-Таны өрөөнд ороход хамгийн түрүүнд морин хуур нүдэнд туслаа. Энэ хэн нэгний бэлэг үү?
-Үгүй ээ, энэ өвөөгийн минь урласан, миний хувьд их үнэтэй эд. Өвөө бид хоёр Хэнтийн Бэрх тосгонд хамтдаа амьдардаг байлаа. Миний өвөө Лувсаннамсрай гэж нутагтаа нэр хүндтэй, лам хүн байсан юм.
Би зургаан нас хүртлээ хэлд ороогүй, бие султай хүүхэд байж. Тийм болохоор намайг тусгай сургуульд оруулна гэдэг байсан гэсэн. Харин өвөө зөрж, миний хоолойг Аварга тосон нуурын шавраар уйгагүй эмчилсэн. Тэгээд хамгийн анх "Бороо орлоо" гэж хэлд орсон гэж ээж ярьдаг юм. Өвөө миний амьдралд маш чухал хүн. Надад сайнаас илүү тааруу яваа хүмүүсийн хажууд байж, хэрэгтэй үед нь тусалж явахыг үлгэрлэн заасан. Өөрөө яг тийм хүн байсан. Цагаан сар болоход Бэрхийнхэн бүгд манайд ирнэ. Өвөөг бурхан болсноос хойш Цагаан сар тэмдэглэх их хэцүү болчихсон. Өмнө нь манайд 2000 хүн ирдэг байв. Ханхайгаад үлдсэн өвөөгийн орон зай нөхөгдөхгүй ч хийсэн морин хуурыг нь харахад сэтгэлд өег байдаг.
-Зургаан нас хүртлээ хэлд ороогүй гэхээр найз нөхөдтэй байв уу?
-Үгүй, сургуульд ортлоо зожиг хүүхэд байсан. Харин аравдугаар ангиа төгсөхдөө үеийнхнээсээ хамгийн идэвхтэй нь, олон ч зүйл сонирхдог хүүхэд болсон байлаа. Аав ээж хоёр миний багад салсан юм билээ. Миний хойд аав уурхайчин. Их сайн хүн байсан. Үргэлж сайн хүмүүстэй таарсан болохоор би азтай.
-Оюутан үеэ дурсвал?
-"Бэрс" сургуулийн сэтгүүлчийн ангид 1998 онд элсэн орж, 2002 онд төгссөн. Зохиолч Дарамын Батбаяр багшийн шавь болсон нь миний амьдралдаа хийсэн чухал сонголтын нэг. Д.Батбаяр багшийг би зохиолоор нь сайн мэддэг байсан. “Хайрыг хайрла” жүжгийн зохиол нь их таалагдсан. Багшийн утга зохиолын урлан надад аль ч сургуулиас олж авахааргүй гоо зүйн боловсрол олгосон. Би одоо ч урланд нь очдог. Багштайгаа одоо ч ойр, холбоотой хэвээр. Уг нь багш намайг нийтлэлч болоосой гэж хүсдэг байсан. Улс төрд орохыг дэмжээгүй. Би багаасаа бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай хүүхэд байлаа. Өвөө надаар чээж бичиг их бичүүлнэ. Утга зохиол, нийгмийн хичээлдээ сонирхолтой байсан. Элсэлтийн шалгалт өгөөд МУИС, МУБИС-ийн сэтгүүлчийн ангийн хуваарийг авч чадаагүй. Гурав дахь нь спортын сэтгүүлчийн анги байв. Би тэр ангид тэнцсэн ч өөрөө сонирхоогүй болохоор ороогүй. Миний мэргэжил сэтгүүлч.
-Мэргэжлээрээ ажилласан уу?
-Дөрөвдүгээр дамжаанд байхдаа Монголын үндэсний телевизийн Чандмань студид “Охид хөвгүүд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан. “Байгалиа хоёулаа үерхлийн тухай ярилцах уу?” гээд эхэлдэг. Үндэсний телевизийнхэн намайг манай боловсон хүчин гэдэг юм. Үүнийг мэргэжлээрээ ажилласанд тооцохгүй ч цалин авдаг байлаа. Үүнээс өмнө Бэрхийн телевизэд мөн хөтлөгчөөр ажилласан.
Их сургуулиа төгсөөд л шууд нутаг руугаа явчихсан. Бэрх багийн статустай. Тамгын газарт ажиллаж байхдаа Бэрх рүү төсөл хөөцөлдөж яваад “Дэлхийн зөн”-д ажиллах боллоо. Аймгийн “Дэлхийн зөн”-д, дараа нь нийслэлд бүсийн захирагчаар хэдэн жил ажилласан. Олон улсын байгууллага учраас Англи хэл бие даан сурах шаардлага гарав. Өдөрт 30-40 шинэ үг чээжилдэг байв. Одоо ч Англи хэлийг сурч байна. Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст ажиллаж байхдаа улс төрд оролцох болсон.