gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     4.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ядарсан улсын арчаагүй цамаархал

2017-04-13
17
Twitter logo
17
Twitter logo
2017-04-13
Ядарсан улсын арчаагүй цамаархал Айл өрхүүд чанартай шилэн савнуудаа яахаа мэдэхгүй, хэзээ нэг өдөр хэрэг болно хэмээн хадгалсаар байдаг.

Хэдхэн жилийн өмнө “Шил авна” гэх цангинасан хоолой өдөрт хэдэнтээ сонсогддог байв. Гэвч аажмаар замхарч, ойролцоох шил авах цэгт тушааж байсан билээ. Харамсалтай нь бид энэ сайн үйлийг удаан үргэлжлүүлж чадаагүй. Зарим нь дахин ашиглаж, зарим нь шууд хаяж байхад яахаа ч мэдэхгүй, магадгүй “Шил авна” гэдэг үг хүлээсээр угаалтуурын доор, тагтан дээрээ хадгалсаар байв. Хүнсний бүтээгдэхүүний шилэн савны нэг ч үйлдвэргүй улс атлаа хаядаг гэхээр цамаан байгаа биз. Бас хог боловсруулах үйлдвэр ч байхгүй. Ландфилл гэх хэмжээ хязгаартай аргад л найдаж байгаа улс, бид.

ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн М.Дашдэмбэрэл, С.Баяржаргал нар 2014 онд Барилгын болон шилэн сав суулганы үйлдвэр байгуулах судалгаа хийжээ.

Шил авдаг хүмүүс хуванцар цуглуулдаг болсон

“Монгол Улсын хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний сав суулга болон барилгын шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зах зээл гадаадаас 100 хувь хамааралтай. Үүнд манайхаас жилд ойролцоогоор 130 тэрбум төгрөг буюу 87 сая ам.доллар зарцуулдаг” гэсэн байна.

Хоёрдугаарт, шилэн савны хаягдал байгальд шингэх гэж 4000 жил болдог аж. Монголчуудын дундаж наслалтыг 65 гэж үзвэл, биднээс хойш 61 шахам үе бидний хаясан нэг шилний хор уршгийг амсах нь. Үүнээс харахад л шилэн савыг хаях нь бидэнд ерөөсөө тохирохгүй гэдэг нь тодорхой байна. Байдал энэ мэтээр үргэлжилбэл өндөр үнээр импортолдог шилэн савнууддаа Монгол Улс хэдхэн жилийн дараа дарагдах нь.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж “Монголын зах зээлд жилд 10 сая шилтэй өргөст хэмх зарагддаг гэж бодоход манайх нэг саяыг л нийлүүлнэ. Гэтэл манайд эргээд ирдэг шил нь 50-60 мянга л байна. Тэгэхээр ийм цөөхөн шилний төлөө угааж, цэвэрлэх тоног төхөөрөмж авчирна гэдэг шинэ шил авахаас нэг дахин өндөр зардалтай байдаг. Монголд шилний үйлдвэр байхгүй болохоор Хятадаас л авдаг. Дундаж хэмжээтэй шил 400-500 төгрөгний үнэтэй” гэлээ.

Бид өрхийн шилэн савтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, хаягдлыг тодорхойлохоор 140 гаруй өрхөөс судалгаа авсан юм. Судалгаанд оролцогсдын 76 хувь нь шилэн савлагаатай даршилсан бүтээгдэхүүн, жимсний чанамал түлхүү хэрэглэдэг гэж хариулжээ. Харин 16 хувь нь архи, ундаа, найман хувь нь бусад шилэн савлагаатай бүтээгдэхүүн хэрэглэдэг аж. Шилэн саваа яадаг вэ гэсэн асуултад 34 хувь нь шууд хаядаг, мөн хувь нь цуглуулж байгаад дахин ашигладаг гэв. 17 хувь нь цуглуулж байгаад хүнд өгдөг бол 14 хувь нь яахаа мэдэхгүй цуглуулдаг байна. Энэ бол зөвхөн айл өрхийн сарын хэрэглээг хамарсан судалгаа. Үүнээс гадна зоогийн газар, үйлчилгээний байгууллага, баяр ёслолын үеэрх хэрэглээ гээд асар өргөн хүрээг хамруулах боломжтой.

Монгол Улс шилний түүхий эд болох элсийг их хэмжээгээр экспортолж, эргээд боловсруулсан бүтээгдэхүүнийг өндөр үнээр авч байна. Бид нэг шилэн сав 400-500 төгрөг байдгийг олж мэдсэн. Тэгвэл, нэг шилийг буцааж тушаагаад, дараагийн авах бүтээгдэхүүнээсээ мөн хэмжээний, боломжгүй бол угаах зардлыг хассан тодорхой хувиар хөнгөлж авдаг бол шилээ хаяж цамаархах хүн олдохгүй биз. Өнөө маргаашгүй шилний үйлдвэр байгуулах төсөв, санхүүжилт бидэнд байхгүй. Тиймээс хэрэгжүүлж болохуйц арга хэмжээг авах нь зүйтэй.

Иргэдийн зүгээс шил авах цэгүүд ойролцоо байвал, шилээ тушаахад асуудалгүй гэж үзэж байна. Магадгүй ойролцоох дэлгүүрт тодорхой үнээр тушаадаг эсвэл сардаа нэг удаа хаягдал шилнүүдийг цуглуулдаг ч байж болох. Ойр орчмын дэлгүүрүүдэд яагаад шил тушааж болохгүй гэж. Хөл залгах унаатай нь унаандаа, унаагүй нь хөршдөө дайгаад ч гэсэн шилэн савнуудаа өгөөд явуулж болно шүү дээ.

ОХУ-ын “Махеевь” брэндийн жимсний чанамалын шилэн сав аяга шиг хэлбэртэй. Мөн зузаан учир дараа нь байнга ашиглах боломжтой. Эзэгтэй нар “Уг нь “Махеевь”-ийн чанамал шиг савлагаатай бол байнга хэрэглээд байж болно” гэсэн юм. Харин зарим нь “Гэртээ ногоо дардаггүй болохоор хадгалаад ч нэмэргүй байдаг. Хүмүүс гэртээ ногоо дарах нь багассан байна лээ. 2000 оноос өмнө гэртээ дарсан ногоо л иддэг байлаа шүү дээ” хэмээсэн юм.

Монголд ганц шилний үйлдвэр байсан нь Налайхынх. “Элстийн гол”-ын элсний ордыг түшиглэн 1958 онд Налайхын шилний үйлдвэрийг байгуулсан түүхтэй. Налайхын шилний үйлдвэрийн жилийн тооцоолсон хэрэгцээ 4900 тонн бөгөөд лонхонд ашигладаг ногоон, хөх өнгийн чанар муутай шил үйлдвэрлэдэг байв. 1981–1982 оны байдлаар Налайхын шилний үйлдвэр жилд 1500 тонн элс ашиглан 1.4 сая гаруй ширхэг пиво, ундааны шил үйлдвэрлэж байлаа. Монголд сайн чанарын шил хийх элс байхгүй, хоёр хэсэг газарт л найрлагадаа металлын холцгүй шилний түүхий эд болох элс бий. Энэ нь Буйр нуурын орчим, мөн Молцог элс. Молцог элсийг 1981 оноос эхлэн ашиглаж жилд 2000 тонн элсээр бараан өнгийн лонх хийдэг болсон. Харамсалтай нь, зах зээлийн нийгэмд шилжиж, өмч хувьчлалаар замхарсан билээ.

Одоо манайд цэвэр шилээр дагнасан ганц үйлдвэр байгаа нь Макс шил, цонхны үйлдвэр юм. “Макс шил” компани 2013 онд дотоодын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Тус үйлдвэр Итали, Солонгос, Хятад улсын өндөр хүчин чадалтай орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр мод, шил, хувцанцар үйлдвэрлэж байна. Гэвч тус үйлдвэрийн холбогдох албанаас хүнсний бүтээгдэхүүний шилэн савлагаа хийх талаар судалгаа тэргүүтэн хийж эхлээгүй байгааг хэллээ.

Шинжлэх ухааны академи ХБНГУ-ын Материал судлалын хүрээлэнгийн Шил, шилэн керамикийн лабораторийн эрдэмтэдтэй хамтран цуврал туршилтууд хийж, лабораторийн нөхцөлд шил гарган аваад байна. Тэд Горхийн пегматит болор, Төв аймгийн Зуунмод, Сүхбаатар аймгийн Борнуруу, Дорнод аймгийн Буйр нуур, Алтанголын элсний ордуудын элсийг ашигласан байна. Эдгээр элсийг нэрсэн усаар олон дахин угааж, 120–180 хэмд гүйцэд хатаагаад бутлагчтай ган тээрмээр нунтаглах аргаар туршжээ. Энэ мэт дэвшилт бий ч төр засгаас наанадаж, татварын дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг салбарынхан хэлж байв.

Нэг шилний импортын үнэ 400-500 төгрөг

Манай судалгаанд оролцсон 140 гаруй өрх сард нийт 843 шилэн савтай бүтээгдэхүүн хэрэглэж, савыг нь хаядаг гэж хариулсан. Үүнээс 261 нь архи, ундаа, шар айрагных байгаа юм. Харин даршилсан бүтээгдэхүүн, жимсний чанамал тэргүүтнээс 472 шил гардаг бол үлдсэн нь дээрх хоёр төрөлд багтахгүй ажээ.

Ийнхүү хаягдлыг нь ч багтааж, шингээх газар, боловсруулах үйлдвэргүй Улаанбаатар гаднаас үнэтэй шилэн сав авсаар байх уу. Авсан үнэтэй шилэн саваа Туулын эргээр хөглөрүүлж байдаг монголчууд баян улс гэж үү. Алсын хараатай, зөв бодлоготой байж өнөө маргаашаас эхлэн эзнээ хүлээсэн үнэтэй шилэн савнуудынхаа хэргийг гаргах нэгдсэн бодлого хэрэгтэй байна.  

“Хэрэглэгчид шилээ цэвэрлээд өгвөл болохгүй гэх газаргүй”

Хүнсний бүтээгдэхүүний шилэн савыг дахин ашиглах, дотооддоо үйлдвэрлэх талаар “Газар шим” компанийн захирал Ц.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Монголд шилний үйлдвэр байхгүй болохоор байнга импортолж байгаа юу?
-Манай компани шилнүүдээ Хятадаас авдаг. Оросоос сайн шил олдохгүй, бас хол болохоор үнэтэй тусдаг. Хятадаас 550 милиграмын нэг шил авахад л 300 төгрөг давна шүү. Тээвэр нь ч их үнэтэй. Хоосон шил л онгоцоор зөөж байгаа хэрэг шүү дээ.

-Танд дотооддоо шил үйлдвэрлэх талаар бодсон, судалсан зүйл бий юу?
-Би өөрөө шилний үйлдвэр сонирхоогүй, харин үйлдвэрлэх хүсэлтэй, энэ талаар судалж байгаа хүмүүстэй уулзсан. Манайд хамгийн өргөн хэрэглэгддэг шил бол шар айрагны лонх. Том үйлдвэрүүдэд нэг хэвийнхийг 10, 20 саяар нь үйлдвэрлэх хэрэгцээ бий. Жилийн хэрэглээ нь 40, 50 сая литр юм чинь. Дотооддоо шил үйлдвэрлэвэл их хэмжээгээр нийлүүлж болох хоёр дахь хэрэглэгч нь архины үйлдвэр. Дараа нь консервны үйлдвэрүүд орох байх. Монголд бол зах зээл байгаа.

-Газар шим үйлдвэр шилнийхээ хэдэн хувийг угааж хэрэглэдэг вэ?
-Үйлдвэр байгуулагдаад удаагүй, улирлын чанартай ажиллаж байхад улирлын бус үед нь шил өөрсдөө угааж үзсэн. Гэхдээ жимсний чанамалын шил л гэхэд бохирдол ихтэй учир хүнсний үйлдвэрдээ нэг газарт угаахад тохиромжгүйг ойлгосон. Тиймээс одоо хоёрдогч шилийг угааж нийлүүлдэг ганц, хоёр газар бий. Тэд тодорхой цэгүүдээс шил авч, бидний тавьсан шаардлагын дагуу угааж нийлүүлснийг нь шалгаж аваад 140 хэмд уураар цэвэрлэдэг. Угаасан шил нийт савны таван хувийг л эзэлж байна даа.

-Угаасан шил хэрэглэх хүндрэлтэй байдаг уу. Яагаад ийм бага хувь эзэлж байна вэ?
-Хоёрдогч шилнүүд жигд биш, Герман, Польш, Вьетнам гэх мэт олон орны өөр өөр хэлбэр хэмжээтэй байх нь бий. Тиймээс үйлдвэрийн тоног төхөөрөмжид таарахгүй байх талтай. Тэр болгоныг шалгаж авна гэдэг ажиллагаа ихтэй, хүндрэлтэй л дээ. Импортын шилийг бол хайрцаг савнаас нь суллаад, механик ажиллагаагаар ариутгаад л хэрэглэхэд болдог. Монгол Улс шилний түүхий эд болох элсийг их хэмжээгээр экспортолж, эргээд боловсруулсан бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авч байна.

-Хэрэглэгчид шилнүүдээ буцааж өгөх хүсэлт тавилаа гэж бодоход консервны үйлдвэрүүдэд ашиггүй юм байна, тийм үү?
-Бид өөрсдөө бол шил авахгүй. Хэрэв хүмүүс шил өгье гэвэл угааж өгдөг тусгай газруудтай холбож өгч болно. Тэр газрууд голдуу хоёрдогч түүхий эд нийлүүлдэг газруудаас л шилээ авна.

-Хэрэв хэмжээ нь таарсан шил өгвөл консервны үйлдвэрүүд угааж хэрэглэдэг шилэн савныхаа тоог нэмэгдүүлэхэд нээлттэй гэж ойлгож болох уу?
-Манай үйлдвэрт угааж нийлүүлдэг хүмүүс бидний тавьсан шаардлагыг хангадаг. Хоёрдогч шилийг угааж хэрэглэхэд ямар ч нөхцөлд шинийг авснаас илүү хямд тусна. Бага зэрэг ажиллагаатай ч гэсэн шил цуглуулдаг, угаадаг хүмүүст, цаашлаад байгаль орчинд ч ээлтэй.

-Хэрэглэгчид "Газар шим"- ээс авсан бүтээгдэхүүнийхээ шилэн савыг эргүүлж өгөөд дараагийн бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээгээр хямдруулж авч болох уу?
-Бид нэг хэсэг үүнийг туршиж үзсэн л дээ. Гэвч хүмүүс дотроо үлдэгдэлтэй, хоолтой, өмхийрсөн, хөгцөрсөн шил авчирч өгдөг. Түүнийг угаахад маш их бохирдол гарна. Хэрэв анхан шатны угаалгыг хийж ирдэг болчихвол болохгүй гэх газаргүй.

-Нэгдсэн зохион байгуулалт л хэрэгтэй байна гэж ойлголоо. Хэрэглэгчид шилээ угаадаг, үйлдвэрүүд тушаах цэгийг нь ойртуулаад хялбарчлаад өгдөг ч юм уу?
-Тийм ээ. Одоо үед шил, хоёрдогч түүхий эд тушаах цэгүүдийг хотын төвөөс холдуулчихсан. Хүн сардаа 10, 20 шил цуглуулаад хотын зах руу очиж тушаана гэхээр дүндээ дүн болж, цаг заваа алдах учир цааргалдаг байх. Хялбарчлаад, зохион байгуулчихвал олон талын ашигтай. Хоосон шил л онгоцоор авчраад байгаа шүү дээ

Г.Сайнзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан