gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Батцэнгэл: Архаг стрессийг тайлах ерөндөг бол энэрэнгүй сэтгэл

Б.Азбаяр
Нийгэм
2024-10-10
3727
Twitter logo

Олон улсад жил бүр аравдугаар сарын 10-ний өдрийг сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөрт зориулан өнгөрсөн дөрөвдүгээр сард бэлтгэн хүргэсэн ярилцлагыг дахин нийтлэв.

"Хүмүүс бидний туйлын зорилго бол зовохгүй, жаргалтай байх явдал юм. Гэвч жаргалыг хүсээд байгаа болов ч түүндээ хүрэх арга замаа бид мэддэггүй" хэмээн "Лэгмон сан"-ийн тэргүүн А.Батцэнгэл ярилаа. Тэрбээр АНУ-ын "Эмори" их сургуулийн танин мэдэхүйд суурилсан энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх бясалгалын багш.

Өдгөө энэ хөтөлбөрийг "Лэгмон сан" НҮТББ-ынхаа хүрээнд олон нийтэд зааж буй. Түүнтэй стрессийг хэрхэн тайлах арга замын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

ЭРДЭМТЭД ЖАРГАЛТАЙ БАЙХ ГОЛ АРГА ЗАМЫГ ЭРЧИМТЭЙ ХАЙЖ ЭХЛЭВ

Эрдэмтэд жаргалтай байх арга замыг улам эрчимтэй хайж эхэлсэн. Үүний үр дүнд орчин үеийн шинжлэх ухаан сүүлийн 60 гаруй жил сэтгэл гэдэг зүйлийг гүнзгийрүүлж судалж байна.

Барууны  эрдэмтэд сэтгэл төвлөрөл, энэрэнгүй сэтгэлийн талаарх гүнзгий судалгаанууд боловсруулж, олон бясалгалын хөтөлбөр гаргасан. Үүний нэг жишээ нь АНУ-ын "Эмори" их сургууль юм. Энэ сургууль тархи судлалын чиглэлээр дээгүүр эрэмбэлэгддэг. Тус сургуулийн Энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүйн төвийн захирал профессор Тэнзэн Нэги бидний сэтгэл хөдлөл биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судалж, докторын зэрэг хамгаалсан бөгөөд тус сургуулийн тархи судлалын ажлууд нь сүүлдээ сэтгэл судлалтай холбогдоод эхэлж л дээ.

Ингэснээр сүүлийн 20 гаруй жил энэрэнгүй сэтгэлийн талаар маш гүнзгий судалгаа хийж эхэлсэн байгаа юм. Үр дүнд нь энэрэнгүй сэтгэлээ хөгжүүлснээр хүний биеийг эрүүл байлгахад чухал нөлөөтэй эерэг өөрчлөлтүүд бий болдгийг судалгаа, туршилтуудаараа нотолсон юм.

Архаг стрессийг тайлах хүчтэй ерөндөг нь энэрэнгүй сэтгэл гэдгийг шинжлэх ухаанчид нотоллоо. Шинжлэх ухаан бодит туршилтаар нотолж, дүгнэлт гаргадаг шүү дээ. Мөн нэг хоёрхон жил туршигдсан зүйлийг биш 20, 30, 40 жил туршигдсан, хуримтлуулсан бодит мэдээлэлд тулгуурлаж дүгнэлт гаргадаг учраас энэ мэдлэгийг шууд хэрэглээ болгож болдог. Тэдний судалгаа, дүгнэлтүүд бидэнд маш чухал. Бид түүнийг нь маш сайн ойлгодог, мэддэг байх хэрэгтэй байгаа юм.

Энэрэнгүй сэтгэл биеийн эрүүл мэндэд ийм ийм байдлаар нөлөөлж байна гэдгийг маш олон судалгаа туршилтуудыг хийж, нотолсон.

Жишээлбэл, 2017 онд Эмори их сургуулийн эрдэмтэд зургаан сартайгаас гурван ойд хүрсэн, бага хүүхэдтэй эцэг, эхчүүдийг сонгон найман долоо хоногийн турш энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх бясалгалд хамруулжээ. Тэднийг бясалгалд суухаас өмнө үснээс нь кортизол буюу стрессийн дааврыг хэмжиж үзсэн ба найман долоо хоног бясалгасны дараа дахин кортизолын түвшинг хэмжихэд буурсан байна.

Хамгийн сонирхолтой нь тэдний хүүхдүүдийн кортизолын даавар дагаад буурсан. Хүүхдүүд бясалгалд суугаагүй ч аав ээжийнх нь энэрэнгүй сэтгэл нөлөөлсөн байгаа юм. Гурван настай хүүхэд аливаа зүйлийн нарийн учрыг ойлгохгүй шүү дээ. Ийм балчир хүүхдийн стрессийн түвшин дагаад буурсан гэдэг нь хэрэв хүн энэрэнгүй сайхан сэтгэлтэй байвал дэргэдэх хүмүүстээ эергээр нөлөөлдөг гэсэн үг юм.

БИДНИЙГ НЭГТГЭДЭГ ГОЛ ЗҮЙЛ НЬ НЭГ НЭГНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ

Тэгвэл бид энэрэнгүй сэтгэлтэй байх боломжтой юу, үгүй юу гэдэг асуудал одоо урган гарч ирнэ. Хүмүүс бид бие махбод талаасаа, нийгмийн талаасаа ч энэрэнгүй сэтгэлтэй байх боломжтой.

Бие махбод талаас энэрэнгүй сэтгэлтэй байх боломжтой гэдгийг тайлбарлая. Жишээлбэл, хүүхэд эхийн хэвлийд бойжиж байхад эх нь маш их хайрладаг шүү дээ. Хүүхдээ хөдлөх бүрийд л хайрладаг. Ээжийн сэтгэлд төрж байгаа хайрлах, энэрэх сэтгэл хэвлийд буй хүүхдэд нөлөөлдөг. Ингээд хүүхэд бойжиж гүйцээд төрлөө. Хүүхэд төрмөгц ээжид нь хүүхдээ энэрч хайрласан сэтгэл төрнө, үүний улмаас тархинд нь өөрчлөлт явагдаж, хөхөнд сүү ивлэдэг. Дөнгөж төрөөд буй хүүхэд ингэж л амьд үлддэг. Өөрөөр хэлбэл бид бие махбодоор дамжуулан энэрэнгүй сэтгэлийг мэдэрдэг гэсэн үг.

Одоо нийгмийн талаас нь авч үзье. Хүмүүс бид нийгмийн амьтад. Нийгмийн амьтдыг нэгтгэдэг гол зүйл юу гэвэл нэгнээ хайрлах сэтгэл юм. Хэрвээ нэгнээ хайрлахгүй бол нийгмийн амьдрал бүрэлдэхгүй. Бид нэг нэгнээсээ хамааралтай амьдардаг. Ковид-19 цар тахлын үед удаан хугацаанд хөл хорьсон. Хэн нэгэнтэй уулзаж болохгүй шүү гээд байхад л нэг нэгэнтэйгээ уулзаад халдвар авч байсан шүү дээ. Бидний амьдрал бусад хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Тэгвэл биднийг нэгтгэдэг гол хүчин зүйл нь бусдыг гэсэн халуун дулаан сэтгэл юм. Хэрэв та ууртай догшин, харгис байх юм бол хэн ч тантай нэгдэхийг хүсэхгүй.

НЭГ НАС ЗУРГААН САРТАЙ ХҮҮХДЭД АЛИВААГ ОЙЛГОЖ, ХАЙРЛАХ СЭТГЭЛ ТӨРЖ ЭХЭЛДЭГ

Тэгвэл одоо сэтгэл талаас нь тайлбарлая. Нэг нас зургаан сартай хүүхдэд бусдыг хайрлах сэтгэл төрж эхэлдэг. Ийм жаахан хүүхдэд л бусдыг хайрлах, энэрэх сэтгэл төрж байдаг гэсэн үг. Зарим амьтанд бусдыг хайрлах сэтгэл байдаг ч энэ нь бүр хожуу бий болдог. Харин хүнд эрт бий болдог. Үүнийг тайлбарласан шинжлэх ухааны судалгааг товч танилцуулъя.

Ийм бага насны хүүхдүүдэд хүнийг түлхэн унагааж байгаа болон унасан хүнийг татан босгож байгаа амьтны бичлэг үзүүлж гэнэ. Бичлэг үзүүлсний дараа тухайн амьтдыг хүүхдүүдийн өмнө гаргаж иржээ. Ингэтэл хүүхдүүд хүнд тусалж байсан амьтдыг нь сонгосон байна. Өөрөөр хэлбэл хүнийг хайрлаж, хүнд тусалсан амьтдыг хүүхдүүд сонгосон .

Тэгэхээр хүн нэг нас зургаан сартайгаас эхлээд л энэрэнгүй сайхан сэтгэлийг үнэлэх, түүнийг сонгох боломж бий болж эхэлдэг гэсэн үг.

БИДЭНД СТРЕСС ХЭРЭГТЭЙ

Юуны өмнө стресс ба архаг стрессийн ялгааг мэдэх нь чухал. Эрдэмтэд хүнд стресс байх хэрэгтэй гэж үзсэн. Жишээлбэл, ууланд явж байтал араатан амьтан гараад ирлээ гэж бодъё. Энэ үед хүнд айдас төрж, үүний улмаас стресс үүснэ, стрессийн улмаас автомат мэдрэлийн тогтолцоо ажиллаж, захын эрхтэн лүү хүчтэй цус шахах ба ингэснээр нэг бол тухайн амьтантай тэмцэлдэх, эсвэл зугтан холдох гэх мэт төлөвт шилждэг.

Өөрөөр хэлбэл бидний бие ийм хариу үйлдэл үзүүлэх төлөвүүдэд шилждэг. Стресс үүссэнээр бид илүү хурдан хөдөлгөөнтэй болдог байх нь. Стресс үүсэхгүй бол бидний биеийн автомат хариу үйлдэл үзүүлэх тогтолцоо ажиллахгүй. Айсан хүн илүү хурдан гүйдэг биз дээ. Уурласан хүн илүү хурдан хөдөлгөөнтэй болдог. Тийм биз. Тэгэхээр ийм үед амьд үлдэхийн тулд бидэнд стресс үүсэх шаардлагатай.

Гэхдээ тэр араатан амьтнаас зугтаж холдоод, аюулгүй газарт очсоноор хүн хэвийн төлөвтөө шилжих ёстой. Хүчтэй шахаж байгаа цусны эргэлт эргээд хэвийн хэмжээндээ очих хэрэгтэй. Гэтэл хамгийн ноцтой нь өнөөгийн бидний стресс тасралтгүй үргэлжилж байна. Байнгын стресстэй буюу нэг стресс нь тайлагдаагүй байтал дараагийн стресстэйгээ залгаж байна. Ингэж тасралтгүй үргэлжилж байгаа стрессийг "архаг стресс" гэдэг. Энэ нь тасралтгүйгээр цусны даралт хүчтэй шахаж байна гэсэн үг. Архаг стресст автаж болохгүй, зайлшгүй арилгах ёстой.

Стресс бие, сэтгэцийн эрүүл мэндэд маш хортой. Өнөөгийн хүмүүсийн дунд чихрийн шижин, хорт хавдрын өвчлөлүүд их байна. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол архаг стресс юм.

ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ ТӨРӨХӨД СЭТГЭЛИЙН ХАТ ҮҮСДЭГ

Бидний сэтгэл өвддөг, гэвч түүндээ бид анхаарал хандуулдаггүй. Харин бие нь өвдвөл анхаарал хандуулж, эмчилдэг. Биеийн эрүүл мэндийн талаар бид мэдлэгтэй учраас эмчилж чадаж байгаа юм. Харин сэтгэлийг яаж эмчлэхээ мэдэхгүй буюу сэтгэлдээ анхаарал хандуулахгүй байгаагаас л яаж эмчлэхээ мэдэхгүй байгаа юм.

Мөн амиа хорлодог харамсалтай хэргүүд их гарч байна. Ямар нэг бэрхшээл тулгарахад түүнийгээ даван гарах чадвар бага болохоор ийм хэцүү нөхцөлд хүрч байна. Энэ нь мөн л архаг стресстэй холбоотой. Удаан хугацаанд стресст автаад явбал бидний сэтгэлийн хат, хүчин чадал буурдаг.

Тэгвэл бидэнд дутагдаад байгаа сэтгэлийн хат гэж юу болохыг одоо тайлбарлая. Сэтгэл хөдлөлийн гурван бүс гэж бий. Хөөрлийн, саатлын, тогтвортой гэсэн бүсүүд юм.

Хөөрлийн бүс гэдэг нь хүчтэй сэтгэл хөдлөлд авахыг хэлнэ. Үүнд хэт баярлах, хүчтэй айдаст автах, уурлах гэх зэрэг гэнэтийн огцом, хүчтэй сэтгэл хөдлөлүүд хамаардаг. Энэ үед бие махбодод гар салгалах, гэдэс ходоод базлах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Харин саатлын бүсэд орвол бид юуг ч хийж чадахгүй, идэвхгүй болно. Сэтгэл санаа уруудах энэ үзэгдлийг саатлын бүс гэж хэлж байгаа юм. Энэ үед хүнтэй харилцахаас төвөгшөөх, энгийн үед хийдэг байсан зүйлээ ч хийж чадахгүйд хүрдэг. Ийм үед ядарч, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Харин сэтгэл хөдлөлөө таних, хянах чадвартай үеийг тогтвортой бүс гэж нэрлэнэ. Жишээлбэл би ууртай байна, миний сэтгэл санаа таагүй байна гэдгээ ойлгож, мэдэрч байгаа үе бол тогтвортой бүс юм. Хэрэв та энэ тогтвортой бүсээсээ гарвал өөрийгөө уурлаж байна уу, бухимдаж байна уу гэдгийг хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлдөө автана.

Өөрөөр хэлбэл сэтгэлийн хат байхгүйн улмаас хэт хөөрч, нэг бол бол саатлын бүсэд орж байна. Сэтгэлийн хаттай хүн өөрийгөө тогтвортой бүстээ байлгаж чаддаг. Эрдэмтдийн олон удаагийн судалгаагаар энэрэнгүй сэтгэлийг өөртөө төрүүлж дадвал сэтгэлийн хаттай болдог нь нотлогдсон байна. Жинхэнэ энэрэнгүй сэтгэлийг төрүүлж чадвал бидэнд урам зориг, сэтгэлийн хат, хүч тэнхээ бий болдог.

АРХАГ СТРЕСС БИДНИЙ ЗОХИОМОЛ ТӨСӨӨЛЛӨӨС БИЙ БОЛДОГ

Өмнө хэлсэнчлэн архаг стресс бидний буруу дүгнэлт, зохиомол төсөөллөөс ихэвчлэн бий болдог. Бусдын талаарх буруу бодол, сөрөг төсөөлөл гэх мэт зүйлээс болж архаг стресст автаж байна. Миний дэргэд араатан амьтан байхгүй атал эргэн тойронд байгаа мэтээр төсөөлж, үүний улмаас архаг стресст автдаг.

Жишээлбэл хэн нэгэнд уурлаж, гомдох үед тэр хүнийг "туйлын муу" хүн гэж дүгнэдэг. Үүний улмаас уурлан бухимдаж, үзэн ядаж, өс хонзонд хөтлөгддөг. Гэтэл хэсэг хугацааны дараа өнөөх муу хүнтэйгээ эвлэрчихсэн, "Энэ хүн миний бодож байсан шиг биш юм байна" гэх тохиолдол бишгүй.

Хүн өвдөх үедээ "Бусад хүмүүс зүгээр байхад би яагаад өвдчихөв, би ямар азгүй юм бэ" гэдэг.  Бүр цаашлаад бурхан надад ямар хатуу хандаж байна гэж бурхныг ч буруутгадаг. Олон хүн өөрт тохиолдсон таагүй үйл явдлыг дандаа бусдад тохдог. Гэтэл дандаа бусдаас болж надад таагүй үйл явдал тохиолдож байгаа хэрэг огт биш. Энэ мэт өөрийн буруу бодол, буруу дүгнэлтийн улмаас бидэнд янз бүрийн стресс бий болж, арилгаж чадахгүй явсаар эцэстээ архаг стресст автаж байна.

ХҮНД САЙХАН АМЬДРАХАД ХОЁР ЗҮЙЛ ХЭРЭГТЭЙ. САЙХАН СЭТГЭЛ, МЭДЛЭГ

Хэрэв нэг хүн нүхэнд унасан байвал хүмүүс түүнийг аврахаар ямар нэгэн арга хэмжээ авдаг даа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр бидний танин мэдэхүй буюу мэдлэгтэй холбоотой. Бусдад яаж туслахаа мэдэж байгаа мэдлэгийг хэлж байна. Нүхэнд унасан хүнийг хаанаас нь татаж гаргах вэ гэдгийг мэдэхгүй бол тэр хүний зөвхөн зовлонг мэдрээд л өнгөрнө. Тусалж чадахгүй.

Нүхнээс нь гаргаж авах арга замаа мэдэж байгаа хүн ухасхийж очоод түүнд тусална. Жаахан байж байгаад татъя даа гэж хэн ч бодохгүй биз дээ. Тиймээс жинхэнэ энэрэнгүй сэтгэл танин мэдэхүйд суурилж бий болдог. Ийм энэрэнгүй сэтгэлийг төрүүлснээр бид ямарваа бэрхшээлийг хүлээн авах, түүнийг даван туулах урам зориг, итгэл найдвар, сэтгэлийн хаттай болдог.

Энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх боломжтой. Дасгал хийсээр байгаад булчингаа хөгжүүлдэгтэй адилхан. Энэрэнгүй сэтгэлийг бодож бясалгахын хэрээр бидний сэтгэлд дадаж хэвшинэ. Бясалгал гэдэг нь сэтгэлдээ дадуулах л гэсэн үг шүү дээ. Түүнээс биш завилж суугаад юу ч бодохгүй суухыг хэлэхгүй.

Энэрэнгүй сэтгэлийн хамгийн чухал зүйл нь өөрийгөө болон бусдыг хайрлах юм. Ямар ч үед өөрийгөө хайрлаж чаддаг хүн л бусдыг хайрлаж чаддаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө хайрлаж чадсан хүн бусдыг хайрлахад амархан болно. Бусдыг хайрлаж байж жинхэнэ энэрэнгүй сэтгэл төрнө. Бидний нийгэмд нэг нэгнээ хайрладаг, энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүн л хэрэгтэй байна. Амар тайван нийгмийг бид өөрсдөө бий болгоно. Нийгмийн амгалан тайван байдал бидний дотоод сэтгэлээс л бий болдог.

Сайхан амьдрахад хоёр зүйл хэрэгтэй. Сайхан сэтгэл ба мэдлэг хоёр юм. Дан сайхан сэтгэлтэй байгаад хүссэн жаргалаа олж чадахгүй, мөн дан мэдлэгтэй байгаад жаргалтай амьдарч бас л чадахгүй. Энэ хоёр нэгдэж, сайхан амьдрах боломж бүрдэнэ. Танин мэдэхүйд суурилсан энэрэнгүй сэтгэл нь энэ хоёрын нэгдэл болдог.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан