"ЭТТ"-н бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат сэтгүүлчдийн асуултад хариулав.
Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Зургаан сарын хугацаанд 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлууллаа. Онцгой дэглэм тогтоосноос хойш 800 орчим сая ам.долларыг бэлнээр оруулж ирсэн. Энэ хэмжээгээр валютын орох урсгал нэмэгдсэн.
Мөн урьдчилж авсан 270 сая ам.долларын өрийг барагдуулан, нүүрс нийлүүлэв. Төмөр замтай холбоотой оффтейк гэрээний 200 орчим сая ам.долларын өрийг төлсөн. Зөвхөн энэ оны I улиралд бид 440 гаруй сая ам.долларыг оруулж ирсэн.
-Эрдэнэс Тавантолгой ХК-ийн энэ оны зорилго хэд вэ? Нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх боломж байна уу?
-Энэ онд 23 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөг ТУЗ баталсан. “Эрдэнэс тавантолгой” ХК бүрэн хүчин чадлаараа, хэвийн ажиллахад сард 2-2.5 сая тонн нүүрс борлуулах боломжтойг өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид харуулсан. Цаашид үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Энэ оны I улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Энэ эрчээрээ явахад оны эцэст 30 орчим сая тонн нүүрс борлуулах зорилт тавьж байна.
Ам нөхцөлийн үнэ 100-110 ам.доллар байсан. Биржээр худалдаалж эхэлснээр 170-180 ам.долларт хүрэв.
-Өнгөрсөн хугацаанд нүүрсийг сорчилж зарсан асуудал их яригддаг?
-“Эрдэнэс Тавантолгой” 13 жилийн түүхтэй. Ихэвчлэн сайн чанарын нүүрс борлуулж ирсэн. Уурхайд эрчим хүчний, сул коксжих нүүрсний нөөц их. Сайн чанарын нүүрсээ сорчлохгүйгээр олборлосон бүх бүтээгдэхүүнээ борлуулах зорилго тавьсан. Энэ хүрээнд хоёр удаагийн арилжаагаар 200 мянган тонн эрчим хүчний нүүрсийг тонныг нь 70 ам.доллароор, биржээр борлуулсан. Одоо сул коксжсон нүүрсийг борлуулахаар зорьж байна. Энэ онд 6 сая тонн сул коксжсон, 2.5 сая тонн эрчим хүчний нүүрс борлуулна.
-Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил ямар шатанд яваа вэ?
-Нүүрсээ үнэд хүргэхийн тулд нүүрсийг угааж баяжуулах ёстой. Угаах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байна. Гэрээний дагуу 2024 оны долдугаар сард ашиглалтад орно. Угаах үйлдвэрийг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна. Үйлдвэр жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай. Үйлдвэр ашиглалтад орсноор үнэ одоогийнхоос тонн тутамд 60-80 ам.доллароор нэмэгдэнэ.
Мөн бид өртгөө бууруулах шаардлагатай. Баяжуулах үйлдвэрийн тээврийн зардал 24 000 болно. Иймд туузан дамжуургын арай өөр технологи нэвтрүүлбэл зардал 24 мянгаас 3400 болно.
Онцгой дэглэм тогтоохоос өмнө өдөрт 200-300 машин нүүрс тээвэрлэдэг байсан юм билээ. Одоо өдөрт тогтмол 800 тээврийн хэрэгсэл хилээр гарч байна. Хамгийн ихдээ 1100 хүрсэн. Аль болох дотоодын тээвэрлэгчдээр нүүрсээ зөөлгөж байна. Хамгийн хямд үнийн санал өгсөн тээврийн компанийг Төрийн худалдан авах агентлагтай хамтран сонгон шалгаруулсан. Авто тээврийн үндэсний төвөөс өгсөн мэдээллээр манай улсад нүүрс тээврийн, хүнд даацын 22 мянган тээврийн хэрэгсэл бий. Эдгээрийн 5000-6000 нь манай тээвэрт явна. Иймд сонгон шалгаруулалт зарласан. Хилээр гарахад С зөвшөөрөл хэрэгтэй. Энэ оны II улирлын C зөвшөөрлийг олгоход 13 мянган хүсэлт ирсэн. Бидний олго тоо 4680. Аль болох нээлттэй, ил тод олгосон.
Энэ оны нэгдүгээр улиралд тээврийн компаниудын төлсөн татвар 2.5 дахин өссөн байна лээ. Энэ хэмжээгээр тэдний орлого өсжээ.
-Мөнгийг нь урьдчилж авсан ч нүүрсээ нийлүүлж дуусаагүй гэрээ бий юу?
-ЭТТ нийт 178 гэрээ хийсэн байв. Үүний 133 нь ам нөхцөлөөр нүүрс нийлүүлэх гэрээ. Ий нөхцөлтэй, хугацаа нь дууссан гэрээг сунгаагүй. Хугацаа нь дуусаагүй гэрээ байгуулсан 87 талтай хэлэлцээ хийж, хил нөхцөл рүү шилжүүлсэн. Ам нөхцөлийн үнэ 100-110 ам.доллар байсан. Биржээр худалдаалж эхэлснээр 170-180 ам.долларт хүрэв.
-Иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт бол 1072 хувьцааны ногдол ашиг. Компани ямар хэмжээний ашигтай ажиллав, ногдол ашиг тараах уу?
-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 18.4 хувийг 2012.04.11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшдэг. Компани 2019 оны ашгаас 2020 онд нэг иргэнд 96 000 төгрөгийн ногдол ашиг өгсөн. Компанийн хамгийн зөв засаглал бол хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах.
Гэхдээ төслүүдээ дуусгах зайлшгүй шаардлагатай. Угаах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулж, орлогоо нэмэх нь маш чухал. Ногдол ашиг тараах уу эсвэл угаах үйлдвэрээ дуусгаж, хувьцаа эзэмшигчдэдээ илүү үр өгөөж хүргэх үү гэдэг сонголт байна. Энэ асуудлыг ТУЗ-д танилцуулна. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ сарын 28-нд зарласан. Энэ хурлаас эцсийн шийдвэр гарна.