Эрүүл мэндийн сайдын тушаалаар хоёрдугаар сарын 1-нээс эхлэн
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг,
- П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг,
- Хавдар судлалын үндэсний төв,
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаторийн тасаг болон зарим оношилгооны нэгжүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.
Сайдын тушаалаар иргэдийн хүлээх хугацааг багасгах зорилгоор хэрэгжүүлж буй энэ ажил хүндээ хэр хүрч байгаа талаар сурвалжиллаа.
ХҮЛЭЭХ ХУГАЦАА 3-5 ХОНОГООР БУУРСАН
18.20 цаг. П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн үзлэгийн танхимд үзүүлэхээр дугаарлах хүмүүсийн тоо 30 хол давжээ. Энд ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн, буцахаар яарсан хүмүүс дугаарлажээ.
Зөвлөх поликлиникийн хоёрдугаар ээлжийн үзлэг ажлын өдрүүдэд 15-20.00, бямба гарагт 09-14.00 цагийн хооронд хүлээгдэл ихтэй нийт долоон кабинет, оношлогооны чиглэлээр гурван кабинет ажиллаж байна.
Тушаал хэрэгжиж эхэлснээс хойш буюу хоёр сарын хугацаанд нийт 8609 хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Ингэснээр эхний улиралд амбулаторийн тусламж, үйлчилгээ хүлээгдэлгүй болсон төдийгүй хэвтэн эмчлүүлэх болон оношилгоо, шинжилгээний бусад чиглэлээр хүлээгдэл дунджаар 3-5 хоног болж буурсан гэдгийг эмнэлгийн зүгээс хэлж байна.
Өдрийн цагаар хүний хөлд дарагддаг энэ эмнэлэг оройдоо нэлээн сэлүүхэн байлаа. Эмч нарын үүдний дэлгэцэнд үзүүлэхээр цаг авсан иргэдийн нэрс гардаг тул дугаар дайрлаа гэх гомдол ч гарахгүй нэг үеэ бодвол сайхан болсныг энд үйлчлүүлж байгаа иргэд хэлж байв.
Хамгийн эрэлт хэрэгцээ ихтэй үзлэг, оношилгоо хийж байгаа хэдий ч уртасгасан цагаар ажиллаад ч хүн ихтэй байна гэдгийг цахим бүртгэлийн ажилтан хэлж байлаа.
д/д | Амбулаторийн тусламж үйлчилгээний нэр | II, III сард үзүүлсэн хүний тоо |
1 | Зүрх судлал | 1504 |
2 | Зүрхний мэс заслын тусламж, үйлчилгээ | 227 |
3 | Мэдрэл | 1253 |
4 | Мэдрэлийн мэс засал | 265 |
5 | Хоол боловсруулах эрхтэн судлал | 1212 |
6 | Уушги | 420 |
7 | Чих хамар хоолойн мэс засал | 846 |
8 | Зүрхний цахилгаан бичлэг | 1421 |
9 | Хэвлийн ЭХО | 755 |
10 | Рентген харалт, зураг авалт | 718 |
Увс аймгийн Сагил сумын иргэн Г.Цэрэндулам хэвлийн хэт авиан оношилгоо хийлгэхээр нийслэлд ирээд байгаа аж. Биеэ үзүүлээд яаралтай буцах ажилтай тул ийн оройн цагаар эмнэлэг бараадаж явна гэдгээ хэлж байв. Өнөөдөр цахим бүртгэл хийлгэн 18.30 цагт үзүүлэхээр хүлээж буй бөгөөд оройн цагаар ажиллаж байгаа нь сайн хэрэг боллоо хэмээсэн юм.
Харин Дорнод аймгаас ирсэн Н.Оюунцэцэг зүрх судлалын кабинетэд үзүүлэхээр дугаарлаж байна. Өнөөдөр үзүүлэх 30 дахь хүн болсон тэрбээр “15.00 цагаас хойш хүлээж байна. Орон нутгаас ирсэн бид нар шиг хүмүүс өдөр байх газаргүй. Цагаа авчихаад л энэ хавиар хоол унд гээд л байж байна. Оройн цагаар эмч нар үзлэг хийж байгаа нь сайшаалтай ч орон нутгаас ирсэн бидэн шиг хүмүүс яг юу юу хэрэгтэйг нь мэдэхгүй явдал ихтэй байна” гэв.
Ямартай ч оройн цагаар үзлэг, оношилгоо хийж байгаа нь иргэдийн хувьд сайшаалтай хэрэг болсныг эндээс харж болохоор байна. Учир нь ажлаасаа чөлөө авахгүйгээр эрүүл мэнддээ анхаарах боломж бий болсон байна.
ҮЗЛЭГИЙН ЦАГИЙГ УТСААР АВАХ БОЛОМЖТОЙ
19.10 цаг. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиник. Өдөртөө хөл тавих ч зайгүй шахам байдаг энэ газар оройн цагаар эл хуль байх аж.
Хүүхдээ тэвэрсэн аав, үзлэгийн өрөөнүүдэд үзүүлэх хүмүүсээс өөр дугаар үүсгэж байгаа хүн мягмар гарагийн хувьд байсангүй. Нийслэлд төдийгүй улсдаа хүүхдийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж буй энэ төв мөн л хоёрдугаар сарын 1-нээс эхлэн уртасгасан цагаар ажиллаж буй юм. Ингэхдээ Даваа-Баасан гарагт 17-20.00, бямба гарагт 09-17 цагийн хооронд дөрвөн чиглэлээр үзлэг хийж байна.
Сайдын тушаал гарсны дараа нийт долоон чиглэлээр үзлэг, оношилгоо хийж байсан ч хүн багатай төрлүүдээ түр хасаад байгаа аж.
Хоёр, гуравдугаар сард
- Мэдрэлийн эмчид 676,
- Хараа хамгаалал 285,
- Чих хамар хоолой 580,
- ЭХО 214,
- Амьсгалын эрхтэн 50,
- Нярай 50,
- Рентген зураг 48 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ. Одоогийн байдлаар үйлчлүүлэгч багатай ЭХО, Рентген зураг, амьсгалын эрхтний уртасгасан цагийн үзлэгийг багасгаад байгаа аж.
“Анх таван чиглэлээр уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн. Эхний ээлжинд амьсгалын эрхтний эмгэг судлал, мэдрэлийн эмгэг судлал, нярай, хараа хамгаалал, чих хамар хоолой гэсэн таван чиглэлээр оройн болон амралтын өдрөөр үйлчилгээ үзүүлж байсан. Ингээд ачаалал ихтэй байгаа ЭХО, рентген зургийг уртасгасан цагаар ажиллуулахаар дотооддоо зохион байгуулалт хийсэн.
Хоёр сарын турш долоон чиглэлд нэмэлтээр эмч нар ажиллуулсан. Үүний тавд нь Эрүүл мэндийн яамнаас мэргэжлийн эмч, сувилагчаар хүний нөөц бүрдүүлсэн. Харин үлдсэн хоёрыг нь эмч нарынхаа цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
Хоёр сарын хугацаанд амьсгалын эрхтний эмгэг судлалын кабинетад 50 хүүхэд үзүүлсэн байхад мэдрэлийн эмгэг судлалын чиглэлээр зөвхөн уртасгасан цагийн хугацаанд 676 хүүхэд үзүүлсэн байгаа юм. Тиймээс өдрийн ээлжинд багтах боломжтой амьсгалын эрхтэн, рентген зураг, ЭХО үзлэгийг уртасгасан цагаас хасаад байна” гэдгийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид хэлсэн юм.
Цаашид ч тухайн сарын ерөнхий төлөвийг ажиглаад шаардлагатай үзлэг, оношилгоог нэмнэ гэдгийг тэрбээр хэлж байв. Эцэг эхчүүд хүүхдээ үзүүлэх цаг авахын тулд заавал биеэр ирэх шаардлагагүй бөгөөд 70141403 дугаарын утсаар холбогдох боломжтой юм байна.
УРТАСГАСАН ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ НЭГ ЭМЧ ӨДӨРТ 15 ХҮН ҮЗЭЖ БАЙНА
19.40 цаг. Хавдар судлалын үндэсний төв. Ажлын өдөр, өдрийн цагаар энд дугаарлах хүмүүс үнэхээр их. Эмнэлгийн хонгилоор зөрөх зайгүй шахам байдаг энэ төвийн уртасгасан цагийн хуваарийн дагуу үзүүлж буй сүүлийн хүн 19.40 цагийг авсан байлаа. Цахим бүртгэл, утсаар цаг авах гээд иргэдэд илүү түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх тал дээр нэлээд анхаарчээ.
ХСҮТ-д
- Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал,
- Зүрх судас,
- Цээжний хөндийн мэс засал,
- ЭХО зэрэг таван кабинетийн үзлэгийг уртасгасан цагаар хийж байна. Мөн л өмнөх эмнэлгүүдийн адил хүлээгдэл ихтэй байгаа үзлэгүүдийг уртасгасан цагийн хуваарьт оруулан үздэг юм байна.
ЭХО кабинетаар үзүүлж буй нэгэн иргэний гэрийнхэн “Эмнэлгийн тарах цагтай уралдаж ирээд үзүүлж чадахгүй нь гэж бодсон орой уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна. Өдрийн цагаар хүн ихтэй байдаг. Оройдоо бол хүн багатай байна” гэж байв.
Салбарын сайдын тушаалаар гурав дахь шатлалын эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаад хоёр сарын хугацааг ардаа орхижээ. Энэ хугацаанд иргэдийн дунд мэдээлэл амнаас ам дамжин хүрч буй бололтой.
Ингэж хэлэхийн учир нь оройн цагаар үзүүлэхээр ирсэн хүмүүсийн дийлэнх нь уртасгасан цагаар үйлчилгээ үзүүлж байгаа талаар мэдээллийг эмнэлэгт ирээд мэдсэн талаараа хэлж байсан юм.
Ямартай ч ачаалал ихтэй, хүлээгдэлтэй байгаа үзлэг, оношилгоог уртасгасан цагаар хийж байгаад иргэд сайшаалтай хандаж байв. Уртасгасан цагаар ажиллах сайдын тушаал энэ оныг дуустал хэрэгжих юм.