Байгалийн гайхамшиг цогцолсон “Их газрын чулуу”-ны задгай театрт “Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу” нэртэй уртын дуучид, морин хуурчдын их наадам, монгол өв соёл, ёс заншил, аж байдлыг харуулсан дөрвөн улирлын “Өв соёлын отог”, “Их хүндэтгэлийн тоглолт, адууны өв соёл, хоол үйлдвэрлэл, монгол уламжлалт спорт наадам, Дундговь аймгаас төрж гарсан урлаг, соёлын алдартнуудын нэгдсэн тоглолт наймдугаар сарын 11, 12-нд боллоо.
Монгол үндэстний бахархал болсон нүүдэлчдийн ахуй амьдрал, ёс зан заншил, соёл урлагийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэн сурталчлах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулжээ.
Дундговь аймаг нь эртний боржигон, төв халхын ёс заншил, өв соёл өргөн дэлгэрсэн бөгөөд урлагийн их мастерууд төрөн гарсан дуу хуурын өлгий нутаг юм.
Дуу хуураа иргэн бүрд өвлүүлэн уламжлуулж, үндэсний соёл уламжлалаа эдийн засгийн эргэлтэд оруулан, соёл, урлагийн аялал, жуулчлалыг орон нутагт өргөнөөр татаж, нутгийн онцлогийг шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёл, урлагийн инновацыг хөгжүүлэн, “Дуу хуурын өлгий” хэмээх алдар нэрээ /брэндээ/ бататган хадгалах нь уг наадмын гол зорилго аж.
Наадамд соёл, урлагийн мэргэжлийн 300 гаруй уран бүтээлч, Дундговь аймгийн 3600 уртын дуучин уран сайханчид оролцсон бол үзэгч сонирхогчид гээд нийт 40-50 мянган хүн энэхүү наадамд хүрэлцэн ирсэн гэж Соёлын яамнаас мэдээлэв.