Яруу найрагч Ц.Хуланг үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан хэрэгт буруутган хорьсон. Тагнуулын байгууллага хэргийг мөрдөж, прокурор хянаад шүүхэд шилжүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон байна.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлсэн юм.
Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Оюунбаатар нараас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлт ирүүлснийг шүүх өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Улмаар яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Ц.Хулан Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг энэ сарын 25-ны өдрийн 10:00 цагт товлож, хуралдаан болтол тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Ташрамд мэдээлэхэд Ц.Хулантай хамт хэрэгт холбогдоод буй Б.Отгонбаатар нь хийдийн лам хүн болохыг эх сурвалж мэдээллээ.
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.