БНСУ-д хунчрын нэг жилийн хэрэглээ 20 гаруй мянган тонн бол БНХАУ-ын нэг жилийн экспортын хэмжээ 200 мянган тонн.
Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, үлдсэнийг нь уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ харьцаа сүүлийн жилүүдэд төдийлөн өөрчлөгдөөгүй. Орлогын хувьд өндөр потенциалтай уул уурхайн бус экспортын чиглэлд 704 аж ахуйн нэгж ажиллаж, 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортлоод олж буй орлого нь ердөө хагас тэрбум ам.доллар.
“Уул уурхайн бус салбарын экспорт нийт экспортод эзлэх хувь бага ч нөөц боломж, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр их” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэр хэлсэн. Үүнээс эмийн ургамлын (хунчир) экспортыг онцлон авч үзье. Учир нь эмт ургамлын экспорт ойрын 5-10 жилд ноолуурын экспортыг давах төлөв харагдаж байгааг "Астра Рүүт" ХХК-ийн захирал Л.Энхбат хэлж буй юм.
Хунчир тариалдаг дотоодын 30 гаруй компаниас 10 гаруй нь идэвхтэй тариалдаг. Тэдгээрийн нэг болох “Астра Рүүт” ХХК өнгөрсөн онд БНСУ-ын компаниас 1000 тонн хунчрын захиалга авсан ч 50 тонн хунчир (захиалгынхаа 0.5 хувь) экспортолжээ. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян Улаан тосгонд тариалдаг тус компани одоогоор жилд 100-200 тонныг тариалах хүчин чадалтай байгаа юм.
"Энэ салбарт маш том орон зай бий. Цар тахлаас хойш хунчрын эрэлт, үнэ өссөн. Өмнө нь 1000 га-д тариалж байсан бол нийлүүлэлтээ сайжруулахын тулд 2000 га-д тариалж байна. Бид бүтээгдэхүүнээ Япон, БНСУ, БНХАУ-д гаргаж байна. Тайваниас захиалга авсан."
БНСУ-д хунчрын нэг жилийн хэрэглээ 20 гаруй мянган тонн бол БНХАУ-ын нэг жилийн экспортын хэмжээ 200 мянган тонн байдаг талаар “Астра Рүүд” ХХК тайландаа дурджээ.
БНСУ, БНХАУ, Япон, Герман зэрэг улс Монголоос хунчир импортлох сонирхол өндөр байгаа ч нийлүүлэлтийн хүчин чадал дотоодод хараахан бүрэлдээгүй байна. Мөн татварын асуудал энэ чиглэлийн экспортыг хойш татаж буй аж. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн бүх бүтээгдэхүүн НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг (үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил) боловч эмийн ургамал ороогүй учраас энэ чиглэлийн экспортлогчдын зардлыг нэмэгдүүлж байна.
Мөн Монголын тарималжуулсан бүтээгдэхүүн тэмдэгтийн хураамжийн татвартай байдаг нь гадаадын импортлогчдын гайхашрал төрүүлдэг болохыг Л.Энхбат онцолж буй.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 2023 оны хоёрдугаар сарын байдлаар 56,400 ам доллар байна. Өөрөөр хэлбэл, Covid-19 цар тахлаас хойших жилүүдэд хунчрын экспортын хэмжээ эрс нэмэгджээ.
“Хунчир гэх эмийн ургамлыг дэлхий дахинд өргөн ашигладаг. Тэр тусмаа зах зээл нь Азид төвлөрдөг. Үүний 70 хувийг хүнс, 20 хувийг гоо сайхны чиглэлээр ашигладаг. Эко систем, экспортын орлогоо харсан ч эх үүсвэр болох боломжтой.”