Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир нар заавал хийх дархлаажуулалтын нэр төрөлд нэмэхээр тусгасан гурван вакцины талаар тодруулж асуусан.
Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийн гишүүд заавал хийх дархлаажуулалтын нэр төрөлд А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцинуудыг нэмнэ гэв.
Эдгээр вакциныг нэвтрүүлснээр эдийн засгийн болон хүн амын өвчлөл, нас баралтаас сэргийлэх үзүүлэлтүүд сайжирна гэж тооцжээ. Гепатит А-гийн вакциныг 2011 оноос тархвар зүйн заалтаар үе шаттайгаар нэвтрүүлж ирсэн. 2011 онд анх нэвтрүүлэхэд жилд 14 мянга орчим хүүхэд гепатит А-гээр өвдөж байсан бол 2022 онд 14 болж, өвчлөл бараг мянга дахин буурсан.
Монгол Улс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр бүс нутагтаа дээгүүрт бичигддэг. Хүний папиллома вирусын халдварын эсрэг вакциныг 14-19 насны эмэгтэйчүүдэд хийснээр папиллома вирусийн халдварын тархалтыг 86 хувиар бууруулах боломжтой гэлээ.
Үүнийг олон улсын судалгаа харуулсан. Энэ вакцин умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн зэрэгцээ эрэгтэйчүүдэд тохиолддог бэлэг эрхтний, ам залгиурын хорт хавдраас сэргийлэх үр дүнтэй гэсэн хариултыг Эрүүл мэндийн яамнаас өгчээ.