Өнгөрсөн оны зун Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн улмаас 100 гаруй айл орон гэргүй болсон. Иймд Монголын улаан загалмай нийгэмлэгээс үерт өртөж, гэргүй болсон хүмүүст тусламж түгээжээ.
Тус нийгэмлэг Кувейтын Засгийн газарт хүсэлт тавьж, хүнд байдалд орсон иргэдэд туслахыг хүссэн байна. Кувейтийн Засгийн газар Монгол Улс дахь Элчин сайдын яамаараа дамжуулан төсөл хэрэгжүүлэхээр шийджээ. Өнөөдөр төслийн гэрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Иатим Аль Фади нар гарын үсэг зурсан юм.
Ингэснээр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 35 айлын байшин, цэцэрлэгт хүрээлэн, сүм, 10 ширхэг гэрлийн шон, явган хүний зам, ундны усны хоёр худаг барих боллоо. “Кувейт хотхон” төслийн нийт зардал 277,835 ам. доллар. Ирэх наймдугаар сард хотхоныг барьж дуусгах юм байна.
Элчин сайд Халид Иатим Аль Фади “Кувейт Улсын “Аукаф” нийгмийн сангаас үерийн дараа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн газарт цахилгааны шугам барихад зориулж 48 мянган ам доллар, 5 ширхэг гүний худаг гаргахад зориулж 12 мянган ам долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Нийт 60 мянган ам доллар хандивласныг хүлээлгэн өгсөн билээ. Бид Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын Ислам шашинтны Муфтиат холбоотой хамтран үерт нэрвэгдсэн 205 айлд үзүүлэх 64,709.63 ам долларын өртөг бүхий тусламжийн нэгдүгээр багцыг гардуулсан.
Элчин сайдын яа тусламжийн хоёрдугаар багцыг Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ойрын ирээдүйд гардуулна” гэв.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд, “Кувейт Улс, Монгол Улс 1975 онд дипломат харилцаа тогтоосон. 1995 онд Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаас хойш хоёр орны хамтын ажиллагаа улам идэвхжсэн юм. 1999-2000 онд Монгол оронд тохиолдсон зудын хохирлыг арилгахад зориулж, Кувейтын Засгийн газраас 500 мянган долларын буцалтгүй тусламж олгож, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулсан.
Өнгөрсөн долдугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн гамшигт өртсөн иргэдийг орон сууцтай болгох, амьдралын нөхцөлийг нь сайжруулахад Кувейт улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Эрхэмсэг ноён Халид Иатим Аль Фадли ихээхэн анхаарал тавьж, МУЗН-тэй идэвхтэй, ойр дотно хамтран ажиллаж байгаад гүн талархлаа илэрхийлье.
Төслийн үр шимийг олон Казак иргэн хүртэж, Кувейтын ард түмний халуун сэтгэл, дэмжлэгийг хүлээн авах болно. Иргэдэд туслах талаар Кувейтын Засгийн газар, Монгол Улсад суугаа Элчин сайдын яам онцгой анхаарал тавьж, 205 айл өрхөд хүнсний тусламж үзүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаад дахин талархал илэрхийлье. Монголын улаан загалмай нийгэмлэг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатай, цаг хугацаандаа амжилттай хэрэгжүүлэх болно. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд сүндэрлэн босох “Кувейт хотхон” манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа, хүмүүс хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхэд хамгийн сайхан жишээ, үлгэр дууриалал болно гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.
“Кувейт хотхон”-ыг 120 840 метр квадрат газарт барина хэмээн Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээллээ.