Цагтаа НИТХ-ын тэргүүлэгч, МАСЗХ-ны тэргүүний залуу алтан медалийг энгэртээ зүүж, МАХН-ын залуу лидер гэгдэж явсан "Гэр хорооллын барилгажилт" ХЗХ-ны эзэн Ц.Түмэнгэрэл гэгээн цагаан өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсныг ажлын өрөөнийх нь үүдэнд хутгалан амь насыг хөнөөсөн нь тухайн үедээ нийгмийг айдас түгшүүрт автуулсан сенсаци үүсгэж байсан. Чухам юунаас болж ийнхүү авирлах болснор өдий хүртэл олонд тайлбарлаагүй эл хэргийн шүүх хурал анхан болон дунд, дээд шатны шүүх хурлуудаар хэлэлцэгдэн жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч одоо хэр нь эцэслэн шийдэгдээгүй байна.
ХЗХ-ных нь эзэн ийнхүү хүн амины хэрэгт холбогдсоноор тус хоршооны дампуурал зарлагдсан. Дампуурал зарлагдаж хохирогчид гомдол гаргасны дагуу шүүхийн шийдвэрээр тус хоршооны хөрөнгийг битүүмжлэхэд хөрөнгийн дээд хэмжээ нь 10 гаруй тэрбум төгрөг байсан нь хохирогчдынхоо хохирлыг бүрэн барагдуулах боломжтойд тооцогдоод байгаагаараа бусдаас давуу гэж болох юм.
"Гэр хорооллын барилгажилт" хадгаламж зээлийн хоршоотой холбоотой харилцагч иргэдэд учруулсан хохирлыг барагдуулах тухай асуудал болон түс хоршооны эзэн Ц.Түмэнгэрэл нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсны амийг санаатайгаар хөнөөсөн хэргийг өчигдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүн авч хэлэлцлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Түмэнгэрэлд ЭХТА-ийн 91.2-т заасны дагуу цаазын ял, түүний эхнэр шүүгдэгч У.Энхжаргалд 13.303 мянган төгрөгийн торгууль, тус хоршооны нягтлан бодогч Д.Дүүрэнбаярт ЭХТА-148-ын 3-т заасны дагуу зургаан жил, шүүгдэгч Д.Бадрахад дээрх заалтын дагуу 5.6 жилийн ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаж байсан. Уг шийдвэрийн эсрэг шүүгдэгч нар гомдол гаргаж Дээд шүүхэд өргөн барьсан ч Дээд шүүхийн бүрэлдэхүүн энэ хэргийг авч хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэлтэй тул гомдол гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Өчигдөр Улсын дээд шүүхийн танхимд 14.30-аас эхэлсэн тус хурал оройн 19-н цагийн үед өндөрлөсөн бөгөөд Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн энэ хэргийг хэлэлцээд анхан болн дээд шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Одоо Ц.Түмэнгэрэлд Монгол улсын Ерөнхийлөгчөөс амь гуйх боломж л үлдээд байгаа бөгөөд түүний гэр бүлийнхэн эцсийн найдвар болох Ерөнхийлөгчид хандах бодолтой байгаа гэнэ.
И.Цэвэлмаа