Herbalife Nutrition компанийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ганболдын Дэнзэнтэй ярилцлаа.
- Herbalife Nutrition компаниас “Сайхан өдөр сайн өглөөний цайнаас эхэлнэ” уриатай аян зарласан юм байна. Энэ аяныхаа талаар та дэлгэрүүлээч?
- Манай компанийг та бүхэн шим тэжээлийн салбар дахь тэргүүлэгч гэдгээр нь сонсож байсан байх. Манай компанийн үндсэн үйл ажиллагааныхаа хажуугаар онцгой ач холбогдол өгдөг, нийгмийн хариуцлагын нэг үндсэн чиглэл нь олон нийтийн шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх байдаг. Ийм ч учраас энэ чиглэлийнхээ хүрээнд Монголчуудыг өглөөний цайгаа ууж хэвших, ингэхдээ эрүүл шим тэжээллэг өглөөний цайг сонгож, эрч хүчээ авдаг болоосой гэсэн зорилгоор энэхүү аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
- Яагаад заавал өглөөний цайг та бүхэн сонгож авах болов?
- Нэгдүгээрт, өглөөний цай нь шөнийн турш барьсан мацгийг тайлж буй шинэ өдрийн анхны хоол гэдэг утгаараа хүний биед онцгой ач холбогдолтой байдаг. Англи хэлний break (тайлах) fast (мацаг) гэдэг үг нь өөрөө мацаг тайлах гэсэн утгатай. Тэгвэл мацаг тайлах гэдэг ямар чухал болохыг ихэнх хүн мэднэ шүү дээ. Ийм ч учраас шим тэжээл судлаачид өдрийн хамгийн чухал хоол гэж ч нэрлэдэг. Өглөөний цайг алгасах тохиолдолд өдөр эсвэл оройн хоолон дээр хэт их идэх, өдрийн туршид эрч хүчгүй, нурмагар байх зэрэг сөрөг үр дагаврууд гарч эдгээр нь цаашлаад буруу хооллолтын зуршил, жингийн илүүдэл рүү хөтөлдөг. Буруу хооллолтын дадал зуршилтай хүмүүсийн дунд өглөөний цайгаа тогтмол ууж сураагүй хүмүүс өндөр хувь эзэлдэг судалгаанууд ч бий. Эсрэгээрээ өглөөний цайн дээр хэт их идэх, өндөр илчлэг авах нь бас ходоод сунгах, хоолны дуршил хэт нэмэгдүүлэх зэрэг сул талуудтай. Тэгэхээр өглөөний цайгаа ууж заншихаас гадна эрүүл хооллох нь чухал.
Өглөөний цай нь шөнийн турш барьсан мацгийг тайлж буй шинэ өдрийн анхны хоол гэдэг утгаараа хүний биед онцгой ач холбогдолтой байдаг.
Хоёрдугаарт, Монголчуудын дунд өглөөний цайнд ач холбогдол өгөхгүй байх, алгасах дадал зуршил түгээмэл анзаарагддаг. Саяхан болтол өглөөний цайг бид масло, элсэн чихэртэй талх төдийхнөөр ойлгож ирлээ шүү дээ. Өглөө цайгаа ууж амжсангүй өлсөөд байна гэсэн яриа албан газар бүр л сонсогдож байдаг. Ийм болохоор энэ чиглэлд нөлөөллийн аян хийх нь зүйтэй гэж үзсэн.
- Тэгвэл эрүүл өглөөний цай ямар байх ёстой юм бэ?
- Нэгдүгээрт, хүн өөрт шаардлагатай илчлэг, уураг, макро болон микро шим тэжээлийн 15-25 орчим хувийг өглөөний цайн дээрээ авах нь зохимжтой гэж үздэг. Хоёрдугаарт, зөвхөн өглөөний цай гэлтгүй таны хооллолт тэнцвэржсэн байх ёстой. Манай компанийн хувьд тэнцвэржүүлсэн шим тэжээл гэсэн ойлголт байдаг. Бидний сайн мэддэг болсон уураг, эслэг, илчлэг, нүүрс ус зэргээс гадна хүний бие организмд шаардлагатай олон төрлийн шим тэжээл байдаг. Хүн эдгээрийг бүгдийг нь тэнцвэртэй авч байж, эрүүл идэвхтэй амьдарч, урт насална. Тэгэхээр өглөөний цай нь олон төрлийн шим тэжээл агуулсан, тэнцвэртэй байх нь зохистой. Иймд уншигчдаасаа өглөөний цайг өл дарах төдийхөнд авч үзэхгүй байж, өглөөний цайгаа илүү баяжуулаасай гэж хүсэж байна.
- Ийм эрүүл, тэнцвэржүүлсэн өглөөний цай үнэтэй тусах байх. Тийм үү?
- Энд ахиад шим тэжээлийн боловсролын талаар ярих хэрэгтэй. Бид хүний биед ямар ямар шим тэжээл шаардлагатай, түүнийг хүнсний ямар бүтээгдэхүүнүүдээс авч болох вэ гэдэг талаараа нарийн мэдлэггүй учраас эрүүл хооллох нь хэтэрхий үнэтэй гэж ойлгоод байдаг. Мэдээж хэрэг та өдөр бүр эрүүл хоолны ресторанаар үйлчлүүлээд байвал зардал нь багагүй байх болно. Харин гэртээ шим тэжээлтэй орцоор хоол хийх нь тийм ч өндөр үнэтэй тусахгүй. Эрүүл хооллолт гэдэг нь нэг удаа эрүүл хоол идэх биш харин насан туршийн дадал болж байж үр дүн нь гарна.
Өнөөдөр шим тэжээлийн дутагдалд буюу өлөн зэлмэн амь зууж буй хүмүүсийн тооноос илүүдэл жинтэй хүмүүсийн тоо нь даван гарчээ.
Нэгэнт ийм дадалтай болсон хүн шим тэжээлгүй, бие махбодод нь шаардлагагүй, магадгүй бүр зарим тохиолдолд хор хөнөөл учруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүдэд ахиж мөнгө зарлагадахгүй. Тэгэхээр эрүүл хооллодог хүний хоол хүнсний зардал хооллолтын буруу дадлуудтай хүнийхээс бага байна уу гэхээс өндөр байхгүй. Энэ талаар манай байгууллагын явуулсан судалгаанууд ч бий.
- Хоёулаа шим тэжээлийн боловсролын талаар нэлээдгүй ярилцлаа. Тэгвэл энэ нь хүн бүрд заавал байх ёстой мэдлэг үү?
- Бид өнөөдөр сонирхолтой цаг үед амьдарч байна. Түүхийн ихэнх хугацаанд хүн хоол олж идэх тухай боддог байснаас өнөөдөр юу идэх вэ бодож байсангүй. Улаан загалмайн нийгэмлэгээс гаргасан тоо баримтаар өнөөдөр шим тэжээлийн дутагдалд буюу өлөн зэлмэн амь зууж буй хүмүүсийн тооноос илүүдэл жинтэй хүмүүсийн тоо нь даван гарчээ. Тэгэхээр шим тэжээлийн шинжлэх ухаан, шим тэжээлийн боловсрол улам бүр чухал болж байна. Бид юу идэж байгаагаа, юу идэх нь зөв зохистой талаар мэдэхгүйгээр аз жаргалтай, эрүүл энх амьдрах боломжгүй. Өнөөдөр бид нар юу өмсөж зүүх, ямар гар утас барих вэ гэдэгтээ анхаардаг атлаа юу идэж байгаа вэ гэдэгтэй төдийлөн анхаардаггүй. Жишээ нь та гар утасныхаа брэнд, хүчин чадлыг нь нэгд нэгэнгүй мэдэх байх. Харин өнөөдөр хэдий хэмжээний илчлэг авсан, ямар шим тэжээл хүртсэн талаараа мэдэхгүй шүү дээ. Эцэст нь аль нь таны эрүүл мэндэд илүү чухал нөлөө үзүүлэх вэ? Монголчууд элэг, ходоод гээд хоол боловсруулах эрхтний хорт хавдрын өвлөлөөр дэлхийн хэмжээнд тэргүүлж байгаа тухай статистикуудтай бид өдөр бүр таардаг. Мэдээж хэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэвч нэг хүчин зүйл нь хооллолт шүү дээ. Зөв хооллож сурахын тулд хүн шим тэжээлийн талаар тодорхой боловсрол мэдлэгтэй байх ёстой. Япон зэрэг улс орнуудад үндэсний хоол, тэдгээрийн орц, агуулдаг шим тэжээлийнх нь талаар дунд сургуульд заадаг. Магадгүй энэ нь тэдний илүүдэл жингүй, урт насалдаг шалтгаан байх.
- Тэгвэл хүмүүс шим тэжээлийн талаар үнэн бодитой мэдээллийг хаанаас авах боломжтой вэ? Орчин үед интернэт орчинд хооллолт, шим тэжээлийн талаар хоорондоо зөрчилтэй янз бүрийн мэдээлэл дунд хүмүүс төөрч байгаа нь анзаарагддаг.
- Манай компани хүмүүсийг шим тэжээлийн зөвлөхөд хандахыг зөвлөдөг. Хүн бүрийн бие махбод, хүсэл тэмүүлэл ялгаатай болохоор нэгдсэн нэг хөтөлбөр гэж байх бараг л боломжгүй. Манай компани Эрүүл амьдралын хэв маягийн клубүүдыг ажиллуулдаг. Эрүүл амьдралын хэв маягийн клуб дээр ирснээр манай зөвлөхүүд тэнцвэржүүлсэн хооллолт, юун түрүүнд тэнцвэржүүлсэн өглөөний цайны зарчмуудтай танилцуулдаг. Эдгээр зарчмууд нь манай компанийн 40 гаруй жилийн туршлага, 300 гаруй эрдэмтэн судлаачдын судалгаан дээр үндэслэн бий болдог. Мөн эрүүл амьдралын хэв маягийн клубүүд дээр та бүхэн өөртэйгээ ижил зорилго, хүсэл тэмүүлэлтэй хүмүүстэй уулзаж, танилцан нөхөрлөх, цаашлаад зорилгынхоо төлөө хамтдаа чармайх боломжтой.
- Сонирхсон уншигчид маань Эрүүл амьдралын хэв маягийн клубт хэрхэн хамрагдах боломжтой вэ?
- Манай компанийн цахим хуудсаар холбогдох боломжтой.
- Herbalife Nutrition компанийн тэнцвэртэй өглөөний цайны хөтөлбөр нь юунаас бүрддэг вэ?
- Манай компани хүн бүрийг эрүүл зөв хооллолтын дадал зуршилтай болоосой гэж хүсдэг. Эрүүл хоол бэлтгэх цаг зав гардаггүй хүмүүст зориулаад илүү хурдан хугацаанд бэлэн болох, шинжлэх ухааны судалгаан дээр бүтсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Манай Formula-1 уургийн коктейль, Алоэ зуун настын шүүс, цайны хандтай ургамлын ундаа гэсэн гурван бүтээгдэхүүнийг өглөөний цайнд хүнд шаардлагатай бүх л шим тэжээл болон амин дэмүүдийг тэнцвэртэйгээр бүрэн дүүрэн өгч чадах төгс цогц гэж үздэг. Орчин үед хүмүүсийн амьдралын хэв маяг улам бүр хурдсаж, өглөө бүр хоол бэлдэх цаг завгүй болсон. Ялангуяа ийм хүмүүст манай хоёрхон минутад бэлэн болдог өглөөний цай төгс зохирдог.
Хэрэв та Herbalife Nutrition компанийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай цахим хуудсаар зочлоорой.