Газрын тосны хайгуулын Нялга XVI, Хөх нуур XVIII, Сүхбаатар XXVII талбайнуудад энэ сарын 04-ний өдрөөс эхлэн нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.
Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног. Хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана. Иймд сонирхсон аж ахуйн нэгж, хуулийн этгээд та бүхнийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцохдоо сонирхсон талбайн сонгон шалгаруулалтын багц материалыг худалдан авч, түүний дараа Газрын тосны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлэн захиалгын материал ирүүлнэ.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 7777-1900 утсаар Газрын тосны хайгуулын хэлтэстэй холбогдох, oil.tender@mrpam.gov.mn munguntugs.l@mrpam.gov.mn цахим шуудангаар захидал илгээн тодруулах боломжтой гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв.