gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТӨСӨЛ: Даатгуулагчдын саналаар НДШ-ийн хувийг бууруулбал ТЭТГЭВЭР БАГАСНА

Э.Энхмаа
Улс төр
2023-04-16
232
Twitter logo

УИХ-аар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэх гэж байна. Одоо мөрдөж байгаа Нийгмийн даатгалын багц хууль 1994 онд батлагдаж, түүнээс хойш 31 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Өнөөдөр нийгэм эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, даатгалын шимтгэлийн бодит хуримтлалыг бий болгох, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай ил тод болгож цахимжуулах зэрэг арга хэмжээг хуульчлах асуудлууд тулгарч буй тул энэ хуулийн шинэчлэлийг хийх шаардлага тулгарсан байна. 

Тиймээс нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас нийгмийн даатгалын багц хууль буюу

  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай 5 хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлж, нэгдүгээр сарын 12-ны өдрийн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэнээр нийгмийн даатгалын багц хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, санал авах уулзалтуудыг зохион байгуулж эхлэв.  

УИХ-ын НББХ-ноос өнгөрсөн гуравдугаар сард хуулийн төслийг ажил олгогчдын төлөөлөлд танилцуулах, тэдний санаа бодлыг сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр төслийн танилцуулгыг хийсэн юм.  

Энэ нь хөдөлмөрийн харилцаанд орж буй ажилтан, ажил олгогч хүн бүрд хамаатай суурь хууль учир хэлэлцүүлгийг хот, хөдөөд өргөн хүрээнд хийж, УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар төлөвлөж буй аж.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тусгасан зарим өөрчлөлт, тайлбар мэдээллийг хүргэж байна.

Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ. -Нийгмийн даатгалын хуримтлалын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэхэд тэтгэврийн тодорхой хэмжээний нөөц сантай байх ёстой.

Өнөөдөр ажил хийж буй хүмүүсийн төлсөн НДШ-ийг ахмадуудын тэтгэвэрт тавьж байгаа учир Тэтгэврийн сан мөнгөжихгүй байна. Манай улс сүүлийн 30 жил урд  хормойгоороо хойдхоо нөхөх циклээр явж ирсэн. Өнөөдөр ажиллаж байгаа бид дараа үед ажиллах хүмүүсийн шимтгэлээс тэтгэврээ авна гэсэн үг. Тиймээс энэ тогтолцооноос аажмаар гарах  зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

Бидний төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг хувийг, ажил олгогчдын төлж байгаа нэг хувь, нийт 2 хувийг жил бүр хуримтлал руу шилжүүлье гэсэн хувилбарыг төсөлд тусгасан. Энэ нь жилд 400 орчим тэрбум төгрөг болно. Мөн бидний төлж байгаа шимтгэлийг мөнгөжүүлэхийн тулд  улс хэрэглэсэн мөнгөө буцааж өгөөч гэсэн хувилбарыг дэвшүүлнэ.
Энэ бол 22-23 их наяд төгрөг. Нийгмийн даатгалын сан, улс хоёр тооцоо нийлж, мөнгө нь бодитоор бүрдвэл санхүүгийн олон хэрэгсэлд хөрөнгө оруулах, менежмент засаглалтай нь холбоотой асуудлыг ярих юм.

-Тэтгэврийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.

400 МЯНГАН ХҮН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХГҮЙ БАЙНА

-Тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг таван жил болгоно. Нөхөн даатгалын хуулийг иргэд, ажил олгогчид их шүүмжилдэг. Ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн гаргадаг нэг шүүмж нь “Бид НДШ-ээ төлсөөр байдаг. Гэтэл төрөөс Нөхөн даатгалын хууль гаргаж, ажил эрхэлдэггүй хүмүүст тэтгэвэр болгон олгодог шударга бус тогтолцоогоо халаач” гэдэг. Үүнтэй холбоотой нэг зохицуулалт төсөлд оруулсан нь нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлэх юм. Одоогоор 400 мянган хүн НДШ төлөхгүй байна. Үүний 200 мянга нь малчин, бусад нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон гадаадад амьдарч буй иргэд.

ХНХЯ-наас монголчууд олноор амьдардаг гадаадын зургаан оронтой Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан. Ингэснээр тухайн улсад ажилласан жилээ улсад ажилласнаар тооцуулж,  амьдарч байгаа улсаасаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх, хоёр улсаас тэтгэвэр авах боломжийг нээж өгсөн. Цаашид монголчууд олноор амьдардаг орнуудтай ийм хэлэлцээр  байгуулах болно. 

Малчдын хувьд тогтсон цалин орлогогүй, орлого нь улирлын шинжтэй учир НДШ төл гэж шахахад хүндрэлтэй. Гэхдээ төрөөс малчдад ноос ноолуур, мах, сүүний гэх урамшуулал олгодог. Энэ урамшууллаас малчдын НДШ-ийн 50 хувийг суутгаж, үлдсэн 50 хувийг малчин өөрөө хариуцах байдлаар зохицуулахаар төсөлд тусгасан.

-Даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ.  Үүний тулд ажил олгогч ажилтантайгаа зөвшилцсөний үндсэн дээр НДШ-ийнхээ тодорхой хувийг Хувийн тэтгэврийн санд байршуулж болно. Хувийн тэтгэврийн санд шимтгэл төлсөн хариуцлагыг төр хүлээхгүй. Гэхдээ юунд хөрөнгө оруулах эсэхийг зааж өгнө. Цаашилбал, Хувийн тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгөний 30 хүртэлх хувийг авч, эрүүл мэнд боловсрол, орон сууцанд зарцуулж болно. Үүнийг тухайн ААН-ийн удирдлага ажилтнуудтайгаа тохирч, аль болох зөвшилцөх механизмаар явуулж болно гэсэн санал гарч байна. 

Хувийн тэтгэврийн сангийн найдвартай ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хяналт тавина. Үүний адилаар Нэрийн данс мөнгөжвөл боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулах боломж бүрдэх юм. Энэ зохицуулалт 1979 оноос хойш төрсөн залууст хамаатай юм. Хувийн тэтгэврийн санд даатгуулбал тэтгэврээ насан турш авч болно, жилд нэг удаа авч болно. Нэг л удаа аваад бүр гарч болно гэх мэт сонголтуудыг оруулна.

-Өндөр настны тэтгэвэр бодох арга дээр нэлээд санал солилцсон. 5 жил, 10 жил, эсвэл ажилласан нийт жилийнх нь дундаж цалингаар тэтгэвэр бодох уу? гэдэг дээр нэлээд маргаан мэтгэлцээн болсны эцэст таван жил ажилласан дундаж цалингаар тэтгэвэр бодохыг дэмжсэн. Хэлэлцүүлэг өрнөж буй энэ үед даатгуулагчид санал бодлоо хэлэх боломжтой юм. 

-Хөдөлмөрийн чадвар алдсан иргэн Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөр алдалтын хувь хэмжээнд тохирсон тэтгэмж авдаг. Манай улсад алдсан хувь хэмжээнд нь үндэслэн тэтгэвэр тэтгэмж өгдөг ч эрүүл мэндийг нь сэргээх тал дээр анхаардаггүй. Хөгжсөн улс орнуудын жишгийн дагуу тэр хүнийг эмчлэх, эргээд хөдөлмөр эрхлэх боломжийг олгоход хууль үйлчлэх ёстой.

-Хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг больё гэсэн хувилбар яригдаж байна. Тэтгэвэр авч буй  иргэдийн бараг тал хувь нь хүнд, хүндэвтэр нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгодог. Мөн олон ажил мэргэжлийг хүнд нөхцөл рүү оруулъя гэсэн санал ирүүлдэг. Тэгэхээр энэ сан алдагдалгүй ажиллах боломжгүй юм. Жишээ нь, БШУЯ-наас бага ангийн болон цэцэрлэгийн багш нарыг хөдөлмөрийн хүнд нөхцөл рүү оруулъя гэсэн санал гаргасан.

Хөдөлмөрийн хуулиар хүнийг эрүүл, аюулгүй орчин нөхцөлд хөдөлмөр эрхлүүлэх үүрэг хүлээсэн. Тиймээс хөдөлмөрийн нөхцлөө сайжруулах нь зүй ёсны хэрэг юм.

Бусад улс орны жишгийг харахад хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолговол эрт тэтгэвэрт гарна. Тэгэхээр илүү өндөр шимтгэл төлөхөөр зохицуулсан байдаг. Хүнд нөхцөлийн шимтгэлд нэг хувь илүү шимтгэл төлж, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарна гэсэн үг. Энэ сонголтуудын аль нэгийг хэлэлцүүлгийн явцад сонгоё хэмээн яригдаж байна.

ТЭТГЭВЭР АВАГЧ НАС БАРВАЛ ЭХНЭР, НӨХРИЙН ТЭТГЭВРИЙГ 20 ХУВИАР НЭМЭХ БУЮУ САН МӨНГӨЖСӨНИЙ ДАРАА...

-Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр эсвэл нөхрийн тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлнэ.

Өмнө нь хамтын тэтгэвэр гэсэн яриа гарсан ч хэрэгжих бодит нөхцөл бүрдээгүй. Энэ удаа төсөлд гэр бүлийн ахмадын аль нэг нь нас барвал нас барсан хүний тэтгэврийн 20 хувийг нэмэгдүүлье гэсэн зохицуулалтыг оруулж байна. “20 хувь бага байна” гэж зарим хүн шүүмжилдэг.
Хэрэв тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжвэл Нэрийн данс мөнгөжнө. Нэрийн данс бодитоор мөнгөжвөл даатгуулагч нас барвал тэтгэвэр нь өвлөгдөх боломж нээгдэнэ. Энэ зөв эсэхийг хэлэлцүүлгийн явцад ярина гэв.

-Тэтгэвэр тогтоолгох нас нэмэгдээгүй буюу хэвээр хадгална.

АЖИЛ ОЛГОГЧИД: НДШ-ИЙН ТОДОРХОЙ ХУВИЙГ ХУВИЙН ДААТГАЛЫН САНД ШИЛЖҮҮЛДЭГ БОЛЪЁ

Улаанбаатар хотын худалдааны танхимаас Хөдөлмөрийн хуулийн төсөлд оруулах зорилгоор бизнес эрхлэгчдийн саналыг тусгах судалгааг явуулжээ.

Онлайн судалгаанд том,  жижиг бизнес эрхлэгч 250 гаруй хүн оролцсон гэж тус танхимын Гүйцэтгэх захирал Хаш-Эрдэнэ саналуудыг танилцуулав.

Саналууд:

  • Судалгаанд оролцогчдын 70 орчим хувь нь НДШ-ийн хувь хэмжээг бууруулахыг хүссэн. Мөн ажил олгогчоос төлдөг НДШ-ийн хувь хэмжээг бууруулахыг хүссэн.
  • Үндсэн ажлын хөдөлмөрийн хөлс, цалингаас бусад орлогоос НДШ суутгахыг болиулах. Богино хугацаагаар хувь хүнээр ажил гүйцэтгүүлэх болон ур чадвартай, туршлагатай хүнээр ажил гүйцэтгүүлэхэд НДШ давхар төлөх нь дарамт, хүндрэл болдог.
  • Ажил олгогчид НДШ-ийн зардлыг өсгөхгүйгээр ур чадвартай ажилтнуудынхаа орлогыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлдэг. Цалин хөлсөө нэмэгдүүлэхэд НДШ-ийн хувь хэмжээ сөргөөр нөлөөлж байна. Зардал өсөж байна.
  • НДШ-ийнхээ тодорхой хувийг Хувийн тэтгэврийн сан руу шилжүүлж болно гэж судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь хариулсан. НДШ бол татвар биш. Ирээдүйгээ даатгаж, найдвартай болгож байгаа хуримтлалын систем юм. Гэтэл сангийн мөнгийг арилжааны банканд шилжүүлээд алдаж, даатгуулагчдыг хохироосон нь ажилтан, ажил олгогчдын НДШ төлөх итгэл үнэмшлийг сулруулсан.
  • Нийгмийн даатгалын систем бол ажил олгогчид бид ажлын байрыг нэмэгдүүлэх эсэхэд нөлөөлдөг, ажлын байр нэмэгдүүлэх хөшүүрэг болох ёстой хууль юм. Хуримтлал учир Сангийн хөрөнгийг яаж захиран зарцуулах, хааш нь хөрөнгө оруулах менежментийг хийх мэргэжлийн Сангийн менежер ажиллах ёстой.  
  • Ажилтан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн эхний 5 өдрийг ажил олгогч төлнө гэсэн заалттай. Ийм юм бол бид яагаад НДШ төлдөг юм бэ? Даатгуулсныхаа үр ашгийг хүртэж чадахгүй байна. Энэ тэтгэмжийг байгууллага биш, Нийгмийн даатгалын сангаас гаргадаг болмоор байна.
  • Албан байгууллагууд НДШ-ээ тухайн сардаа заавал төлөх ёстой. Төлөөгүй бол компанийн данс хаадаг. Мөн байгууллага нь НДШ төлөөгүй бол ажилтнууд нийгмийн даатгалын үйлчилгээ авах, банкны зээл авах зэрэг эрхийг хязгаарладаг нь буруу юм.  
  • Мөн улирлын чанартай бизнес олон байдаг. Өвлийн цагт сул зогссон үеийн тэтгэмжийг график гарган дараа төлдөг уян хатан системийг хуульчилж өгөөч гэсэн санал олноор хэлсэн.

Ц.ГАНЦЭЦЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН "КАПИТАЛ" БАНКНААС 69.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛАГАТАЙ

Хөдөлмөр эрхлэгч, ажил олгогчдын саналыг авч буй энэ хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд хадгалж алдсан асуудлыг даатгуулагчид хөндөж, ийм баталгаагүй санд шимтгэл төлөх итгэл үнэмшил сул буйгаа илэрхийлж байв.

“Капитал” банканд Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөгийг байршуулаад алдсан. Энэ авлагыг барагдуулах ажил ямар шатандаа явааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ганцэцэг тайлбар мэдээлэл өгөв. 

Тэрбээр, Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгийн авлагыг “Капитал” банкнаас нэхэмжилж байгаа.

Бид өр авлагыг барагдуулах зорилгоор Монголбанкны эрх хүлээн авагч болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

2023 оны гуравдугаар сарын 28-ны байдлаар 69.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, 25.6 тэрбум төгрөгийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулсан. Өр авлагаа барагдуулах чиглэлээр цаашид тасралтгүй ажиллах болно. Монголбанкны эрх хүлээн авагч үл хөдлөх хөрөнгө санал болгож байгааг дуудлагаар худалдаална. Гэвч зах зээлийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас худалдан авах хүн гарахгүй гэх мэт хүндрэл бэрхшээл байна гэв.

Г.Өнөрбаяр, “Капитал” банкинд алдагдсан хөрөнгө бол 2016 оноос өмнө хийсэн гэрээнүүдтэй холбоотой. Холбогдох хүмүүс нь хохирлыг барагдуулж, хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тэгж байж шударга ёсны тухай ярих юм. Энэ мөнгийг төлүүлэх талаар ХНХЯ-наас байнга хөөцөлдөж ажилладаг. Даатгуулагчид ч биднийг байнга шаарддаг юм гэв.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд та www.d.parliament.mn веб сайтад нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан