Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргаснаа өнгөрсөн жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 111 жилийн ойн өдөр зарласан билээ. Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараахан Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ нэгдүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн баталсан юм.
Шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний хороог Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалдаг. Үндэсний хорооны дэргэдэх Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Улаанбаатар хотын ерөнхий архитектор байсан Н.Нацагдорж даргалан ажилладаг ба тус хорооны хурал өнөөдөр /2023.10.25/ болж, шинэ хотын бүтээн байгуулалттай холбоотой хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.
Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулсан хот төлөвлөх юм.
800 жилийн тэртээ Цагаан луу жил буюу нийтийн тооллын 1220 онд Их хаан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг монгол түмний ариун гал голомт, Орхон голын уудам хөндийд байгуулах зарлиг буулгасан түүхтэй. Тэр цагаас хойш Хархорумд эртний олон хотын оршин тогтнож асан туурь бий. Эрдэнэзуу хийдийн хажууханд нэг туурь байх агаад таван метр ухвал түүхэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд гараад ирнэ. Эдгээр түүх, соёлын дурсгалт газруудыг ЮНЕСКО-д бүртгүүлэх шаардлага бий. Дэлхийн олон хотууд түүх, соёлын дурсгалт газруудаа сурталчилж, жуулчдыг татсаар байна. Түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж Хархорумд бий бөгөөд аялал жуулчлалын төлөвлөлтийг хийх юм байна.
Ерөнхийлөгчийн зарлигт эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, Монгол Улсын хөгжлийн шинэ төв байгуулах тухай тусгасан.
Дэлхийн олон улс нийслэлээ шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тухайлбал, БНСУ-ын нийслэлийг Сөүлээс шилжүүлэн шинэ Сэжон хотод төвлөрүүлэх ба иргэд нь шинэ хот руу нүүгээд эхэлжээ. 2017 онд эхэлсэн Сэжон хотын бүтээн байгуулалтын ажил 2030 он хүртэл үргэлжлэх аж. Филиппин улс нийслэл Маниллагаас шинэ Кларк хот руу шилжих төлөвлөлт хийж, бүтээн байгуулалтаа 2018 онд эхлүүлж, мөн 2030 онд шинэ нийслэлдээ суурьших юм байна.
Шинэ хот төлөвлөлт Азийн орнуудад эрчимтэй явагдаж байна. Улс орнууд нийслэлээ яагаад шилжүүлдэг вэ?
- Улс үндэстний нэгдмэл үнэт зүйлийг хангах
- Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх
- Хүн амын хэт төвлөрлийн улмаас гамшгийн өндөр эрсдэлтэй болсон тохиодолд
- Улс төр болон дайны нөхцөл байдал үүссэн зэрэг хэд хэдэн шалтгаанаар улсынхаа нийслэлийг шилжүүлдэг байна.
Манай улсын хувьд “дайныхаас” бусад бүх нөхцөл бүрдсэн учир улсынхаа нийслэлийг шилжүүлэхээр шийдвэрлэжээ. БНСУ-ын 50 сая хүн амын 18 сая нь Сөүл хотод амьдрах болсноор хэт төвлөрөл үүсжээ.
Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг явган болон дугуйгаар зорчих, нийтийн тээвэрт, 30 хувийг автомашины хөдөлгөөнд зориулна. Ажлын байртай уялдуулан орон сууцжуулалт, соёл урлаг, бусад үйлчилгээг нэвтрүүлэх ба өндөр технологи нэвтрүүлсэн, хог хаягдал, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ухаалаг хот байгуулахаар төлөвлөжээ.
Шинэ нийслэл нь төр захиргааны төв болно. Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа байгуулна. Засгийн газар болон яамдуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, эрүүл мэндийн салбаррыг хөгжүүлнэ хэмээн төлөвлөж байна.
Ирэх 2024 онд хотын төв цэг дэх хүндэтгэлийн хүрэл байгууламжийг барьж эхэлнэ.
Улаанбаатар хот 9800 га талбайд төлөвлөгдсөн бол Хархорум хот 25780 га төлөвлөлтийн талбайтай. Хотын төв цэгийг товлон өнгөрсөн есдүгээр сард геодезийн тэмдэг тавьсан бөгөөд төв цэгээс эхлэн бусад төлөвлөлтүүдээ хийнэ. Төв цэгт 360 метрийн диаметр бүхий хүрэл цутгамал дурсгалын байгууламжийн бүтээн байгуулалтын 2024 онд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Ерөнхийлөгчийн ордныг 60 га талбайд байгуулах бөгөөд эзэнт гүрнийг төлөөлсөн дөрвөн хүндэтгэлийн танхим бүхий гурван давхар барилга барина. Ордныг Өндөр толгой хэмээх газарт байгуулахаар товлосон учир “Өндөр ордон” гэж нэрлэсэн.
Олон улсын зэрэглэлийн нисэх буудлыг хотын төвөөс 50 км-ийн дотор байгуулна. Мөнх хааны үед Хархорум хотын суу алдар дэлхий даяар түгэн мандсан түүхтэй тул нисэх буудлыг “Мөнх хаан” гэж нэрлэхээр төлөвлөжээ. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудал зургаан гарцтай бол “Мөнх хаан” нисэх буудлыг 18 гарцтайгаар төлөвлөж байна.
Одоогоор шинэ Хархорум хотын үзэл баримтлал, ерөнхий төлөвлөлтийг хийж буй аж. Ирэх 2024 онд хотын төв цэг дэх хүндэтгэлийн байгууламжийг барьж эхэлнэ. Мөн усны гидрогеологийн судалгаа, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах ажилд 64 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн саналаа БХБЯ-нд хүргүүлжээ.
Энэ бүх бүтээн байгуулалтад төслийн уралдаан зарлана, хувийн хэвшлийнхэн л гүйцэтгэнэ. Шинэ Хархорум хот байгуулах үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөө боловсруулах явцад 2023 оны дөрөвдүгээр сараас хойш эрдэмтэн судлаачид, төрийн байгууллага, гадаад дотоодын хувийн аж ахуйн нэгж болон иргэдийн төлөөлөлтэй 45 удаагийн уулзалт хийсэн. Нутгийн иргэд газраа өгөхгүй гэх мэтээр маш их эсэргүүцэж байсан бол танилцуулгын дараа ойлгож, хандлага нь их өөр болсон гэж Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж ярив.