Дэлхийн 160 орны 10,000 гаруй сургуульд хэрэгждэг Кембрижийн хөтөлбөрийг Монголд анх удаа Орчлон сургууль 2008 онд нэвтрүүлж байв. Өдгөө Кембрижийн хөтөлбөртэй төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн тоо 29-т хүрчээ.
Орчлон цогцолборын удирдлагууд энэ оны зургадугаар сард БНХАУ-д болсон Зүүн Азийн Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын нэгдсэн арга хэмжээнд оролцсон байна. Энэ үеэр дээрх арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны саналыг Зүүн Азийн Кембрижийн төвөөс Орчлон цогцолборын төлөөлөлд тавьжээ.
Уг саналыг Орчлон цогцолборын удирдлагууд хүлээн авч Монгол Улсад 2023 оны есдүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Зүүн Азийн Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцсон томоохон хэмжээний уулзалт боллоо. Арга хэмжээнд гаднын төлөөлөгчдөөс гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн багш, удирдлагууд оролцжээ. Энэ талаар Орчлон цогцолборын гүйцэтгэх захирал А.Ууганбаяртай ярилцлаа.
-Танай хамт олны урилгаар Зүүн Азийн Кембрижийн төвийн болон Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын удирдлага, зочид төлөөлөгч манай улсад иржээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Орчлон сургууль 2008 онд Кембрижийн хөтөлбөрийг Монгол Улсад анхлан хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 2017 онд Кембрижийн багш хөгжлийн төвийг анх нээсэн. Өөрөөр хэлбэл, Орчлон сургууль Кембрижийн багш хөгжлийн албан ёсны итгэмжлэгдсэн, баталгаажсан төв болсон юм. Өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-ын Шэньжэньд Зүүн Азийн Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын нэгдсэн арга хэмжээ болсон юм. Энэ арга хэмжээний үеэр манай хамт олон өнгөрсөн 6 жилийн хугацаанд хамгийн олон багшийг ажлын байран дээр нь хөгжүүлсэн сургууль гэдэг шагнал гардсан. Энэ шагналыг авсны дараагаас Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын төлөөллийг эх орондоо урьж, уулзалт арга хэмжээ зохион байгуулах хэлэлцээрүүдийг эхлүүлсэн юм.
Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын удирдах ажилтны зөвлөгөөнийг Монголд анх удаа зохиох эрх авсан.
Бид өмнө нь 2019 онд Кембрижийн F2F (face to face) сургалтыг Монгол Улсад анх удаа сургуулийн сургалтын орчин, дэд бүтцэд тулгуурлан зохион байгуулсан. Энэ сургалтыг Монголд дахин зохион байгуулахаас гадна цар хүрээг тэлж Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын удирдах ажилтны зөвлөгөөнийг Монголд анх удаа зохиох эрх авсан. Энэ зөвлөгөөнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа Кембрижийн хөтөлбөртэй нийт 30 орчим сургуулийн удирдах ажилтан оролцлоо. Зөвлөгөөн есдүгээр сарын 15-нд болсон.
Харин есдүгээр сарын 16, 17-ны өдөр Английн Кембрижийн их сургуулийн сургагч багш нар ирж, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын багш нарт хоёр өдрийн эрчимжүүлсэн сургалт явуулсан. Энэ сургалтыг Азийн хэмжээнд нээлттэй зарласан учраас гаднын орноос ч багш нар ирж сургалтад хамрагдлаа.
Арга хэмжээний онцлог нь, есдүгээр сард Улаанбаатар хотод боллоо. Ирэх аравдугаар сард Бээжинд, арваннэгдүгээр сард Шанхайд болно. Тэгэхээр бид олон улсын том хурлыг эх орондоо зохион байгуулснаар, албан ёсоор энэ хурлын нэг хэсэг болж байгаа юм. Цаашид бид үүнийг тогтмолжуулах, бүсийн, тивийн бусад томоохон үр нөлөөтэй хурлыг зохион байгуулахаар зорьж байна.
-Таны ярианаас улсын эдийн засаг болоод боловсролын салбарын хөгжилд жин дарахуйц үйл явдал болжээ гэж ойлголоо?
-Тэгж ойлгож болно. Эдийн засгийн болон хүртээмжийн хувьд маш өндөр ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын багш нар хамрагдах боломжтой сургалтууд олон зохиогддог. Гэхдээ ихэнхдээ аль нэг гадаадын улсад болдог. Тиймээс сургалтад хамрагдахын тулд бүртгүүлнэ, зорчих тасалбар, очиж байрлах зочид буудал, унаа гээд олон төрлийн зардал гарна. Ингээд зардал өндөр болоод ирэхээр явж чадах хүний тоо хязгаарлагддаг.
Харин энэ сургалтыг Монгол Улсад зохиосноор хүртээмжийг илүү нэмэгдүүлсэн. Багш хөгжлийн сургалт амралтын өдрөөр болсон тул Улаанбаатарын болон орон нутгийн олон багш нар олноор хамрагдаж чадсан. Сургалтаар англи хэл, математик зэрэг хичээлийг маш сонирхолтой, баяжуулсан аргаар заах арга барилыг Англи улсаас, Кембрижийн их сургуулийн төлөөлөл болсон багш нар ирж хоёр өдрийн турш заалаа.
-Арга хэмжээний үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Бид удирдах ажилтнуудын зөвлөгөөн, багшийн хөгжлийн сургалтыг энэ удаад маш өндөр чанартай зохион байгуулаад, цаашид тогтмолжуулахыг зорьж байна. Ингэснээр цаашид хүртээмжийг бүр илүү нэмэгдүүлэх боломж, бололцоо бүрдэнэ гэж харж байгаа. Мөн олон давтамжтай, тогтмол зохион байгуулснаар Монголд гаднын олон экспертүүд ирнэ, Монголд багш нар ажлын байран дээрээ чадавхжиж, мэргэших ажил эрчимжинэ гэж харж байна.

-Таныхаар Кембрижийн хөтөлбөрийн давуу тал нь юу вэ? Танай сургууль энэ хөтөлбөрийг хамгийн анх нэвтрүүлсэн гэдгээр онцлогтой шүү дээ.
-Кембриж бол асар их судалгаанд үндэслэн боловсруулдаг хөтөлбөр. Кембрижийн их сургуулийнхан энэ боловсруулсан хөтөлбөрөө дэлхийн 160 гаруй орны 10 мянга орчим сургуульд хэрэгжүүлж байгаа. Ингээд үнэлгээ аваад орчин үеийн болон ирээдүйн боловсролын чиг хандлагатай уялдуулан 2-3 жил тутамд хөтөлбөртөө тодорхой хэмжээний шинэчлэлүүдийг хийж байдаг. Энэ хөтөлбөрөөрөө олон улсын хэмжээний стандартад бүрэн нийцсэн, дэлхийн аль ч их, дээд сургуульд шууд элсэн суралцах боломжтой суралцагчийг бэлтгэдгээрээ хамгийн том онцлогтой.
2017 онд сургууль маань Кембрижийн багш хөгжлийн албан ёсны төв болсноор багш бэлтгэх дөрвөн төрлийн хөтөлбөртэй болсон.
Орчлон цогцолбор сургууль Монгол Улсын боловсролын салбарт 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Тийм ч учраас олон улсын стандартад нийцсэн суралцагчийг бэлтгэх зорилгыг байнга өвөрлөж ирсэн. Энэ хүрээнд судалгааны ажлыг тасралтгүй хийсээр, 2008 оноос Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлж байсан.
Аливаа сургалтын үйл ажиллагаа багш, сурагч, эцэг эх гэсэн гуравласан холбоо дээр явагддаг. Бид 2008 оноос хойш Кембрижийн хөтөлбөрөө зөвхөн сурагчид руу чиглүүлэн явуулж ирсэн. Харин багшийг онлайнаар болон бусад богион хугацааны сургалтад хамруулан бэлтгэдэг байлаа. Ингэж бэлтгэж байгаад 2017 онд сургууль маань Кембрижийн багш хөгжлийн албан ёсны төв болсноор багш бэлтгэх дөрвөн төрлийн хөтөлбөртэй болсон.
Тухайлбал, Кембрижийн хөтөлбөрийн гол онцлог нь хос хэлтэй суралцагчид тухайн орны өв, уламжлал, соёлыг боловсролын системтэй нь нягт уялдуулж заах боломжийг олгодог юм. Жишээ нь, газарзүйн хичээлийг заахдаа дэлхийн хэмжээний газарзүйг Монгол орны газарзүйтэй уялдуулж заах боломж нь байдаг. XXI зуунд хүүхдэд боловсролыг технологи, дижиталгүй, компьютергүй эзэмшүүлэхэд хүндрэлтэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ хэрэглэгдэхүүнийг ашиглаад яаж үр дүнтэй, сурагчдад илүү сонирхолтой, хүртээмжтэй байдлаар хичээл заах вэ зэрэгт төвлөрсөн дөрвөн төрлийн хөтөлбөрөөр багш нараа бэлтгэж байна.
Харвардын сонирхолтой судалгаа байна л даа. Энэ судалгаанаас харахад хүний тархины 90 хувь нь таван нас орчимдоо бүрэн бүрэлдчихдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн тархины 80 орчим хувь нь 3, 90 орчим хувь нь таван настайд хөгждөг юм байна. Тэгэхээр бид энэ хугацааг ерөөсөө алдаж болохгүй.
Суурийг нь буруу тавьчхаад дараа нь засахад хүндрэлтэй болохоор анхнаасаа анхаарах нь чухал ач холбогдолтой. Хүүхдийн тархийг, сэтгэн бодох чадварыг энэ насанд нь тоглоомын аргаар хөгжүүлэх, хүүхдийн танин мэдэхүйг өдөөсөн сургалтуудыг явуулах нь үр дүнтэй гэж үздэг юм байна. Тиймээс бид 2023 оны тавдугаар сараас Кембрижийн Early years гээд цэцэрлэгийн 3-5 настай хүүхдэд хэрэгжүүлдэг оновчтой хөтөлбөрийг Монголд анх удаа нэвтрүүлээд, энэ сараас хэрэгжүүлж эхлээд байна. Early years хөтөлбөрийг авсан Зүүн Азийн хамгийн анхны орон Монгол, сургууль нь Орчлон болсон.
Хүүхдийн тархины 80 орчим хувь нь 3, 90 орчим хувь нь таван настайд хөгждөг юм байна. Тэгэхээр бид энэ хугацааг ерөөсөө алдаж болохгүй.
Энэ хөтөлбөр 2023 оныг хүртэл дэлхийд нээлттэй байгаагүй. Өөрөөр хэлбэл, туршилтаар хэрэгжүүлж байсан. Энэ насны хүүхдүүдэд зохимжтой байна уу, ингэж баяжуулбал яах вэ гээд хэдхэн цөөн сургуульд туршилт хийгээд байж. Бид 2021 онд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтийг гаргасан. Тухайн үед хүсэлтийг хүлээн авлаа, гэхдээ олон нийтэд нээх хараахан болоогүй байна, хүлээж байгаарай гэдэг хариу өгч байв. Дэлхийд нээлттэй болгосон даруйд буюу 2023 оны тавдугаар сард энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ бид авсан. Ингээд есдүгээр сараас хэрэгжүүлээд эхэлсэн. Эхний хоёр долоо хоногийн байдлаар маш сайн үр дүн ажиглагдаж байна.
-Тэгэхээр танай сургууль цэцэрлэгийн насныханд Кембрижийн хөтөлбөрөөр хичээл орж байгаа гэсэн үг үү? Үүнийг дэлгэрүүлж болох уу?
-Энэ хөтөлбөр нь бага боловсролын хөтөлбөртэйгөө эвлүүлдэг тоглоом шиг л уялдаж байгаагаараа давуу талтай. Багш нар маань цэцэрлэгийн буюу 3,4,5 настай хүүхдүүдэд математик, англи хэл, байгалийн ухааны, үг болон бие бялдрын хөгжил гээд үндсэн таван хичээл орж байгаа. Цэцэрлэгт ихэвчлэн дуулдаг, бүжиглэдэг, унтдаг, хооллодог бол энэ хөтөлбөр нь системтэй, шинжлэх ухааны хичээл орж буйгаар ялгаатай юм. Гэхдээ хичээл орно гэхээр бяцхан сурагчид маань бичиг үсэг, тоо мэдэхгүй. Тиймээс багш нар маань үргэлж тоглоомын аргаар хичээлээ заадаг. Шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд нөгөө талд багшийг тасралтгүй хөгжүүлэх ёстой. Тиймээс Early years хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд цэцэрлэгийн бүх багш нараа Кембрижийн сургалтад хамруулсан.
Цаашид Орчлон цогцолбор сургууль үүнийг ганцаараа хийхгүй, олдсон туршлагаа хуваалцаж, нийгэмд таниулж сурталчилж, өөр олон сургууль, цэцэрлэг үүнийг хэрэгжүүлж 3-5 насыг анхаараасай гэж хүсэж байна. Орчлон цогцолбор сургууль Кембрижийн хөтөлбөрийг анх нэвтрүүлсэн, одоо холыг ойртуулж, бусдадаа хуваалцахыг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний боловсролын их үйлсэд амжилт хүсье.