gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.25
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.25
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.25
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Байгальд хортой материалтай бол цөөн хувцастай байгаад ч нэмэргүй"

Д.Азжаргал
Нийгэм
2021-04-06
208
Twitter logo
Д.Азжаргал
208
Twitter logo
Нийгэм
2021-04-06

Байгальд ээлтэй хувцас хийхийг зорьж, үүнийгээ хөгжүүлэн 11 дэх жилдээ ажиллаж буй дизайнер И.Урангоотой ярилцлаа.

Тэрээр “Шилмэл загвар”-аас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд хувийн брэндээ үүсгэн олон янзаар өмсөх боломжтой хувирдаг хувцсыг урладаг аж.

Мөн  Английн хөрөнгө оруулалттай Аяа хослолын  компанид ажиллаж буй юм.

ХУВЦАС ХАЯГДАЛ БОЛООД ХААЧИХ ВЭ ГЭДЭГТ АНХААРАХ НЬ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БРЭНДИЙН ГОЛ ШИНЖ

-Байгальд хамгийн бага хор учруулах хувцас сонгохын тулд юу анхаарах вэ. Манай орны хувьд ийм сонголт хийхэд хэр олдоцтой байдаг вэ?
-Монголын хувьд сонголт өргөн. Та хувцсаа зөв сонгодог болчихвол худалдаа эрхлэгчид тиймийг оруулж ирнэ, үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлж бүтээгдэхүүн гаргана шүү дээ. Хор ихтэй хувцаснаас татгалзаад ирэхээр үйлдвэрлэгчид ч өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн энэ талаарх боловсрол маш чухал. Зарагддаггүй хүнсний сортыг сайжруулах эсвэл хүн их авч буй бараа оруулж ирэх шаардлага тулгардаг шүү дээ. Тэгэхээр бид худалдаа эрхлэгчид болон үйлдвэрлэгчид нөлөөлж чадна. Сонголтоо өөрчлөхөөс эхлээрэй гэж хэлье.

-Байгальд ээлтэй брендүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-
Байгальд ээлтэй брэндүүд маш олон шаардлагыг хангаж ажилладаг. Үүний талаар ярьвал их урт, бүхэл бүтэн ном болох байх. Захаас нь дурдвал

  • материалын сонголт байгальд хурдан задардаг,
  • дахин сэргээсэн материал ашигладаг,
  • эсвэл байгальд орчинд сөрөг нөлөө учруулан гаргаж авдаггүй
  • хийц нь ганц өмсөөд хаягддаг загвар биш, урт хугацаанд таны анд нөхөр болох зэргийг нэрлэж болох юм.

Амьтны болон ургамлын гаралтай материал байгальд хурдан задардаг. Химийн гаралтай нь шингэхгүй хэдэн зуун жил болно, дээр нь хөрс бохирдуулж шингэнэ. Мөн дээрх хариуцлагыг ухамсарлаж бүтээгдэхүүндээ үйлдвэрлэхээс гадна хаягдал болсны дараах асуудалд анхаарал хандуулдаг брэндүүдийг байгальд ээлтэй гэж болно. Хувцас хаягдал болоод хаачих вэ гэдгийг ч тооцоолсон байх нь чухал. Энэ хамгийн гол үзүүлэлт юм.

-Юу таныг байгальд ээлтэй хувцас загварыг чухалчлах болгоход нөлөөлөв?
-Өнөөгийн тулгамдсан асуудлын нэг бол хэрхэн байгальд ээлтэй сонголт хийх тухай юм. Арван жилийн өмнө энэ нь хэвшмэл хувцас загварын үйл явцаас арай ондоо ойлголт байв. Хувцас загвар нэг л зөв ажиллахгүй байгааг анзаарч шинэ зүйл эрэлхийлж яваад байгальд ээлтэй сонголт сонирхолтой санагдсан мөн дурласан. Гэхдээ үүний цаана маш олон зүйл бий. Урьд нь үүнийг хүмүүс нэг их ойшоодоггүй байсан бол одоо тулгамдаад буй асуудлуудын нэг болчихсон.

Хойч үедээ зөв дадал өвлүүлбэл байгаль орчин болоод эрүүл мэндэд нь хөрөнгө оруулж байна гэсэн үг.

Тийм ч учраас ихэнх хүн энэ тухай сонсож, бас ойлгохыг хичээж байгаа болов уу. Хүний буруутай үйлдэл буюу тарьсан хэргийг байгаль бидэнд буцаагаад мэдрүүлж байгаа учир үүнд анхаарахаас өөр гарцгүй болж байна. Хүн бүрд өөрийн гэсэн амьдралын хэв маяг, үзэл бодол, жанжин шугам бий ч байгалиа хамгаалахад бүгдийн хичээл зүтгэл хэрэгтэй. Бид нэгдэж байж үр дүнд хүрэх учраас байгальд ээлтэй байх нь миний сонголт биш гэвэл тун харамсалтай. Хэн ч байгалиас ангид байх боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ нь хүн бүрд хамаатай, шийдэх ёстой асуудал юм.

-Өмнө нь яагаад тийм ч тулгамдсан асуудал биш байв. Монголчууд байгальтайгаа зөв харьцдаг, харьцангуй ээлтэй аж төрдөг байсан гэсэн үг үү?
-Дэлхий нийтэд 1960-аад оноос яриад эхэлсэн сэдэв. Гэхдээ зөвхөн хувцас биш бидний бий болгосон капиталист нийгэм байгаль орчноо сүйтгээд байна гэдгийг АНУ, Францын хувьсгалаар ч хөндөж байсан. Тухайн үед гаж юм ярьж байна гэдэг байсан бол одоо тийм биш. Капиталист байх нь байгаль орчноо сүйдэлж байна гэдгийг ярьсаар ирсэн. Харин хэрхэн байгальд ээлтэй хувцас сонголт хийх тухай сүүлийн арав гаруй жилд эрчимтэй ярьж байна. Монголд одоо л сонсогдож, яригдаж байгаа юм шиг санагдаж байж магадгүй.

МОНГОЛД БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХУВЦАС СОНГОХ ӨРГӨН БОЛОМЖ БИЙ

-Сүүлийн жилүүдэд энэ тухай илүү сонсогдох болсон нь худалдан авах чадвар, хотжилттой холбоотой юу?
-Миний бодлоор боловсролтой илүү холбоотой байх. Худалдан авах боловсрол гэж тухайн хүн юу авахаа мэдэж байх тухай шүү дээ. Монголд урьд нь буюу 1990-ээд оноос өмнө сонголт бага байсан учир энэ нь тийм ч асуудал болоогүй. Харин өнөө буюу 30-аад жилийн дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн. Анхаарахаас өөр замгүй болж байна. Европт бол 60 гаруй жилийн өмнөөс яригдаж эхэлсэн сэдэв.

-Гол агуулга нь юу вэ. Хэлбэр талаасаа байгальд ээлтэй, эко хэрэглээг эрхэмлэх нь “догь” гэсэн утгыг илэрхийлж байх шиг. Арай өнгөц харж байна гэх бодол танд төрдөг үү?
-Байгальд ээлтэй байгаа нь cool харагдаж, бусдыгаа уриалж байвал үгүйсгээд байх зүйл биш. Муу биш, сайн зүйлд уриалж байгаа учир байж болно. Чин сэтгэлээсээ байгалиа хайрлаад, агуулгыг нь ойлгон судлаад явж буй хүмүүс ч бий. Удахгүй олон хүн үүнд анхаарлаа хандуулдаг болоход аль аль нь нөлөөлж, байгальд ээлтэй байхад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Үүнийг амьдралын хэв маягаа болгочихвол байгаль төдийгүй тухайн хүнд ч ээлтэй. Хортой үгүйг нь мэдээд эхэлбэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хувцас өмсөхөө болино. Хувцас хүнстэй адилхан. Муу хоол ходоодоор, муу хувцас арьсаар дамжиж хордуулдаг. Та гаднаасаа гоё харагдах нь өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг. Гэхдээ байгальд ээлтэй байх нь таны сонголтыг улам үнэ цэнэтэй болгодог. Гол нь хойч үедээ зөв дадал өвлүүлбэл байгаль орчин болоод эрүүл мэндэд нь хөрөнгө оруулж байна гэсэн үг.

-Хувцас загвар гэхээр материаллаг зүйлийг илүү чухалчлах гэж ойлгох нь бий. Минимал хэв маягийг илэрхийлсэн загвар гаргах нь сонголтыг хумих уу. Миний сонгосон хамгийн гоё хувцас 7 жилийн дараа ч хайрыг минь татсаар. Бас өдөр бүр миний ертөнцийг сануулдаг гэж та бичсэн байсан?
-Би оюутан болоод хувцас загвар нэг л болохгүй байна гэдгийг мэдэрсэн. Гэхдээ хоолыг болохгүй байна гээд идэхгүй байх боломжгүй. Илүү эрүүл хоол идэхийг эрхэмлэнэ шүү дээ. Үүн шиг хоргүй,  биед эвтэйхэн, өөрийг тань илэрхийлэх хувцас сонгох, загвар гаргах шаардлагатай болсон гэх үү дээ.

Олноор үйлдвэрлэж буй компаниудыг байгальд ээлтэй хувцас хийхийг уриалах чухал

Гэхдээ энэ нь их бага хувцастай байх тухай биш юм. Мөн хувцсыг үгүйсгэх шаардлагагүй бөгөөд гол нь зөв хэрэглээтэй байх ёстой юм. Хүн хувцас өмсөхгүй байна гэж үгүй тул өөрт тохирсныг сонгож, хувцсаараа дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлбэл өөртөө итгэлтэй байна. Зохисон, таныг илэрхийлэх хувцас сонгох тухай имиж курс гэж хичээл байдаг л даа.  Мөн хувцсыг олноор үйлдвэрлэж буй компаниудыг сайн материалаар байгальд ээлтэй сонголт хийхийг уриалах чухал.

-Байгальд ээлтэй сонголт хийх нь нэн шаардлагатайг ойлгосны дараа ямар алхам хийх вэ?
-Их бага хувцастай байх тухай би огт ярьдаггүй. Харин байгальд шингэх чадварт илүү анхаардаг. Тухайлбал, та цөөхөн ч байгальд хор болж шингэдэг хувцсыг сонгосоор байвал энэ асуудал юм. Эсрэгээрээ олон ч байгальд задардаг хувцсуудтай байж болно шүү дээ. Үүн дээр хувцасны материал чухал. Зөв бөгөөд зохисон хувцсаа сонгох нь мөнгө, цаг хугацаа болон санхүү гээд олон зүйлийг хэмнэж болно. Байгальд  хамгийн хор бага учруулах тэр л зүйлсийг сонгож хэрэглэх нь чухал юм.

ИРГЭД  ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ИЛҮҮ ДЭМЖИЖ, КОМПАНИУД БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХУВЦАС ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Хар өнгөтэй, жинсэн хувцас илүү хортой, ноос ноолуур сонгосон нь дээр гэж ойлгосон?
-
Өнгөндөө биш, тухайн өнгөнд ямар будагч бодис орсноос шалтгаална.

  • Материалыг зөв сонгох/ ургамлын гаралтай, химийн орц ороогүй
  • Зохисон хувцсаа сонгох чухал. Таалагдахгүй юм авсан бол маргааш нь л хэрэггүй болох бөгөөд хувцасны хаягдал ихээр үүсэхэд нөлөөлнө.
  • Хувцсаа удаан хэрэглэхэд анхаарах. Байгальд ээлтэй брэндүүдийг сонгож, худалдаа хийх хэрэгтэй.

-Хувцасны хаягдлыг багасгахын тулд дахин загварчилдаг гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Бид зарсан хувцсаа урагдсан эсвэл загварыг шинэчлэн дахин өмсөхийг уриалж жилд нэг удаа хувцаснуудаа засварладаг. Энэ тухай болон байгальд ээлтэй амьдралын хэв маягийн тухай мэдээлэл түгээдэг Redesigned ТББ бий. Хуучин хувцасны загварыг нь өөрчлөөд өмсөх аргуудыг заадаг. Цөөхөн хувцастай байх нь байгальд ээлтэй ганц зам гэж ойлгож, үүнийгээ л өмссөөр байгаад уйдчихлаа гэсэн хүмүүс ирдэг.

Тэгэхээр сэтгэл ханамжгүй болох тал ажиглагддаг. Нэг хувцсаа олон янзаар хувиргаад өмсвөл  хувь хүнд сонирхолтой. Энэ нь хүн байгаль хоёрын аль алиныг нь бодолцсон сонголт гэж хэлж болно. Байгаль орчин болон гоё хувцас өмсөх өөрийн хэрэгцээг ч орхигдуулахгүйгээр тэнцвэртэй байх боломжтой. Үүнийг бодолцож хувирдаг хувцасны коллекц гаргаж байгаа юм. Хувцсаа аваад хаядаг биш, дуустал яаж ашиглах тухай мэдээлэл мөн өгдөг. Масс хувцасны үйлдвэрлэлт, fast fashion-ийн хор уршгийн тухай судлах чухал.

-Бид илүү байгальд ээлтэй аж төрөхийн тулд юунаас эхлэх вэ?
-Байгальд ээлтэй брэнд бий болгохын тулд яаж үйлдвэрлэх тухай ойлголтыг дэлгэрүүлэх чухал. Мөн иргэд  гаднаас авдаг худалдан авалтаа багасгаж, оронд нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй. Харин үйлдвэрлэгчид байгаль орчинд ээлтэй хувцас хийх нь хамгийн далайцтай өөрчлөлт байж чадна гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан