Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл”-ийн багийн гишүүд болон Сүхбаатар аймаг, Дарьганга сумын Засаг дарга болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч ширгэхдээ тулаад байсан нуурыг хамгаалах ажлыг 2016 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нь үр дүнгээ өгч, усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байна.
Тухайлбал 2020 онд нуурын ус 30-40 см, хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8-12 см-ээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.
Ганга нуурыг сэргээсэн нь цаашид Хөвсгөл, Өгий, Хэрлэн, Өгий, Туул, Буйр гээд олон нуурыг шат дараатай сэргээх ажлын эхлэл гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэж, төслийн II шатанд шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны улсын төсөвт суулгахад дэмжлэг үзүүлэхээ хэлэв.
Төслийн эхний шатанд ажлын зураг төсөл боловсруулж, хагшаас болон Молцог элсний ургамалжилтын судалгаа хийн, бэлчээрийн усан хангамжийн 10, ойжуулах талбайн усалгааны 3 худаг гарган, нуурыг тойруулан хамгаалалтын 15 км гаруй хашаа татаж, гурван га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн, найман га талбайд ойн зурвас, хоёр га талбайд мод үржүүлгийн газар байгуулсан юм.
II шатанд Ганга нуурыг тэжээгч булгуудыг байгалийн жамаар нь сэргээж, элсний нүүдэл, шороон шуурганаас хамгаалж нуурын эргийг чулуужуулах, ойн зурвасыг өргөтгөх зэрэг ажлыг цогцоор нь бүрэн хийж дуусгана.