Сүүлийн саруудад БНСУ-ын томоохон хотуудад бясааны тархалт нэмэгдэж, шавж устгалын арга хэмжээг авч эхэллээ.
Тодруулбал Сөүл, Бусан, Инчон зэрэг томоохон хотуудад энэ сарын 5-ны өдрийн байдлаар дор хаяж бясааны 17 тархалт бүртгэгдсэн байна.
1960-аад БНСУ даяар бясаа устгал хийснээр уг шавжийг бүрэн устгасанд тооцож байв. Харин энэ оны есдүгээр сард Тэгү хотын нэгэн их сургууль, нийтийн саун зэрэг газарт илэрчээ.
Сөүл хотын захиргаанаас 500 сая воныг бясаатай тэмцэхэд зарцуулахаар төсөвлөсөн. Нийтийн саун, зочид буудал, халуун усны газар, кино театр зэрэг 3000 гаруй олон нийтийн газруудад ариун цэврийн шалгалт хийж, бясаа илэрсэн тохиолдолд устгал хийхээр төлөвлөөд байна.
БНСУ-аас гадна Англи, Франц улсууд мөн бясааны асуудлаа шийдэхээр ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times, BBC