Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Д.Амарбаясгалан, 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс хойш төрсөн 2023 оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн Монгол Улсын иргэдийг шинээр ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч болгох шийдвэр гарсан. Ингэснээр 12 хүртэлх насны 893 мянган хүүхэд шинээр хувьцаа эзэмшигч болсон. Үүний үр дүнд Засгийн газраас хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг зохион байгууллаа. Ингэснээр Монгол Улсын нийт хүн амын 90 гаруй хувь буюу 3.4 сая иргэн хувьцаа эзэмшигч болж байна.
Яагаад 3.4 сая иргэн гэж байна гэхээр 2012 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ахмад, оюутан залуус, хүссэн хүн хувьцаагаа худалдах боломж гаргасан. Тухайн үед 385 мянган иргэн 1072 хувьцаагаа нэгж хувьцааг 934 төгрөгөөр зарсан байдаг. энэ тоо 3.4 сая хувьцаа эзэмшигч гэсэн бүртгэлд байдаг. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 73 хувь нь төрийн мэдэлд, 27 хувь нь 1072 хувьцаа хэлбэрээр иргэдэд, 0.06 хувь нь үндэсний 487 ААН-ийн мэдэлд 1072 хувьцаа хэлбэрээр байна. ЭТТ компани:
2020 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Татварын өмнөх дүнгээр яривал нэг иргэнд 116 мянган төгрөг оногдож байгаа ба татвар суутгасны дараа нэг иргэнд 104 мянган төгрөг оногдоно. 104 мянган төгрөг өнөөдөр иргэдийн дансанд орно. 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө брокерийн компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд орно. Шинээр хувьцаа ззэмшигч болсон 12 хүртэлх насныхны ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд орно.
2023 онд ЭТТ ХК-ийн цэвэр ашиг урьдчилсан байдлаар 3.2 их наяд төгрөг гэж гарч байна. Үүний 864 тэрбум төгрөг нь иргэдийн гарт байгаа 27 хувьд ногдож байна. Нэг иргэнд оногдох мөнгөн дүн татварын өмнө дүнгээр 286 мянган төгрөг, татварын дараах дүнгээр 257 мянган төгрөг болно.
2023 оны жилийн эцсийн тайлан 2024 оны хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэнэ. Тайланд аудит хийсний дараа 3-р сарын сүүлч, 4-р сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг иргэдийн дансанд шууд орно. Ингэснээр 2022, 2023 оны ногдол ашиг татварын дараах дүнгээр нийт 361 мянган төгрөг болж байна.