Монпэй дансны бүтэц 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шинэчлэгдэн IBAN олон улсын банкны дансны дугаарлалттай стандартын дагуу гүйлгээ хүлээн авах, шилжүүлэх боломжтой боллоо.
“IBAN ДАНСНЫ ДУГААРЛАЛТ” (International Bank Acccount Number) гэдэг нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий ISO 13616 1, 2 стандартын дагуу үүсгэсэн харилцагчийн дансны дугаарыг хэлдэг.
IBAN стандартыг анх Европын банкны стандартын хороо (ECBS) баталж, дараа нь ISO 13616:1997 стандартын дагуу олон улсын стандарт болгон баталсан. Одоогийн стандарт нь ISO 13616:2020 бөгөөд Европын холбооны бүх улс, Швейцарь, Кипр, Арабын Нэгдсэн Эмират, Герман, Их Британи зэрэг 75 улс IBAN-ыг ашиглаж байна. Манай улсын хувьд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу банк болон Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл IBAN дансны нэгдсэн дугаарлалтад шилжиж байгаа юм.
Монпэй данс нь IBAN дугаарлалттай болсноор:
- Төлбөр боловсруулах хугацаа багасч, төлбөрийн гүйлгээ хурдан шуурхай явагдана.
- Өөр өөр улс оронд байрладаг үйлчлүүлэгчдэд нэхэмжлэх гаргах боломжтой. Жишээлбэл, monpay апликейшн дээр бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг компани, хувь хүмүүс гадаадын банкнаас IBAN данс руугаа шилжүүлэг авахад илүү хялбар болсон.
- Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал илүү сайжирна.
- Дансны дугаар давхардах эрсдэл үүсэхгүйгээрээ давуу талтай юм.