Үндэсний дүрийг бий болгох, хүүхдийн контентын сул орон зайг нөхөх, хүүхдийн боловсрол, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой “Маамуу” үндэсний төсөл нэг жилийг ардаа үджээ.
Өнөөдрийн байдлаар цуврал анимэйшн, дуу зэрэг ний 90 минутын видео контент, хоёр төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, “Маамуу” нэрийн биет тоглоом зэргийг хүүхдүүдэд зориулан гаргаад байна.
Зөв хандлага, төлөвшилтэй ирээдүйн иргэнийг бий болгох энэхүү төсөлд Монголын ууган группүүдийн нэг болох “Монос Групп” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгдлээ. Ингэснээр “Монос Косметик”, “Монос хүнс” ХХК-ийн 30 гаруй бүтээгдэхүүн үндэсний дүр, өнгө төрхтэйгээр худалдаанд гарах юм.
“Маамуу” үндэсний төслийг санаачлан, хэрэгжүүлэгч “Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа:
-Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Монос” групп “Маамуу” үндэсний төсөлд нэгдсэн гурав дахь дэмжигч боллоо. Бид орчин үеийн агуулгатай хүүхдийн контентын нийлүүлэлтийг бий болгох, түүгээр дамжуулан сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд чиглэсэн зөв зан үйлийг багаас нь суулгах, хүүхдийн хөгжилд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх, ирээдүйн зөв иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн контентуудыг хийхээр зорьж байна.
Дүрийн бизнес бол бидний “Маамуу” төслөө санхүүжүүлэх нэг боломж. “Маамуу”-ийн Аами, Таамигийн дүрээр гарах бүтээгдэхүүн бүрийн орлогоос контент үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулж байгаа нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй томоохон ажил юм хэмээн хамтын ажиллагааныхаа талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн үндэсний дүртэй бүтээгдэхүүнүүдийг гаргасаар байна. Өмнө нь “Маамуу” төслийн хүрээнд хүүхдэд зориулсан нойтон, хуурай сальфетка, өхөөрдөм зураглалтай хивс, хивсэнцэр, ор хөнжлийн даавуу, өлгий гудсыг хийсэн бол одоо цэвэр жимсний шүүс, амин дэмээр баялаг үрэл, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнээр нэр төрлөө нэмэхээр болж байна.
“Монос хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгондарь:
-Монгол Контент ХХК-иас санаачлан хэрэгжүүлж буй “Маамуу” үндэсний төсөлтэй хамтран ажиллахаар болсондоо баяртай байна. Энэ төсөл нь Монгол үндэсний баатар, дүрээр дамжуулан хүүхдүүдийн хүмүүжилд монгол ахуй, соёлыг нь таниулах чухал ач холбогдолтой, нийгмийн олон агуулгыг өөртөө шингээсэн төсөл гэж бид харсан. Тиймээс өнөөдөр албан ёсоор хамтран ажиллахаар болоод байна.
Бид байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлог. Чацаргана, нэрс, аньсны шүүс, эдгээр жимсний орцтой үрлэн чихэр, уламжлалт хэрэглээ ааруултай үрэл зэрэг бүтээгдэхүүнээ Аами, Таамигийн нэрээр гаргахаар болсон. Нийт 18 бүтээгдэхүүн дээр хамтран ажиллана.
“Монос” группийн ууган компаниудын нэг “Монос косметикс” нь 1990 онд анх эм, гоо сайхны үйлдвэр болон байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй. “Булга” нэртэй тосыг 27 жилийн өмнө хэрэглэгчдэд хүргэж байсан тус компани хүүхдийн бүтээгдэхүүнээ ийнхүү үндэсний дүртэйгээр гаргаж эхлэх нь.
Энэ талаар “Монос Косметик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дагвабаасансүрэн хэлэхдээ,
-"Монос косметик" нийтдээ 50 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэр дундаа “Биомон Кидс” нэрийн хүүхдэд зориулсан цуврал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үүнд хүүхдийн чийгшүүлэгч тос, нярайн цацлага, гар ариутгагч, шингэн саван зэрэг арваад нэр төрлийн бүтээгдэхүүн бий. “Маамуу” үндэсний төслийн хүрээнд “Монгол Контент” ХХК-тай хамтраад эхний ээлжинд хүүхдийн гар ариутгагч, шингэн саван, чийгшүүлэгч тосыг үндэсний дүртэйгээр гаргахаар болсон. Хүүхдэд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнээ улам олон болгож, энэ жилдээ хонины сүүлтэй улайлтын эсрэг тос гаргахаар төлөвлөөд байна гэсэн юм.