Мэдээлэл, судалгаа мониторингийн "МРО" ХХК-иас М.Энхболдын Засгийн газарт ажиллаж байсан зарим сайдыг Ерөнхий сайд С.Баяр өөрийн танхимдаа хэвээр үлдээх гэж байгаа тухай мэдээллүүдтэй холбогдуулан судалгаа хийжээ. Судалгаанд нийгмийн дунд нөлөө бүхий, шийдвэр гаргах насны 100 хүнийг хамруулсан байна. Судалгаанд оролцогсдын 34 хувь нь М.Энхболдын Засгийн газрын яамд бүгд муу ажилласан хэмээн үзсэн байна. Хамгийн муу ажилласан яам, газраар Онцгой байдлын газар, Зам тээвэр аялал жуулчлалын яам, Байгаль орчны яам, Эрүүл мэндийн яам "шалгарчээ".
Харин харьцангуй сайн ажилласнаар нь Барилга, хот байгуулалтын яам 39,6 хувиар тодорчээ. Дараа нь Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам оржээ. Гэхдээ судалгаанд хамрагдагсдын 30 хувь нь "сайн ажилласан яам" гэсэн асуултад "хариулж мэдэхгүй" гэжээ.
Хуучин сайдуудаас шинэ Засгийн газарт орж ажиллах боломжтой сайдаар Гадаад хэргийн Н.Энхболд, БСШУ-ы У.Энхтүвшин, НХХ-ийн Д.Дэмбэрэл нарыг нэрлэжээ. Дээрх сайд нарыг сайн ажилласан, хийж буй ажлыг нь дуусгах ёстой, боломжийн хүмүүс, цаашид ажиллаж чадна хэмээжээ. Тэгвэл шинэ Засгийн газарт ажиллах эрхгүй, огцруулах шаардлагатай сайдаар УМХГ-ын У.Хүрэлсүхийг нэрлэжээ. Түүнийг ёс суртахуунгүй, юм хийгээгүй, муу ажилласан учраас дэмжихгүй гэсэн тайлбарыг дурджээ. Түүний араас ТЭХ-ний Б.Эрдэнэбат сайдыг тодруулсан байна. Судалгаанд хамрагдагсад "ТЭХ-ний сайд юм хийгээгүй, муу ажилласан, хариуцлагагүй, хувьдаа завшдаг" гэжээ.
"Антихүрэл медаль"-ийг Онцгой байдлын сайд С.Отгонбаяр 90 хувьтайгаар авчээ. Түүнийг дахин сайд болгохыг хүсэхгүй байгаа шалтгаанаа "осол аваар гаргагч, юм хийгээгүй, муу ажилласан учраас дахин Засгийн газарт орж ажиллах эрхгүй" хэмээн дурдав. Дээрх шалтаг шалтгаанаар ЗТАЖ-ын Ц.Цэнгэл, ХХАА-н Д.Тэрбишдагва, БО-ы И.Эрдэнэбаатар, ЭМ-ийн Д.Туяа нар удаалжээ. Мөн БХ-ын М.Сономпил, ХЗДХ-ийн сайд Д.Одбаяр нарыг муу ажилласан сайдаар нэрлэсэн байна.
Ерөнхий сайд С.Баярын шинээр байгуулагдах Засгийн газар үнийн өсөлт, хууль бус хятад иргэд, ажилгүйдэл, авлига, төрийн албаны хүнд суртал, хотын утаа агаарын бохирдлыг нэн тэргүүнд шийдэхийг иргэд хүлээж байгаа нь судалгаанаас харагджээ.
Д.Навчаа