Саяхан цэнхэр дэлгэцээр гарсан олон улсын судалгааны баримтад кино үзэж суутал Сингапур улсын нэг эдийн засагч хүн “...Манай улсад нийтийг хамарсан халамж, тэтгэлэг байгаагүй...” гэж ярьж гайхашрууллаа. Гэтэл Монголд хүүхдийн мөнгө, эхчүүдийн мөнгө, оюутны мөнгө, олимп, дэлхийн медальтны мөнгө бүүр сүүлдээ тариа тарьсны, малын ноос тушаасны, үйлдвэр, үйлчилгээ явуулсны урамшууллын мөнгө гээд хүмүүсийг угжны хурга шиг болгосон халамжийн халгаатай бодлого эдийн засгийн дампууралд хүргэлээ.
Сингапурын хөгжлийн нууц нь дээр дурдагдсан хүний үгнээс ойлгоход улсын хөгжлийг эдийн засгийн хуулиар удирдаж нэг хүний зөв, хатуу гараар урт хугацаанд тууштай тогтвортой засаглал тогтоосны үр шим ажээ. Иймээс 20 гаруй жил үр дүнгээ өгөхгүй байгаа халамжийн бодлогоо төр засаг, улс төрийн хүчин өөрчилж, эдийн засгийн зоригтой реформ хийж чадвал хямралаас гарч чадна. Хүмүүсээ ажилтай орлоготой байлгахын тулд олон нийтийг хамарсан том бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, түүндээ хөрөнгө хаях нь хамгийн зөв зам болох байх. Өнөөд өр Монголд явагдаж байгаа нийгмийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байна.
Улс баян байх нь татвараас хамаарна. Гэтэл татварыг дарамт гэж ярих мүмүүс олширч, юм л бол татвараас чөлөөлөгдөх, хөнгөлөх тухай дээр дооргүй хэлэлцэж байна. Анх ардчилсан хувьсгал ялсны дараа “Төр дор татвар, татвар дор төр бүтнэ” гэсэн үг дэлгэрч ирсэн бүр орлого олбол төрд татвар төлдөг нийгэмд шилжлээ гэж ойлгож байсан. Бидний дуурайх дуртай Америкт татвар төлөх нь иргэн хүний заавал биелүүлэх үүрэг гэж үздэг.
Тэгвэл Монголд татвар төлөөгүй хүмүүсийг төр ивээж өршөөлийн хуулиар өөгшүүлж, татвар төлсөн нь хохь мэт ойлголтыг төрүүлсээр байна. Монгол оронд дэлхийд байхгүй хамгийн бага татвар тогтоосон тул хэнд ч, ямар ч дарамт учруулаад байхгүй. Төрөөс явуулж байгаа бусдад таалагдах гэсэн халамжийн бодлого эцэстээ эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгаа нь бодит үнэн юм шүү.
Одоо УИХ-аар 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж хямралаас яаж гарах тухай толгойгоо гашилгаж сууна. Эдийн засаг сэргэхэд том төсл үүдээ хөдөлгөх тухай төрийн түшээд ярьж байна. Энэ зөв байж болох ч урьд хийгдсэн улсаа хохироосон гэрээг яавч давтаж болохгүй. Монголын төрд гарсан эрхмүүд 1998 онд “Бороо гоулд” компанид 40 тонн алтаа нэг ч төгрөгийн татвар авч чадаагүй ачуулж луйвардуулсан атлаа Оюутолгой ордыг одоо ямар ч ашиггүйгээр гадныханд зүгээр шахуу цөлмүүлж байна.
Ёстой баялгын хараал хүрсэн юм шиг даанч дээ. Улс оронд илт хохиролтой гэрээнээс татгалзах эрх иргэний хуульд байдаг ч үүнийг ашиглах сонирхол төрд байхгүй бололтой юм. Айлаас гуйхаар авдраа ух гэдэг шиг байгаа баялгаа өөртөө ашигтайгаар гэрээ хийж, буруу хийсэн гэрээгээ өөрчилж чадвал мөн ч сайн сандаа. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах тухай чуулганаар хэлэлцэх гэж байгаа нь хэдий намын амлалт боловч хэтэрхий эрсдэлтэй алхам биш үү. Эрүүл агаарт эко бүтээгдэхүүн хэрэглээд энх тунх яваа малчдаа хүнд хортой нөхцөлтэй адилтгаж залуугаар нь тэтгэвэрт суулгах нь тэднийг хөдөлмөрөөс нь хөндийрүүлж хот руу үр хүүхдээ бараадах их нүүдлийн эхлэлийг тавьчих юм биш биз дээ.
Амьдрал дээр нийгмийн даатгал төлж байгаа малчин маш цөөхөн байгаа нь тэднийг эрт өтлүүлэн, хүчээр тэтгэвэрт суулгах төрийн бодлого олонхи малчдад одоохондоо таалагдахгүй байгаа үзүүлэлт гэдгийг эргэж нэг бодууштай байна. Олимпод оролцсон манай тамирчид олхиогүй, идэвхгүй, чадваргүй гэдгээ олон түмэнд харуулж, Африкийн нэг ядмаг бөхөд дэндүү амархан ялагдаж, анх секцэнд орж байгаа хүүхэд ч хөлдөө дөрөв алдаж хожигдож буй шигшээ багийн тамирчин шиг байхгүй гэдгийг бүгд ойлгож байна.
Иймээс тамирчдад хариуцлага тооцож одон медаль авсан гэж одоо сар бүр 3-8 сая төгрөг өгч байгаа төрийн халамжийг зогсоож, амжилт гаргасан үед нь ахиухан мөнгө өгөөд бусад үед нь бэлтгэлд нь зориулж сул өгч буй мөнгийг зарцуулбал ядарсан төсөвт яг одоо хэрэгтэй бус уу. Төрийн албан хаагчдад төсвөөс олгодог цалингаа ар өврөөс нь гарсан юм шиг арай л дэндүү ялгаварласан дүр зураг ард түмэнд таашаагдахгүй байна.
Тухайлбал, хүний амь насны төлөө өдөр шөнөгүй зүтгэж яваа эмнэлгийн ажилтнуудад сард 500 мянган төгрөг өгдөг атал өдрийн найман цагийн ажилтай цаас эргүүлж суудаг цагаан гарт шүүгч нар гурван сая хол давсан цалин олгож буй нь төрийн алдаатай бодлогын илрэл юм. Төрийн дээрх бодлого “Төрийн албаны тухай” хуулийн 28-р зүйлийн 28:4:2-д заасан “Төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтооно” гэсэн хуулийг зөрчиж шүүгчдэд бусад хуулийн байгууллагын ажилчдаас 3-5 дахин их цалин өгч хуулийг гуйвуулсан байна.
Энэ оны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг АТГ-аас сая нийтэд ил болгосныг харахад УДШийн шүүгчдийн жилийн орлого, цалин 50-77 сая байгаа төдийгүй тэд хувьдаа компанитай, 3-6 орон сууцтай ажээ. Энэ бол төрийн албан хаагчид тэр дотроо хуулийн байгууллагын толгой баячууд нь шүүгчид гэдгийг харуулсан үзүүлэлт юм.
Хууль зөрчсөн төрийн энэ алдаанаас болж шүүгчид мөнгөөр үнэнийг хэмждэг болсон нь төсвийн тодотгол хэлэлцэх үеэр төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн цалинг 30 хувь бууруулахыг маш их эсэргүүцэж хэвлэлээр мэдээлэл хийж “Шүүгчийн цалинг бууруулбал шударга ёс үнэгүйдэнэ” гэсэн сүрхий анхааруулга телевизийн дэлгэцээр цацаж байсан баримт үүнийг нотлох мэт сэтгэгдэл төрүүлж байна. Цалин бага бол авлига авч болох юм шиг сөрөг ойлголтыг Шүүхийн ерөнхий зөвл өл олон түмэнд төр үүлсэн нь хамгийн харамсалтай явдал юм.
Хүмүүсийг хууль зөрчлөө гэж шийтгэдэг шүүгч нар хууль зөрчсөн цалингийнхаа талаар яагаад дуугай байж, төрийн түшээ их хурлын гишүүдийн цалингаа хуульд нийцүүлж буулгахгүй, эсэргүүцээд байгаа нь тэдэнд итгэхэд эргэлзээ төрүүлж байгааг нуух юу билээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нар цалингаас өөр орлогогүй гэж худал мэдээлэл тараасан. Гэтэл АТГ-аас гарсан 2016 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгээр шүүгч нар хувийн компанитай, олон үл хөдлөх хөрөнгөтэй гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Иймээс шүүгч нарын хэт өндөр цалинг хуульд нийцүүлж хуулийн бусад байгууллагатай ижил төвшинд аваачиж хуулийг зөрчилгүй болгох ёстой.
Д.Бямбажав