- Исламын шашинтнуудын хаж мөргөлд 2.5 сая хүн оролцоно
- Мөргөл халуун өдрүүдээр явагдах тул эрүүл мэндийн ажилтнуудыг ажиллуулна
- Энэ жилийн хаж мөргөл өнөөдөр эхэлж долоодугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
Исламын шашинтнуудын жил бүр хийдэг хамгийн том үйл явдал болох хаж мөргөл Саудын Арабын Мекка хотод эхэллээ. Ковидын цар тахлын хориг тавигдсанаар энэ жил тус мөргөлд 2.5 сая исламын шашинтан оролцох тооцоо байна.
Энэ жилийн хувьд агаарын температур цельсийн 45 хэм хүртэл халах хүнд өдрүүдэд мөргөл хийгдэнэ. Иймд Саудын Арабын удирдлагууд хэт халалтын улмаас хүмүүс харвах, шингэний дутагдалд орох зэрэг асуудал үүсэхээс сэргийлж 35 мянган эрүүл мэндийн ажилтныг ажиллуулах юм.
Энэхүү мөргөл нь исламын шашин шүтдэг, мөнгө төлөөд оролцох боломжтой насанд хүрсэн бүх хүн амьдралдаа ядаж нэг удаа заавал оролцох ёстой том зан үйл юм. Бие махбод, сэтгэлзүйн хувьд тэвчээр шаардсан энэ зан үйлээр дагагчдын гэм нүглийг ариусгаж, тэднийг бурхантай ойртуулдаг гэж үздэг.
Мөргөлд оролцож буй эрчүүд хоёр давхар цагаан хувцсыг зориулалтын дагуу өмсдөг. Харин эмэгтэйчүүд үндэсний хувцсаа өмсөөд, үсээ боох ёстой байдаг.
Энэ жилийн хаж мөргөл нь энэ сарын 26-аас долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Алжазийра