gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зөв үү?

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2021-12-03
285
Twitter logo

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Хаянхярвааг:

  • Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
  • Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон,
  • Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн гэм хэрэг үйлдсэн болохыг шүүхээс тогтоож ял, шийтгэл оноов. /Шийтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС  унших боломжтой.

Гэхдээ Д.Хаянхярваа нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзсэн бол мөн шүүхээс Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

ХЯЛБАРШУУЛСАН ЖУРАМ ГЭЖ ЮУ ВЭ?

2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана...” гэж тус тус заасан.

Хуулийн заалтаас харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээд хялбаршуулсан журмаар буюу хөнгөрүүлсэн зүйл, заалтаар хэргээ шийдүүлэх боломжтой болжээ. Гэхдээ хорих ялын доод хэмжээ найман жилээс дээш хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй.

Хорих ялын доод хэмжээ найман жилээс доош, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон ч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал хангагдаж байвал хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн.

Авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зөв үү? Энэ талаар албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.

"ХЯЛБАРШУУЛАХ ЭС ХЯЛБАРШУУЛАХ ХЯЗГААР ТАВИАГҮЙ"

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар:

-Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөв зүйтэй зохицуулалт. Гэхдээ манай хуульд төгс зохицоогүй зүйл, заалтууд бий.

Нэгдүгээрт, ямар гэмт хэргийг хялбаршуулах, ямрыг хялбаршуулахгүй байх вэ гэдэг хязгаарыг тавиагүй. Хоёрдугаарт, нийгэмд учруулсан хохирлоо 100 хувь төлөөд гэм буруугаа, хариуцлагаа хүлээж байгаа тохиолдолд энэ журам байх нь зүйтэй.

Нэг талдаа хүний эрхийг хамгаалж байгаа, гэмт хэрэг үйлдсэн ч тухайн хүнд дараа дараагийн ажлаа хийх, амьдрах бололцоог олгож байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд маш урт хугацааны процесс. Энэ хугацаанд гэмт хэрэгт холбогдсон хүнийг болоод хохирогч, гэрчүүдийг залхаадаг. Энэ тогтолцоог халж байгаагаараа давуу талтай, бас сөрөг талтай.

"ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЖУРАМ БОЛСОН"

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од:

-УИХ-аас 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг төгс утгаар нь хуульчилж өгсөн.

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай зүйл заалт байсан. Гэвч одоогийн хэрэгжиж байгаа Хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шиг бүрэн агуулгаараа зохицуулагдаагүй байсан.

Харин одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дэлхийн эрхзүйн хөгжилд нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн. Мөн олон улсын гэрээ конвенцийн үзэл баримтлал, санааг тусгасан, дэлхийн эрүүгийн процессын загвар эрхзүйн хуулийн чиг хандлага зарчмуудыг тусгасан хөгжил хаашаа байна, тийш чиглэсэн хууль.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж болно гэдэг хуулийн зохицуулалт нь байсаар байхад та авилгын гэмт хэрэг үйлдсэн, та албан тушаалтан гэж ялгавартай хандах боломжгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуульд заасан зарчим байгаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан