“Алтан хулгана” 2023 наадам 17 дахь жилдээ тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд дизайны чиглэлээр суралцдаг оюутан, залуусын дунд РЦНК төвд зохион байгуулна. Тус наадам “Ирээдүйн нүүдэл” сэдвийн хүрээнд:
- Уран бүтээлийн туршлагаа солилцох нэгдсэн талбарыг бий болгох
- Тэдний бүтээлийг олон нийтэд түгээх, дизайны чиглэлээр сургалт явуулж буй сургуулиудын сургалтын онцлогийг таниулах зорилгоор “Оюутан цагийн шилдэг бүтээл – Орчлонд танигдах Монгол брэнд” уриан дор болох юм.
Энэхүү тэмцээн нь дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, ур чадвар, уран бүтээл, сургалтын онцлогийг сурталчлах, бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх, дизайныг тодорхойлсон бодлого, концепцийг нийтэд таниулан түгээх зорилготой.
Уралдаанд “Ирээдүйн нүүдэл” сэдвийн дор монгол агуулга, сэтгэлгээг уусган бүтээлээ ирүүлэх юм. Мөн оролцогчдын бүтээлийг танилцуулах “GOLDEN MOUSE - DESIGN WEEK 2023” өдөрлөгийг ирэх тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулна. Өдөрлөгөөр:
- Оюутны бүтээлийн үзэсгэлэн
- График дизайн, Анимаци, Энтертайнмент, Архитектур, Интерьер дизайн, Үйлдвэрлэлийн дизайн, Хувцасны дизайн, Хувцас үйлдвэрлэлийн загвар зохион бүтээлт, технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудын оролцсон шилдэг бүтээлийг номинаци тус бүрээр шалгаруулна.
- Мөн дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үзэсгэлэн болно.
Тус үзэсгэлэнд бизнесийн байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Apply Job” арга хэмжээ зохион байгуулагдаж, ажил олгогчдыг таниулах, байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэхэд нэн тэргүүнд тавигддаг ур чадваруудыг танилцуулсан хэсэгтэй. Мөн оюутанд зориулсан бүтээгдэхүүн танилцуулах юм.
“Golden Mouse-Expo 2023” үзэсгэлэнд ЕБС-ийн сурагчдын бүтээлүүдээс шилдгийг шалгаруулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Golden mouse цахим хуудаснаас авах боломжтой.