Мягмар гарагийн шөнө АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хот дахь Францис Скотт Ки гүүрийг ачааны хөлөг онгоц мөргөж, гүүр бүхэлдээ нурсан юм.
Энэ осол болохоос өмнө усан онгоцон дотор юу болсон бэ?
289 метр урт, аварга том усан онгоц гүүр мөргөх нь тодорхой болсныг хөлгийн багийнхан оройтож мэджээ. Тэд Балтимороос Шри Ланкийг чиглэн 27 хоног далайд аялахаар гарсан ч удалгүй гүүр мөргөсөн. Боомтоос хөдлөөд удаагүй байхад онгоцны бүх гэрэл, хөдөлгүүр унтарч, эрчим хүчгүй болжээ. Шөнө байсан тул харанхуй байв. Хөлгийн багийнханд онгоцыг зогсоох ямар ч арга байгаагүй, хөдөлгүүрээ асаахаар оролдсон ч чадаагүй аж.
Иймд ахмад онгоцыг боомт руу буцаах, зангуугаа хаяхыг тушаажээ. Энэ үед онгоцны онцгой байдлын үед ашигладаг генераторууд л ажилласан гэж таамаглаж байна. Шөнийн 01:40 цагт хөлгийн баг гүүр мөргөх аюул тулгарсан тул тусламж хүсжээ.
Мэрилэндийн тээврийн байгууллагын ажилтан залуураа алдсан усан онгоц ирж байгааг анхааруулж, гүүрэн дээрх авто замын хөдөлгөөнийг хаах хэрэгтэй хэмээн дотоод холбоогоор дамжуулсан байна. Үүнээс хоёр минутын дараа усан онгоц гүүрийг мөргөжээ.
Замын хөдөлгөөнийг зогсоож амжсан зургаан ажилтан бүгд ус руу унаж амиа алдсан. Тэд Мексик, Гуатемал, Эл Салвадор улсын иргэд байжээ. Олон жолоочийн амийг аварсан тул тэднийг баатрууд хэмээн нэхэн дурссан байна.
Усан онгоцны ажилтнууд бүгд энэтхэгчүүд. Одоогоор усан онгоц яагаад эрчим хүчгүй болсон шалтгааныг тогтоогоогүй байна.
47 жилийн өмнө барьсан, Балтимор хотын бэлэг тэмдэг болсон гүүр нурсан нь хотын иргэдийг цочирдуулсан. Өдөр бүр 30 мянган хүн энэ гүүрээр зорчдог байжээ. Осол болох үеэр голын эрэг дагуух байшингууд чичирхийлсэн гэж оршин суугчид ярьсан байна.
Балтиморын боомт АНУ-ын зүүн эргийн томоохон боомтуудын нэг. Ган, хөнгөн цагаан, машин тээвэрлэдэг тул хотын төдийгүй Америкийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Эх сурвалж: BBC