            Монгол Улсын нийт иргэд ээ,
Монгол Улсад Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны 83 жилийн ойн баярын мэндийг монголын ард түмэн Та бүхэндээ хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлье. 

Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр “Бүх Монгол  Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс…” хэмээн улсын дотоод болон гадаадад тунхаглан зарлаж,  хуульчлан бататгасан түүхэн үйл явдал болжээ.

Монголын төрт ёсны энэ түүхэн үйл явдлын ойг дурсан тэмдэглэх нь улс үндэстнийхээ ой санамжийг хурцалж, мартсаныг сэргээж, бүдгэрснийг тодотгон их түүх, эх орон, ард түмнийхээ түүхэн гавъяат үйлсийг бахархан дурсахын зэрэгцээ өнөөгийн цаг үеийг гүн гүнзгий ухаарч, угтах хөгжил, урагшлах замаа төрийн ончтой онол бодролоороо цэгцлэн тодотгохын учир утгыг илтгэдэг.

Монгол Улс тусгаар тогнол, эрх чөлөөгөө харийн түрэмгийлэгчдэд алдсан түүхэн хүнд хэцүү цаг үед манай эх орончдын туйлын хүсэл зорилго болсон туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсыг сэргээн байгуулах гэсэн олон жилийн шаргуу туйлбартай, шантаршгүй тэмцлийн түрлэгээр 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 онд Ардын хувьсгал ялж, улмаар үр дүнг нь 1924 онд Улсынхаа Анхдугаар Үндсэн хуулиар баталгаажуулж  Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан түүхтэй  билээ.

Ийнхүү Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь монголчууд бидний хувьд  орчин үеийн эрх зүйт төр, үндсэн хуульт ёсны дагуу Бүгд найрамдах Mонгол Улсынхаа төрийн байгуулал, байгууламжийг шинэчлэн тогтоож, нэг хүний хүсэл зориг давамгайлсан төрийн удирдлагын хэлбэр бүхий хэмжээт эрхт хаант засаглалаас ард түмэн засгийн эрхийг хэрэгжүүлэхэд оролцдог Бүгд найрамдах засаглалын хэлбэрт шилжсэн түүхэн дэвшил байлаа.

Анхдугаар Үндсэн хуулинд “... улсын дээд эрхийг жинхэнэ ардад...” эдлүүлж, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн заасан нь Монгол Улсад Бүгд найрамдах засаглалын хэлбэрийг анх удаа хуулиар тогтоон бэхжүүлсэн явдал мөн. Эрх зүйт төрийн онол агуулгаар улам баяжин тодотгогдож “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалтаар 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуульд Бүгд найрамдах засаглалын амин сүнс болсон энэ үзэл санаа уламжлагдан тусгагдсан билээ. Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах нь ардчилсан төрийн үйл ажиллагааны гол тулгуур зарчим мөн.

Энэ нь нэг талаас төр аливаа хууль, шийдвэрээ ард иргэдийн хүсэл саналд тулгуурлаж олон түмний эрх ашигт нийцүүлэх, нөгөө талаас төрийн хэрэгт оролцох иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг өндөржүүлэхийг шаарддаг билээ.

Монгол төр, монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд  ардчиллын энэхүү тулгуур зарчмыг нийгмийн амьдралын бүх хүрээнд нэвтрүүлж, хөгжүүлэн дэлгэрүүлэх талаар багагүй туршлага, сургамжийг хуримтлуулсан юм.

Үүний нэг тод жишээ нь 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр монголчууд тусгаар тогтнох гүн бат, чин эрмэлзлэлээ гүйцэлдүүлэн бататгаж ард нийтээр саналаа гарган Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг даян дэлхийд дахин нотолж, улс үндэстний хамгийн дээд эрхэмлэл болох эрх чөлөөг эдэлж баяссан түүхэн үйл явдал мөн. Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие Монгол Улсын тусгаар тогтнолын талаар бүх ард түмний санал хураалт явуулсан энэ өдрийн түүхэн болон улс төрийн агуулга, ач холбогдлыг нь зүй ёсоор үнэлж цаашид жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг бүх шатны төр захиргааны байгууллагууд иргэдийнхээ санаа бодлыг сонсож, бодлого үйл ажиллагаандаа тусгаж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог  нэмэгдүүлэх  “Нээлттэй хаалганы өдөр” болгох тухай зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Монгол Улсын Засгийн газар ч өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг анх удаа орон даяар зохион байгуулсан бөгөөд үр дүнг нь Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан олон нийтэд мэдээлэхээр ажиллаж  байгаа нь талархууштай.

Мөн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж, тус оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхагласан түүхэн тэмдэглэлт өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” хэмээн нэрийдэж,  нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцнэ хэмээн үзэж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хууль санаачилсан. Уг хуулийг УИХ энэ оны 8 дугаар сард хэлэлцэн баталсан билээ. Удахгүй анх удаа хуулийн дагуу тэмдэглэх “Үндэсний эрх чөлөөний өдөр” нь монгол хүн бүрийн хувьд улс үндэстнийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөг сахин хамгаалах, түүх, уламжлалаас нь суралцах, ирээдүйн хөгжил, дэвшлийг нь улам бүр өөдрөг гэгээнээр цогцлоон бүтээх эрч хүч, урам зориг, итгэл үнэмшлийг хөгжөөн дэлгэрүүлэх өдөр байх ёстойг  тэмдэглэн хэлье.

Эрхэм хүндэт иргэд ээ,
Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр нь монголчууд бидний хувьд бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын эрх чөлөөт иргэн гэдгээрээ омогшин бахархах, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхийн утга агуулга, үүрэг хариуцлагаа эрэгцүүлэн ухамсарлах, төрт ёсны түүхийнхээ бахархал, гуниг, алдаа оноог дэнслэн тунгаах, үр хойчдоо учирлан таниулах, үлдээн уламжлуулах үндэсний их ухаарал, бахархал, монгол тэмүүллийг өдөөсөн өдөр байгаасай гэж хүсэж байна.

Бид эрх чөлөөг эдлэн энх амгалан амьдарч буй бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улс нь үе үеийн эх орончид, эрэлхэг өвөг дээдэс, ахмад үеийнхний минь үүсгэн эхлүүлж, хатуу ширүүн сорилтуудыг  нь халуун амиа  хайрлахгүйгээр даван туулж чадсан агуу үйл хэрэг, мятаршгүй тэмцэл зүтгэлийн их үнэ цэнээр бүрэлдэн тогтсон гэдгийг хойч үе маань хоромхон зуурч мартагнан огоорох учиргүй билээ.

Эдүгээгийн энх цагт улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал нь зөвхөн газар нутаг, хил хязгаарын бүрэн бүтэн, аюулгүй байдлаар хязгаарлагдахгүй, иргэний аюулгүй амьдрал, хууль ягштал хэрэгжих орчин, хүний хөгжлийн баталгаа, төр засаг зөв бодлого баримтлах, бат тогтвортой, ил тод байх явдал, иргэдийн ухамсарт чанар, эх оронч сэтгэл, эв нэгдэл зэрэг нийгмийн бүх хүрээнд үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулсан олон талт идэвхтэй үйл ажиллагаагаар тодорхойлогдож  байна. 

Үүнтэй холбогдуулж  хэлэхэд, манай нийгмийн улс төрийн хүрээнд үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг УИХ-д суудалтай улс төрийн намууд, парламент ухаалгаар зөв үнэлж, иргэд олныхоо эрх ашгийг эрхэмлэн, эв эеийг хичээсэн оновчтой шийдвэр гаргаж, шинээр эмхлэгдэн байгуулагдаж  байгаа Засгийн газартаа бодит үр дүн, амжилтанд чиглэсэн үйл ажиллагааны өргөн боломж олгон ажиллана гэдэгт Төрийн тэргүүний хувьд итгэж байна.

Эрхэм хүндэт иргэд ээ,
Эрх чөлөө, тусгаар тогтнол, өв соёлоо гэсэн үндэсний мэдрэмж, эх оронч үзэл сэтгэлгээгээ улам бүр бадруулан бэхжүүлж, их түүхийн сургамжит ухамсараа сэрүүн сэргэг байлгах нь монгол хүн бүрийн сэтгэл зүрхний мөнхийн дуудлага, умартаж  үл болох ариун үйл хэрэг мөн.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт төрийн байгуулал улам улам батжин бэхжих болтугай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан