gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Болормаа: Баруун бүсэд нийт 400 мянган ажиллах хүч байгаа нь бидний гол давуу тал

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-02-01
57
Twitter logo

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай ярилцав. Тэрээр Засгийн газраас боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн бодлогын төслийн хэлэлцүүлэгт оролцсон юм.      

-Бүсчилсэн хөгжлийн бодлогыг зарласны дараа төсвийн хуваарилалтад ямар өөрчлөлт орох вэ?
-УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосон. Ингэснээр шинээр сонгогдох УИХ-ын гишүүд зөвхөн нэг аймгийг төлөөлдөггүй болно. Өмнө нь төлөөллийн зарчмаар УИХ-ын гишүүд төлөөлж буй аймагтаа хэрэгтэй төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад оруулдаг байв. Гэхдээ цаашид асуудлыг аймгаар биш бүсийн хэмжээнд, илүү өргөн хүрээнд харж, шийддэг болно.

Бүсчилсэн хөгжлийн бодлоготой болсноор бас нэг давуу тал үүснэ. Тэр нь юу вэ гэхээр нэг бүсийн аймгийн удирдлагууд бие биедээ хяналт тавьдаг болно. Ховдын бүх сум хатуу хучилттай авто замаар холбогдсон. Харин хажуугийн аймагт маань ийм биш байгаа нь тэгш бус байдал юм.

-Ховд баруун бүсийн тулгуур төвд тооцогддог. Таны бодлоор баруун бүс цаашид ямар онцлогтоо тулгуурлан хөгжих вэ?
-Үүнийг хамтдаа хэлэлцэн шийднэ. Яль зүг рүү явбал илүү давуу талтай гэдгээ хувийн хэвшилтэйгээ зөвшилцөнө. Баруун бүсэд нийт 400 мянган ажиллах хүч байгаа нь бидний гол давуу тал. Мөн хүн амын дийлэнх нь залуучууд тул их дээд сургууль байгуулах боломжтой.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдаж дууссаны дараа баруун таван аймгийг цахилгаанаар бүхэлд нь хангана. Энэ нь бас нэг давуу тал юм. Эрчим хүч бүх салбарын суурь юм. Эрчим хүчгүйгээр үйлдвэрлэл хөгжүүлэх ярих боломжгүй. Усан цахилгаан станц ашиглалтад орсны дараа мэдээлэл технологийн компаниуд баруун бүсэд дата төв барих боломжтой. БНХАУ, ОХУ, Казахстан улс руу боомтоор дамжуулан экспорт хийх боломж ч бий.

Аймгуудыг бүсчилсний дараа сумдыг нэгтгэх бол иргэдийн дунд нээлтэй хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Ховд аймаг олон ястны өлгий нутагт тооцогддог. Иймд сумдыг нийлүүлэхдээ энэ онцлогийг харгалзах нь зөв. Энэ мэтээр олон зүйлийг тал талаас нь судлах шаардлагатай.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөллийн бүсэд орсон иргэдийн нөхөн төлбөрийг олгосон уу?
-Би Засаг даргаар томилогдож ирэхэд энэ асуудал гарсан. Энэ станцыг гурван аймгийн нутаг дээр барина. Ховд аймгийн нутагт станцыг барих юм. Бид нөлөөллийн бүсийн найман өрхтэй гэрээ байгуулж, нөхөн олговрыг бүрэн барагдуулсан. Иймд манай аймагт ямар нэг маргаан байхгүй. Увс, Баян-Өлгий аймгийн иргэдийг би төлөөлж ярихгүй. Ховд аймгийн иргэд энэ төслиг бүгд хүлээж, маш их дэмждэг. Энэ зөвхөн баруун бүсийн асуудлыг биш, манай улсын эрчим хүчний хомстол, чадлын горим тохируулга гэх мэт олон асуудлыг давхар шийдэх, ихээхэн ач холбогдолтой төсөл.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.                                            

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан