Энэ асуултад УИХ-ын гишүүд маргааш хариулна. Учир нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар болон баруун аймгуудаас УИХ-д сонгогдсон гишүүд гурилын импортын татварыг ХУГАЦААГҮЙ тэглэх тогтоолын төсөл өргөн барьсан юм.
Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд намын бүлэг завсарлага авсан тул маргааш дахин хэлэлцэнэ. Даваа гарагт МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэхэд дийлэнх гишүүн импортын гурилын татварыг хугацаагүй тэглэхийг дэмжжээ. БНХАУ гурил экспортолдоггүй, дотоодын хэрэгцээгээ хангахыг илүүд үздэг. Тэгэхээр дээрх тогтоолын төслийг баталбал ОХУ-аас гурил оруулна гэсэн үг юм.
Нийслэлд савласан I гурилын үнэ 2022 онд 1500 төгрөг байсан бол одоо 2426 төгрөг. 73 хувиар өсжээ.
Цар тахлын үеэр дэлхий нийтэд тээврийн зардал өсөж, импортын барааны үнэ ихээхэн өссөн юм. 2021 оны дунд үеэс инфляц өсөж, 16.9 хувьд хүрсэн. Үүнээс хойш алгуур буурсаар өнгөрсөн сард улсын инфляц 7 хувь гарав. Харин нийслэлд 8 хувь байна. Үнийн өсөлтөд импортын бараа (бензин, дизель түлш, хүнс) голлон нөлөөлдөг байсан бол одоо дотоодын барааны үнийн өсөлт жин дарах болсон. Тэр дундаа өрх бүрийн өргөн хэрэглээний бараа болох мах, гурилын үнэ шууд нөлөөлдөг.
Өмнөх оны мөн үеэс гурилын үнэ 17 хувиар, талх, нарийн боовны үнэ 14 хувиар гоймонгийнх 15 хувиар тус тус өсжээ. Иргэд нэгдүгээр гурилыг хамгийн их худалдан авдаг. Нийслэлд савласан I гурилын үнэ 2022 онд 1500 төгрөг байсан бол одоо 2426 төгрөг болж, 73 хувиар өсжээ. Харин аймгийн төвүүдэд дунджаар 2668 төгрөг байна.
Баруун аймгуудад гурилын үйлдвэр байдаггүй тул нийслэлээс 20 хувиар өндөр үнэтэй гурил иддэг. Иймд баруун таван аймгийн иргэдийн хамгийн их хүсдэг зүйл нь гурил, малын тэжээлийн үнийг бууруулах. Энэ дагуу ШӨХТГ хяналт шалгалт хийж, гурилын үйлдвэрүүд үнээ үндэслэлгүй нэмсэн, үгсэн хуйвалдсан гэв. Гурилын хоёр үйлдвэр үнээ нэг өдрийн зайтай нэмсэн, эдгээр үйлдвэрийн удирдлагууд садан төрлийн харилцаатай тул үгсэн хуйвалдсан гэж үзжээ. Энэ маргааныг шүүх хэлэлцэн шийднэ.
Энэ талаар гурил үйлдвэрлэгчид ямар байр суурьтай байгааг тодруулав. “Хурх” гурилын үйлдвэрийг үүсгэн байгуулагч, “Хангай Милсс” компанийн захирал Л.Ганбат:
-Би 1998 онд Хурхын сангийн аж ахуйг хувьчлахад авч, өнөөг хүртэл гурил үйлдвэрлэж байна. Бид 2000 га-д буудай тариалдаг. Гурилын үйлдвэрийн захирлууд үгсэн хуйвалдах нь бүү хэл, нэг нэгнээ таньдаггүй, уулзаад байдаггүй. Манай салбарт харин ч цэвэр өрсөлдөөн бий.
Гурилын үнэ өссөн нь хэд хэдэн шалтгаантай. “Милхауз”, “Од” үйлдвэрүүд үүдээ барив. Ингэснээр нийлүүлэлт буурсан. Бид үнээ кг тутамд 200-300 төгрөгөөр бууруулангуут ченжүүд ирээд дор нь авчихдаг. Иргэдэд хандаж хэлэхэд одоо захад биш сүлжээ дэлгүүрүүдэд гурил хямд болсон. Захын худалдаачид гурилаа хүссэн үнээрээ зардаг. Мөн манай гурилын уутанд өөр гурил хийж худалдсан тохиолдол гарсан тул бид сүлжээ дэлгүүрт худалдах болсон.
Гурилын үнэ өссөн дараагийн шалтгаан нь буудай, гурил тээвэрлэх вагон хангалттай тавиагүй. Энэ нь орон нутагт нийлүүлэлтийг удаашруулсан.
Буудайн цавуулаг чанар хамгийн багадаа 23 хувь байх ёстой ч дотоодын буудай үүнд хүрэхгүй байх нь бий.
Өмнө нь бид муу будаа байсан ч нүддэг буюу гурил хийдэг байв. Одоо тийм биш. Гурилын үйлдвэрүүд их сайн технологи оруулж ирсэн. “Алтан тариа” Швейцараас технологи, тоног төхөөрөмжөө оруулсан. Энэ хэрээр будааны чанар өндөр байх шаардлагатай болсон. Гэтэл дотоодын улаан буудайн чанар сайнгүй. Оросууд сайн сортын үрээ өгдөггүй. Гэхдээ Дарханд байдаг Ургамал, газар тариалангийн хүрээлэн сайн сортууд гаргаж байна.
Буудайн цавуулаг чанар хамгийн багадаа 23 хувь байх ёстой ч дотоодын буудай үүнд хүрэхгүй байх тохиолдол бий. Энэ нь хөрстэй холбоотой. Тариаланчид хөрсөө бордохгүй байна. Бордоог импортолдог. Азотын бордоо нэг сая төгрөг байсан бол одоо хоёр сая төгрөг болсон. Бусад улсад нэг га-г 200 кг бордоогоор борддог бол манайд 80 кг байна. Мөн малын баас гэх мэт органик бордоо түлхүү ашигладаг. Хавар хүчтэй салхилдаг нь хөрсөнд муугаар нөлөөлж байна.
Бид дотоодын, цавуулаг бага буудайг оросын сайн чанарын (34 хувь) буудайтай хольж, гурилаа үйлдвэрлэдэг.
Нэг тонн улаан буудайн үнэ 700 мянга гэдэг нь худлаа. Өнгөрсөн хавар манай үйлдвэр сайн чанарын, нэг тонн буудайг 1.2 сая төгрөгөөр авсан. 1.3 саяд хүрсэн будаа ч бий. Гурилын гол түүхий эд болох буудайны өссөн. Гурилын үйлдвэрүүд хавар тариаланчдад захиалга өгч, төлбөрөө урьдчилж төлдөг жишиг бий.
Гурилын үнэ өссөн нь хэд хэдэн шалтгаантай. “Милхауз”, “Од” үйлдвэрүүд үүдээ барив.
Импортын гурилын татварыг тэглэх нь буруу.Энэ шийдвэр хугацаагүй байх нь их аюултай. Баруун аймгуудад гурил үнэтэй нь үнэн. Тэнд үйлдвэр барих хэрэгтэй. Хэнтий, Дорнодод гурил яагаад хямд байна гэхээр үйлдвэртэй.
С.Баяр Ерөнхий сайдаар ажиллахдаа Атрын гуравдугаар аяныг эхлүүлсэн. Тэрээр ОХУ-д болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцож ирээд, газар тариалангийн салбарынхантай уулзсан юм. “Гуйна гэдэг гутамшиг гэж үг бий. Засгийн газрын комиссын хуралдаан тэгш бус байдалтай боллоо. Хүнээс хоолоо гуйх шиг хэцүү юм байдаггүй юм байна. Бид улаан буудайгаа өөрсдөө тарих хэрэгтэй гэж хэлж байв.
Баруун аймгуудад гурил үнэтэй байгаа тул ХХААХҮЯ-наас дараах гурван боомтоор л гурил импортлохыг зөвшөөрчээ. Эдгээр нь Цагааннуур, Боршоо, Арцсуурь. Энэ шийдвэр хэрэгжээд эхэлсэн тул удахгүй Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховдод гурилын нийлүүлэлт өснө гэж ХХААХҮЯ үзэж байна.
Салбар яамнаас гурилын үйлдвэрүүд ямар ашигтай ажилласныг судлахад 2022 он хүртэл жилд 0-4 хувийн ашигтай ажиллажээ. Цар тахлын жилүүдэд олон үйлдвэрийн нөхцөл байдал хүндэрч, борлуулалт багассан. Удаан үргэлжилсэн хорио цээрийн улмаас гаднаас хүнсний хараат байдалд байж болохгүй нь гэдгийг ковидын гурван жил хангалттай харуулсан. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд хүнс үйлдвэрлэгчид 6 хувийн буюу хөнгөлөлттэй зээлийг нэг жилийн хугацаатай авчээ. Эдгээрт гурилын үйлдвэрүүд ч багтсан байна.
Японд өртөг өндөр ч цагаан будаагаа өөрсдөө тарьдаг. Вьетнам, Хятадад хамаагүй хямд ч авдаггүй.
Социализмын жилүүдэд манай улс импортын бараанд 30 хувийн татвар ногдуулдаг байжээ. 1997 онд энэ хуулийг хүчингүй болгож, Монгол зах зээлээ нээж байгаагаа дуулгасан юм. Дэлхийн худалдааны байгууллага гишүүн орнуудад 0-65 хувь хүртэл импортын татвар тавихыг ногдуулахыг зөвшөөрдөг байна.
Энэ дагуу БНХАУ импортод 30-65 хүртэл хувийн, ОХУ 20-40 хувийн татвар ногдуулдаг. Харин манай улс дунджаар 20 хувийн татвар ногдуулж байна. Хөрш орнуудтай харьцуулахад бага тогтоосон энэ татварыг тэглэх тогтоолын төслийг Д.Амарбаясгалан нарын гишүүд санаачилжээ.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэнгээс гурилын өртөг, импортын гурилын үнийг тодруулав.
-Гурилын үнэ нийслэлд 2426 төгрөг, аймгийн төвүүдэд дунджаар 2668 төгрөг байна. Гурилын өртөг хэдэн төгрөг байгаа вэ?
-Нэг кг гурилын өртөг 1827 төгрөг байна. Өнгөрсөн онд буудайн дундаж үнэ нэг сая төгрөг байв.
-Манай улсын нэг жилийн гурилын хэрэглээний талаар мэдээлэл өгөөч.
-Бид жилд 305 мянган тонн буудайнаас 225 мянган тонн гурил үйлдвэрлэдэг. Энэ онд 5000 тонн гурил импортлоод байна.
-Хөрсний чанар муудсан нь буудайн чанарт ч нөлөөлж байна гэв. Та бүхэн энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Өнгөрсөн онд 6.3 тэрбум төгрөгийг тариалангийн талбайг хашаалах шонд зарцуулсан. Яамнаас зөвхөн шонгийн зардлыг өгч, тариаланчид өөрсдөө хашаагаа авсан. Учир нь мал талбай руу орж, хөрс хучсан сүрлийг иддэг, хөрсийг дагтаршуулдаг. Үүнээс хамгаалах арга нь хашаа барих. Дархан, Сэлэнгийн бүсэд малын тоо их өссөн. Иймд энэ бүсэд бэлчээрийн биш эрчимжсэн мал аж ахуй эрхлэх Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж байв. Энэ тогтоолын төслийг хуульчлахаар ажиллаж байна.
Хөрсөн дээр зузаан сүрэл дэвсчихвэл хөрс чийгээ хадгалж, хавар шууд үрлэх боломжтой байдаг.
ОРОС ГУРИЛ ХЯМД УУ?
ХХААХҮЯ-наас дараах тооцоог хийжээ.
Манай улсад I гурилын үнэ 2420 төгрөг байгаа бол орос I гурилын үнэ 1900-1983 төгрөг байна. Гэхдээ энэ үнэ цаг агаар, түлшний үнэ, дэлхийн зах зээл дээрх улаан буудай, гурилын эрэлтээс хамаарч өсөх эрсдэлтэй. ОХУ-аас авах гурилын татварыг тэглэснээр олон талын уршиг дагуулна гэж ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тайлбарлав:
- Стратегийн хүнсний бүтээгдэхүүнээ бид дотоодод үйлдвэрлэх нь зөв. Гаднаас хараат болж болохгүй. Японд өртөг өндөр ч тэд цагаан будаагаа өөрсдөө тарьдаг. Вьетнам, Хятадаас авах нь хамаагүй хямд ч авдаггүй.
- Гурилын, үндэсний үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлнө. Эдгээр үйлдвэр бүгд зээлтэй. Цар тахлын жилүүдэд үйлдвэрүүдийн байдал ихээхэн хүндэрсэн. Нийт 72 гурилын үйлдвэр байсан. 24, 12 гэж буурсаар одоо 9 үйлдвэр ажиллаж байна. Зарим үйлдвэр гурван ээлжээр ажилладаг байснаас хоёр болгосон.
- Гадаад валютаар гурил авах тул ханшид дарамт үүсгэнэ.
- Газар тариалан, гурилын үйлдвэрүүдэд ажиллаж буй 300 мянган хүний орлогод шууд нөлөөлнө.
- Хүнсний хувьсгал хөтөлбөр хэрэгжихгүй, бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч хэвээр үлдэнэ.
- Гурил үйлдвэрлэгчид рапс тарих нь нэмэгдэнэ. Одоогоор БНХАУ манайхаас рапс авч байгаа ч дандаа авах, эсэх нь эргэлзээтэй. Дотоодод рапс боловсруулах үйлдвэр байхгүй.
- Тариаланчид гурил тарихгүй бол техник хэрэгслүүд нь элэгдэлд орж, талбай нь шарилжид идэгдэнэ. Энэ салбар дахин сэргэх гэж дор хаяж таван жил зарцуулна гэв.
ОХУ хүнсний салбартаа ихээхэн татаас өгдөг, дизель түлшний зардал нь бага, цаг агаар нь таатай зэрэг шалтгааны улмаас сайн чанарын улаан буудайг хямд зардлаар үйлдвэрлэдэг аж. Гэхдээ тус улс дайны бараа материалыг эхний ээлжид тээвэрлэх шийдвэр гаргажээ. Мөн тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг нь бодит эрсдэл.Тэсэж үлдсэн цөөн үйлдвэрээ дэмжих хэрэгтэйг Х.Болорчулуун сайд онцолсон юм.