Өнгөрсөн сарын сүүлээр Бельгийн Брюссель хотноо Ars Musica олон улсын контемпорари хөгжмийн наадамд монгол хөөмийчид, Alva Noto нэрээр олон улсад алдаршсан, германы электрон хөгжмийн уран бүтээлч Карстен Николайн хамт “Агшин Зуур” буюу “A Temporality” нэртэй тоглолтоор оролцлоо.
Тоглолтод хөөмийч Н.Ашид, Х.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн, төслийн санаачлагч Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, 976 Арт Галерейн үүсгэн байгуулагч Б.Гантуяагийн хамт хүрэлцэн иржээ.
Тоглолтыг үзэхээр Recylcart Fabric танхимд дүүрэн хүн цуглаж, зарим нь зогсон, зарим нь шалаар таран сууж үзсэний дотор 10 гаруй монголчууд байлаа. Германы хөгжмийн тон мастер Карстэн Николай манай хөөмийчидтэй хамтарч нэг цаг тоглолт хийж олныг гайхшируулав. Хөгжмийн мастерын гаргаж буй авиан дээр суурилан манай хөөмийчид тухайн агшинд өөрийн мэдрэмжээр авиалан хөөмийлж, хөгжмийн шинэлэг зохиомжийг буюу импровизац хийсэн нь тус тоглолтын гол онцлог юм. Авьяас, чадвар, мэдрэмжид тулгуурласан, хүнд, хариуцлагатай тоглолт байв. Тоглолт дуусахад үзэгчид удтал алга ташин шүгэлдэж, тоглолтын дараа гурван цаг орчим саатан хамтдаа байсан нь хүмүүсийн сэтгэлд хэр хүрснийг илтгэнэ.
Орчин цагийн энэхүү техно-сэтгэмж-зохиомжийн хоршил "Агшин зуур" тоглолт үзэгчдийг амьд хөгжим, амьд авиа, ер бусын сүнслэг аниргүй ертөнцөөр аялуулж, өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн огтлолцолд хүргэх мэт мэдрэмжийг төрүүлж чадсан юм. Хөгжмийн тухайн агшинд өгөгдсөн өнгөн дээр өөрсдийн бодь биетээр, дуу хоолойгоор авиан хослол хийж, уран зохиомж үзүүлж байгаа нь сүрдмээр, сүсэглэмээр, бахархалтай байсныг дурдах нь зүйтэй.
Говийн зэрэглээ, хайрхан өндөр уулсын минь салхи, хожигнон урсах тунгалаг гол, горхи, ойд чуулах шувууд гээд, бүр сансар орчинтой холбогдох ч шиг, байгалийн гүнд орь ганцаар суун бясалгаж байх мэт ийм л агшинг бэлэглэв. Энэхүү тоглолтыг үзсэн монгол хүн бүр эх орон элгэн садантайгаа уулзах шиг, цэнгэлийн далайд умбах мэт болж, сэтгэл сэргээд сайхан байсан биз ээ.
Яагаад ийм содон сонин агшин бэлэглэв хэмээн чихэнд үлдэж зүрхэнд хүрсэн энэхүү хөгжмийн сод аялгууг санан мэдэрч, сэтгэлээ тэмтрэн бодов. Цэнхэр гаригийн улс үндэстэн бүхэн өөрсдийн язгуурын язгуур урлагтай байдаг. Энэ нь төрж өссөн нутаг ус, ёс заншилтай нь салшгүй холбоотой юм. Яг л энэ үндэс язгуур нь байгалиас заяагдсан, өгөгдсөн нутгийнх нь уугуул хүмүүсийн зан араншин, соёл, уламжлалтай нь салшгүйгээр эгнэгт хамт оршдог тул байгалиас заяагдсан өгөгдөлтэй авьяастнууд бэлтгэгдэж биш заяагдаж төрдөг байх нь ээ. Монголчууд бидний язгуур урлаг бол бидний үндэсний сонгодог урлаг юм. Дэлхийн урлагийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн урлаг минь гээд тоочвол хөөмий, хэл хуур, морин хуур, уртын дуу, бие биелгээний бүх төрөл багтана. Зүгээр л гайхалтай. Бид өв соёлоо, өөрсдийн урлагаа хайрлаж хүндэлж, харьцаж, түгээж, хадгалж бүүр эзэд нь байх ёстой хэмээн бодож суулаа. Үүнд Соёлын яамнаас дорвитой дэмжиж нутагшуулах хэрэгтэй санагдана. Дэлхийн томчууд нь аль эртнээс л авьяаслаг уран бүтээлчдийг минь энд тэнд урин залж үзэгчээр дүүрэн танхимд гайхуулж байна шүү дээ.
Нэгэнтээ соён гийгүүлэгч их хүн Б.Бадрууган “Соёл гэдэг юм хүчтэй байхгүй бол их айхавтар эмгэнэлд, эцэстээ нөхөшгүй гарзанд унана...” гэж хэлсэн байдаг. Манай залуу уран бүтээлчид мэдлэг оюунаа шавхаж, чөмгөө дундалж сайхан бүтээл төрүүлэхийн тулд зүтгэж явна. Язгуур урлагийн салбарынхныгаа урам зоригоор дэмжиж байх учиртай. Яагаад гэвэл хийсэн, хийх юм нь ард түмний өмч, мөнхийн бүтээл учраас.
Мөн энэ үдэш анх удаа монголын эмэгтэй хөөмийч А.Ундармааг сонсоод бахархахгүй байхын аргагүй байлаа. Сонсож суухад огторгуйн гүнд тэмүүлэх мэт цээлхэн өнгө давтагдашгүй хоолойн чадал нь хязгааргүй тэнгэрт одод мичидтэй чуулаад, аялаад байна уу гэлтэй алсад хөтлөв. Бороон дуслыг, навчсын унах чимээг ч сонсох мэт гайхам байв.
Эцэст нь хэлэхэд, бид хайрцаглагдаагүй, чөлөөт сэтгэлгээтэй мөн дэлгэр уудам нутаг шигээ өгөгдөл ихтэй авьяастнуудтай улс билээ. Хүн гэгч оюуны амьтан. Харин бид материаллаг зүйлсэд хэт шунаж, дотоод сэтгэл, сэтгэлгээгээ орхигдуулбал жинхэнэ эмгэнэл болох юм.
Монголын үндэсний урлаг сэтгэлгээний хувьд дундаршгүй, хээлэг, баялаг урлаг билээ. Хээ угалз мэт хэзээ ч дуусдаггүй ундраад л үргэлжлээд л байдаг, шинэ санаагаар баяжигдаж, цаашаа сэтгэх орон зай ихтэй урлаг гэсэн үг. Язгуур урлагтаа суурилан бүтээл шинээр тууриваж буй уран бүтээлчид, менежмент хийж буй хүмүүсээ тултал дэмжих нь чухал байна. Байгалиас өгөгдчихсөн авьяастнуудаа төр засаг минь дэмжээд өгөөрэй.
Агшин Зуур төслийн тухай товч дурдвал, төслийн санаа нь 2017 онд Германы Гете институтээс зарласан олон улсын уралдаанд шалгарч шагнал хүртэн 2019 оны 3-р сард Улаанбаатар хотноо анхны тоглолтоо, мөн оны 5-р сард Италийн Венец хотноо Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд тоглож олон улсын 30 гаруй хэвлэл мэдээллээр бичигдэж байж. Харин энэ удаагийн Ars Musica олон улсын контемпорари хөгжмийн фестиваль нь эрин цагийн хамгийн шинэлэг хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн урин оролцуулдгаараа олон улсад танигдсан өндөр зэрэглэлийн фестиваль аж.
Тус тоглолтыг Бельги улсад суугаа элчин сайдын яамны хамт олон, оюутан сурагчид, сурвалжлагч гээд өргөнөөр ирж үзлээ.
Нямцэрэн Наранцэцэг. Кёлн хот.