Монгол - Япон хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, олон улсын жишигт нийцсэн “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал нь Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд 7 дугаар сарын 4-ний өдөр ёслол төгөлдөр нээлтээ хийн, анхны нислэгээ үйлдлээ. Тус нисэх буудалд зорчигч, албан хаагчдад үйлчилгээ үзүүлэх 30 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас “Duty Free” буюу татваргүй барааны хэсэгт сонгон шалгаруулалтын тендерт шалгарсан 10 орчим компани зорчигчдод үйлчлэхэд бэлэн болжээ.
Шинэ нисэх буудлын нээлтийн хүрээнд Гоёл кашмер компани монголын ноос ноолуурын салбарыг төлөөлөн, нисэх буудлын татваргүй барааны хэсэгт нэрийн дэлгүүрээ албан ёсоор нээж байна. Гоёл кашмер нь 2005 онд ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа чиглэлээр байгуулагдсан бөгөөд өдгөө жилдээ 20 орчим шинэ коллекци танилцуулж, дэлхийн 10 гаруй улсад “Монголд үйлдвэрлэв” шошготойгоор бүтээгдэхүүнээ нийлүүлж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Тэд 2017 оноос чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг Их Британийн UKAS аудитын байгууллагаар баталгаажуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2021 оноос байгальд ээлтэй, тогтвортой ноолуур бэлтгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (SFA)-д гишүүн байгууллагаар элссэн, ноолууран бүтээгдэхүүний чанар, загвараар тэргүүлэх компаниудын нэг билээ.
Зорчигч та бүхэн аяллаар явахдаа улсынхаа нэрийн хуудас болсон ноолууран бүтээгдэхүүнийг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын татваргүй барааны хэсэгт байрлах Гоёл кашмер нэрийн дэлгүүрээс худалдан авч, тавтай үйлчлүүлээрэй.