gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 45.2 хувиар өсөхөд уул уурхайн олборлолт нэмэгдсэн нь гол жин даржээ

Bloomberg TV Mongolia
Нийгэм
2024-01-22
8
Twitter logo

2023 онд төмрийн хүдрийн үйлдвэрлэл 30.4 хувиар буурчээ.

Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн 2023 онд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 45.2 хувиар өслөө. Харин борлуулалт нь 53.3 хувиар өсөж, 47.2 их наяд төгрөг болсон байна.

Нийт үйлдвэрлэлд уул уурхайн олборлолт 50.2 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 37 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Уул уурхайн аж үйлдвэржилтийн салбарт цайрын баяжмал, зэсийн баяжмал, хайлуур жонш, хүрэн нүүрс, газрын тос зэрэг 10 төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ өмнөх оныхоос 0.7 хувиас 3.9 дахин өссөн байна. Харин цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдэр 23.4–30.4 хувиар буурчээ.

Боловсруулах үйлдвэрлэлд зарим гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 9.6 хувиас 2.5 дахин өссөн байна. Үүнд малын мах 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж. 2023 онд өмнөх оноосоо 3.9 дахин их буюу 46.8 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Улс орнууд монгол махыг импортлох сонирхол их байгаа бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар Иранд 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины мах экспортолсныг ХХААХҮЯ мэдээлж байв.

Мөн Лаос, Узбекистан зэрэг улстай мах экспортыг нэмэгдүүлж худалдааг өргөжүүлэхээр тохиролцоод байгаа юм.

Хэдий тийм боловч 2023 онд боловсруулах үйлдвэрлэл харьцангуй сайн байсан ч Монгол Улсын экспортын дийлэнх хэсгийг уул уурхайн салбар бүрдүүлсээр байна. Монголбанкны мэдээллээс харахад уул уурхайн бус экспорт  2024 онд 5.5 хувийн өсөлттэй байсан бол 2025 онд буурч, 3.5 хувийн өсөлт үзүүлнэ гэж үзжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан