gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төгрөгийн ханш инфляцийг тодорхойлно

2017-04-11
0
Twitter logo
0
Twitter logo
2017-04-11
Төгрөгийн ханш инфляцийг тодорхойлно Инфляци хэдий өсөх ч мөнгөний бодлогын зорилтот түвшнээс бага байх төлөвтэй байна. Гэхдээ төгрөгийн ханш тогтворгүй байвал инфляци өсөлтийн зүг чиглэх нь.

Мөнгөний бодлогын зорилт бас сорилт нь болж байдаг инфляцийн төлөв байдлын тайлантай танилцъя. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн нэг бол инфляци. Тиймээс уг тайланг улирал тутам Монголбанк гаргаж, инфляцийн дунд хугацааны “ирээдүй”-г зураглаж ирсэн. Инфляцийг онилсон мөнгөний бодлогын хүрээнд төв банк олон нийтэд тайлангийн үр дүнгээ хуваалцлаа. Эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг тодорхойлдог инфляци энэ онд ялимгүй өсөхөөр байна. Өсөлт энэ оноор дуусахгүй бөгөөд ирэх онд ч үргэлжлэх нь. 

Богино хугацаанд инфляциас айх шалтгаан алга 

Инфляци хэдий өсөх ч мөнгөний бодлогын зорилтот түвшнээс бага байх төлөвтэй байна. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийн түвшинг найман хувиар тодорхойлсон. Үүнийг хэвийн гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, инфляциас айх шалтгаан алга. Эдийн засгийн хүлээлт бага зэрэг сайжирсантай холбоотойгоор инфляцийн таамаглал өмнөх төсөөллөөс ялимгүй нэмэгдсэн байна. Энэ нь хямрал холдож, өсөлт дохиолж байгаа тэмдэг.

Эдийн засгийн өсөлт цаашид эрчимжих хандлага эерэг байгаа нь хүнсний бус инфляцийг энэ онд өсгөхөөр байна. Үүнийг инфляцийн сул тал гэж оношилж болох юм. Гэхдээ төгрөгийн ханш өмнөх жилтэй харьцуулахад суларсан нь инфляцийн өсөлтөд ийнхүү нөлөөлж байна. Хэрэв төгрөгийн ханш тогтвортой байсан бол инфляцийн өсөлтөд ханшийн дарамт нөлөөлөхгүй байлаа. Манай улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны статустай байгаа нь төгрөг ам.доллар болон юанийн өмнө хүчгүйдэхэд хүргэж байгаа нь энэ.

Инфляцийн өсөлтөд махны үнэ жин дарж ирсэн. Тэгвэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлдэг махны үнэ энэ оны эхний хагаст өсөх бол оны сүүлийн хагаст улирлын онцлогоо дагаад буурах нь. Үнийн хувьд өмнөх жилтэй ойролцоо зах зээл дээрх үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналтын дам нөлөөгөөр махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ ялимгүй өсөхөөр байгааг дуулгая. Ханшийн зөрүү та бидний худалдан авалтыг үнийн өсөлт болж хязгаарлах нь. 

Махны үнэ оны сүүлийн хагаст улирлын онцлогоо даган буурна 

Азийн хөгжлийн банкны “Азийн хөгжлийн төлөв” тайланд манай улсын инфляци ирэх хоёр жилд тодорхой хэмжээгээр өсөхөөр байгааг анхааруулсан. Тодруулбал, инфляци энэ онд 3.5, ирэх жилд 9.3 хувь хүртэл өсөхөөр байна. Онцгой албан татвар нэмэгдэхээр байгаа нь шатахууны үнэ өсөх, энэ нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд дарамт болно гэжээ. Үүнийг “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д мөн өгүүлсэн.

Улсын хэмжээнд инфляцийн түвшин 2.1 хувьтай тэнцэж буй. Азийн хөгжлийн банкны зүгээс инфляцийн өсөлтийг тоон үзүүлэлтээр тодорхойлсон бол Монголбанк инфляцийн өсөлт зорилтот түвшнээс доогуур байна гэж таамаглаж байна. Инфляцийн задаргааг сүүлийн нэг жилийн хугацаанд авч үзвэл, өсөлтөд хамгийн ихээр нөлөөлсөн нь валютын ханшийн зөрүү. Өөрөөр хэлбэл, ам.доллартай харьцах төгрөгийн ханш тогтворгүй байх тусам инфляци өсөлтийн зүг заах нь.

Б. Баяртогтох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан