Урт гэзэг, уранхай жийнс. Бүрх малгай, богино жакет. Тийм ээ, энэ бол залуусын жил тойрон хүлээдэг Плэйтайм наадам. "Монгол шилтгээн"-ий том талбайд хөлөө жийж суугаад амьд хөгжим сонсож, элсэн дээр хөл нүцгэн бүжиглэж бас бөмбөг тоглож болдог. Шар айраг шимэнгээ үүр цайтал хөгжилдөх ч боломжтой бидний хайртай PLAYTIME айсуй. Энэ жилийн фестиваль ирэх долоодугаар сарын 6,7,8-ны өдөр болох бөгөөд 29 хоног үлдээд байна. Наадмын зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр /2023.06.07/ мэдээлэл өгөх хэвлэлийг хурал зохион байгууллаа.
21 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа PLAYTIME наадамд АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг олон улсын 70 гаруй, Монголын 150 гаруй уран бүтээлч оролцох юм. Тэд гурав хоногийн турш наадмын албан ёсны 10 тайзнаа өөрсдийн уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ.
Тухайлбал дэлхийд алдартай Cigarettes After Sex /Их Британи/, Carsick Cars /Хятад/, Shortparis /ОХУ/, The KVB (Их Британи), Idiotape (БНСУ), Marcel Dettman (Герман) зэрэг 21 хамтлаг, DJ голлох уран бүтээлчээр хүрэлцэн ирнэ. Мөн Монголын алдартай хамтлаг, уран бүтээлчдээс гадна орчин үеийн шинэ залуу хамтлаг, DJ уран бүтээлчид "PLAYTIME FESTIVAL-2023" наадамд оролцох юм байна.
Мөн энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэж буй "Инээмсэглэл" хамтлагийн хүндэтгэлийн тоглолт болно. Дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай дуулах бол, 17 жилийн дараа "Шөнийн галт тэрэг" хамтлаг эргэн тоглох юм.
“Playtime” наадмын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлыг хариуцсан захирал Ж.Энхзаяа “Өнгөрсөн жил наадмын 20 жилийн ой тохиосон. Үүнд зориулж бид баримтат кино хийсэн юм. Энэ үеэр “PLaytime” наадмыг санаачлагч Ц.Нацагдорж захирал хамгийн анх 2002 онд тавхан хамтлагтай арга хэмжээ зохиож байлаа хэмээн дурсамж хуучилсан. Эндээс өнөөдрийн энэ том фестивалийн анхны алхам тавигдаж байжээ.
Бид 2013 онд энэхүү наадмыг олон улсын тодотголтойгоор зохиож, олон улсын уран бүтээлчдийг тасралтгүй, жил бүр авчрах зорилго тавьж байлаа. Ингээд 2020-2027 он гэхэд Азийн шилдэг таван том хөгжмийн фестиваль болтол нь зүтгэе гэдэг алсын харааг тавьсан. Өнөөдөр эргээд харахад үндэсний хэмжээний хамгийн тогтвортой, тасралтгүй хөгжсөөр ирсэн наадмын нэг болжээ.
Өнөөдөр дэлхийн нийтийн хандлагыг харахад хөгжмийн фестивалиар дамжуулан хэрэгжүүлэх нөлөөллийн ажлыг асар их ярьж байна. Жишээ нь манай Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг том платформ нь хөгжмийн фестиваль байж болох юм. Гурван өдрийн арга хэмжээг зохион байгуулахын тулд өнөөдөр 300 гаруй хүн ажиллаж байна. Яг наадмын өдрүүдэд 3000 болж өргөждөг.
НЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Соёл урлагийг газар гээд төрийн байгууллагууд болон стратегийн дөрвөн том түнш, нийт 60 гаруй байгууллагын дэмжлэгтэйгээр бид зорилгоо биелүүлэхээр, залуустаа баяр бэлэглэхээр ажиллаж байна. Энэ жилийн онцлог гэвэл бид хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Гадаадын болон дотоодын маш өвөрмөц уран бүтээлчид ирж байгаагаараа онцлог” гэлээ.
Стратегийн түнш байгууллагуудын нэг MCS Coca Cola компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ “Манай компанийн зүгээс “Хуванцрын хаягдалгүй Плэйтаймдъя” уриалгыг дэвшүүлэн, тогтвортой хөгжлийг дэмжигч тодотголтойгоор стратегийн түншээр хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ агуулгын хүрээнд ус, ундааны хуванцар савыг цуглуулж дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ.
Мөн манай үйлдвэрийн хаягдал усыг 99 хувь цэвэршүүлэх байгууламж бий. Энэ байгууламжийн цэвэршүүлсэн усаар "Монгол шилтгээн"-ий зүлгийг наадмын гурван өдрийн турш чийгшүүлнэ. Манайх нэгэн том брэндээ зөвхөн Playtime-д зориулан танилцуулна. Залуусын хандлагыг өөрчлөх яриа, хэлэлцүүлгүүдийг хийхээр төлөвлөж байгаа” гэв.
Түүнчлэн тус наадамд худалдаа үйлчилгээ, мэдээлэл технологи болон соёл урлагийн 150 гаруй байгууллагын 3,000 гаруй хүн ажиллах аж. Мөн нийгмийн сайн сайхан үйлсэд залуусын оролцоог дэмжих зорилгоор 200 сайн дурын залууг хамруулах юм байна.
PLAYTIME наадам НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Энэ хүрээнд Playtime + хөтөлбөрийг өргөжүүлж, олон төрлийн бүтээлч хэлэлцүүлэг, эрүүл амьдралын хэв маяг, сэтгэлзүйн эрүүл мэнд, гар урлал зэрэг хөтөлбөрийг 200 гаруй уран бтээлч, оролцогчдын хамтаар наадмын гурван өдрийн турш зохион байгуулахаар төлөвлөжээ.
Фестивалийн албан ёсны тасалбар борлуулагчаар shoppy.mn ажиллаж байна. Та бүхэн тасалбараа хувь болон албан бус борлуулагчаас худалдан авах нь өндөр эрсдэлтэй тул өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалж найдвартай цэгээс авахыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.
Эртэч шувуухай (Early Bird) тасалбарыг өмнөх жилийн наадам дуусангуут гурав хоногийн дотор борлуулдаг. Энэ тасалбарын борлуулалтыг хаасан. Одоо бидэнд энгийн буюу Regular тасалбарыг худалдаалан авах боломж бий. Наадмын өдрүүдэд "Монгол шилтгээн"-ий үүдэнд билет худалдахгүй тул зургаадугаар сарын 15-ны дотор тасалбараа авахыг зөвлөлөө.
Бид PLAYTIME наадамтай болоод 21 дахь жилтэйгээ золгож байна. 2002 онд анх үүсгэн байгуулагдсан энэхүү наадам нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатарыг жишиг хөгжилтэй, хүн төвтэй хотын түвшинд хүргэх, Монгол улсыг Азийн тэргүүлэх аялал жуулчлалын бүс болоход хувь нэмэр оруулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.
Амьдралд байдагт баярлалаа, Плэйтайм :).