gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЮНЕСКО-д бүртгэлтэй Монголын соёлын өвүүд

Э.Оргил
Соёл урлаг
2023-09-18
38
Twitter logo

ЮНЕСКО-гиийн Монгол Улсаас соёлын ангилалд гурван өв бүртгэлтэй байдаг. Үүнд: 

ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР

40 мянган жилийн тэртээ холбогдох Мойлтын амны хуучин чулуун зэвсгийн бууц, хүрлийн цаг үеийн буган чулуун хөшөө, хадны зураг, булш хиргисүүр, эртний уйгар, кидан болон Их Монгол Улсын үед холбогдох хот суурины үлдэгдэл, Эрдэнэзуу, Төвхөн зэрэг буддын сүм хийд гэх мэт түүхийн олон үед холбогдох дурсгалт зүйлсээр баялаг соёлын орон зай юм. Энэ газарт хэдэн мянганы туршид уламжлагдаж ирсэн нүүдлийн мал аж ахуйн хэв шинж, орчин үеийн сууринтай зохицон оршиж байгаа нь соёлын чухал илэрхийлэл билээ. 

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг 2004 онд БНХАУ-ын Сужоу хотод зохион байгуулагдсан Дэлхийн өвийн хорооны 28 дугаар чуулганаар соёлын ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн. Засгийн газрын 2010 оны 147 дугаар тогтоолоор хамгаалалтын захиргааг байгуулсан. 

МОНГОЛ АЛТАЙ ХАДНЫ ЗУРГИЙН ЦОГЦОЛБОР

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Бага Ойгар, Цагаан салаагийн хадны зураг, Цэнгэл сумын Шивээт хайрхан, Арал толгойн хадны зургийн 3 хэсэг цогцолбороос бүрдэнэ. Нийт 11.300 га газрыг эзлэн орших 3 хэсэг дурсгалт газарт хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе ба хүрлийн үед хамаарах хадны сийлмэл зургийн гайхамшигтай цогцолборууд бий. Хадны зургийн сэдэв, зохиомж, дүрслэл нь тухайн цаг үеийн хүмүүсийн аж ахуй, соёл, нийгмийн харилцааны болон ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэлийн зэрэг олон шинжийг илэрхийлсэн байдаг нь түүх, соёлын хувьд асар их үнэ цэнтэй мэдээллийг агуулдаг. 

Монгол Алтай хадны зургийн цогцолборыг 2011 онд БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдсан Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулганаар соёлын ангиллаар дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн. Засгийн газрын 2018 оны 299 дүгээр тогтоолоор хамгаалалтын захиргааг байгуулж байсан.
 
БУРХАН ХАЛДУН УУЛ, ТҮҮНИЙГ ХҮРЭЭЛСЭН ТАХИЛГАТ ГАЗАР НУТАГ

Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр сумын нутгийг хамарсан 443,739 га газрыг эзлэн оршдог. Дурсгалт газрын гол үнэ цэнэ нь Их эзэн Чингис хааны амьдрал, үйл ажиллагаатай холбоотой Бурхан халдун хайрхан бөгөөд түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг юм. Бурхан халдун хайрхан нь нүүдэлчин ард түмний хэдэн мянганы турш сүсэглэн шүтэж ирсэн эрхэм хүндтэй хайрхан юм. 

Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо зохион байгуулагдсан Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар соёлын ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн. Засгийн газрын 2018 оны 299 дүгээр тогтоолоор хамгаалалтын захиргааг байгуулсан түүхтэй. 

Ийнхүү Монгол Улсаас одоогийн байдлаар түүх, соёл, байгалийн хосгүй гурван өвийг Дэлхийн өвд бүртгүүлээд байна. Харин энэ удаагийн Дэлхийн өвийн 45 дугаар чуулганаар Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёлын орон зайг танин мэдэх, нүүдэлчдийн угсаа гарвал, нийгэм, аж ахуй, соёл, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээллийг агуулдаг нандин өвийг Дэлхийн өвд бүртгэх эсэхийг шийдэх хурал болж байна.

Буган чулуун хөшөө нь Дэлхийн өвд бүртгэгдсэн тохиолдолд Монгол Улсаас бүртгэгдсэн дөрөв дэх Дэлхийн өв болох бөгөөд Төв Азийн эртний нүүдэлчдийн гарал угсаа, түүний залгамжлал ба соёлын орон зайн үнэт зүйлсийн үүсэл хөгжил, хувьсал өөрчлөлт, уламжлал шинэчлэлийн асуудлыг буган чулуун хөшөөг түшиглэн илүү өргөн цар хүрээтэй тодорхойлж, дэлхий дахинд Монголын талаарх сонирхох түүх, соёлын дурсгалын сэдэв, агуулгыг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм. 

Эх сурвалж. Соёлын яам 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан