Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын нийт сувилагч нартаа зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран үений эмгэгийн үзлэг, оношилгоог зохион байгуулж байна.
Үзлэг, оношилгоон хамрагдахаар нийслэл болон орон нутгийн 200 гаруй сувилагч бүргтгүүлсэн бөгөөд одоогийн байдлаар, үйлчлүүлэгчдийн тоо 250-д хүрчээ.
Тус үйл ажиллагаа өнөөдөр 10:00-16:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг үе мөчний эмгэг, хэрх үе, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархи, хүзүү нуруу, үений дурангийн үзлэгээс гадна биеийн жингийн индекс тодорхойлох, рентген шинжилгээ, хэвлийн болон зөөлөн эдийн үений ЭХО, компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI зэрэг нарийн мэргэжлийн оношлогоог хийж байгаа юм.