Нийслэлийн ЕБС-ийг 2008-2009 оны хичээлийн жилд 16 мянга орчим охид, хөвгүүд төгсч байна. Төгсөгчдөд зориулсан "Эрдмийн баяр"-ыг Хотын даргын санаачилгаар энэ жил анх удаагаа их жанжин Сүхбаатарын талбайд хийлээ. Уг арга хэмжээнд нийслэлийн бүх ЕБС-ийн төгсөх ангийнхан багш нартайгаа ирсэнээс гадна эцэг, эхчүүд баяр хүргэхээр хуран цуглажээ. Төгсөгчид их эзэн Чингис хаан, жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татуулж байв. "Эрдмийн баяр"-аа тэмдэглэж байгаа төгсөгчдөд "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барив. Мөн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд үзэсгэлэн яармаг нээж, өөр өөрийн сургуулиа сурталчилсан танилцуулга, сурталчлах самбар дэлгэсэн байлаа.
11 жил нэг ангид бужигнаж инээж, уйлж, зодолдож, баярлаж явсан тэд дүрэмт хувцсаар ижилсэн гоёж, өөр хоорондоо зургаа татуулан, зарим нь нүдэндээ нулимстай ангийн багшаа бүчин тойроод "Зүрхэнд эгшиглэсэн хонхны дуу", "Сүүлчийн хонх", "Арав дахь хавраа үдье" зэрэг дууг хоолой нийлүүлэн дуулж агаарт бөмбөлөг хийсгэн, ёстой л дуутай хууртай, бас уярлын нулимстай "Эрдмийн баяр"-аа тэмдэглэв.
"Энэ арга хэмжээний нэг ач холбогдол нь хуучин хонхны баяр гээд ангидаа, сургуулиараа нийлж шаталсан олон баяр тэмдэглэж, эцэг, эхээсээ өч, төчнөөн мөнгө төгрөг нэхэж дарамт үүсгэдэг асуудлыг цаашид таслан зогсоох. Жинхэнэ "Эрдмийн баяр"-ыг нүсэр биш тэмдэглэж болдгийг үзүүлэхийг зорьсон хэмээн Нийслэлийн боловсролын газрын дарга Д.Энхбаяр хэллээ. Энэ өдөр сурлага, урлаг, спортоороо бусдыгаа хошуучилсан шилдэг сурагчдыг анх удаагаа шалгаруулж, "Нийслэлийн шилдэг сурагч" өргөмжлөл гардуулав. Зарим шилдэг сурагчтай уулзаж, тэдний сэтгэгдлийг сонссон юм.
-Ямар амжилт үзүүлээд Нийслэлийн хамгийн шилдэг сурагч болов, Амжилттай суралцахын гол үндэс нь юу вэ?
Баганхай дүүргийн "Хангай" цогцолборын 11 дүгээр ангийн сурагч Б.Өлзийбат:
-Нийслэлийн шилдэг сурагч болгосонд их баярлалаа. Спортын чиглэлээр түлхүү амжилт гаргадаг маань намайг ийм шагналын эзэн болоход нөлөөлсөн болов уу. Сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын уралдаан тэмцээнд тогтмол оролцож, меадльт байранд удаа дараа шалгарсан. Мөн "Фрайд" гэдэг хөвгүүдийн дууны хамтлагтай. Математик, монгол хэлийн олимпиадад амжилттай оролцсон. Мэдээлэл технологийн чиглэлээр суралцахаар мэргэжлээ сонгосон. Одоо ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөөр бэлдэж байна. Дараагийн дүү нартаа захихад цагийн юмыг цагт нь амжуулж хийх хэрэгтэй. Хүн сурч болсон юмыг би яагаад сурч болдоггүй юм бэ гэдэг үзэл бодол намайг хөглөдөг юм.
97 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Мөнхтогоо:
-Олон улсын тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргасан амжилтыг маань үнэлж шилдэг сурагчаар тодруулсан гэж ойлгож байгаа. Болгарын Софи хотод болсон өсвөрийн аэробикчдийн дэлхийн цомын тэмцээнээс хоёр хосын төрөлд мөнгө, ганцаарчилсан үзүүлбэрт мөнгөн медаль хүртсэн. Эрхүү хотод болсон олон улсын уралдаанд удаа дараа амжилттай оролцож 2006, 2007, 2008 оны аварга болсон.
"Тэргүүний сурагч" алтан медалийн эзэн 102 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Эрдэнэбат:
-Би нэгдүгээр ангиас эхлээд төгсөх хүртлээ нэг ч удаа "В" үнэлгээтэй гарч байгаагүй. Дандаа "А" үнэлгээтэй суралцсан. Мөн спортын нэлээд олон төрлөөр хичээллэж амжилт гаргасан. Математикийн олимпиадуудад амжилттай оролцож, удаа дараа медальт байрт шалгарсан. Эдийн засагчийн мэргэжил сонгоод байгаа. Дараачийн дүү нартаа захиж хэлэхэд хүн урдаа зорилготой бол амжилттай сурдаг. Цагийг хий дэмий өнгөрүүлэхийг хүсдэггүй. Хичээлээс гадна спортын нэлээд олон төрлөөр хичээллэсэн маань энэ. Оюутан болохоор шинэ орчин, шинэ найзуудтай болно. Өөрийн эрч хүчээ улам дайчилж улсдаа хэрэгтэй мэргэжилтэн болох юмсан гэж боддог.
Сүхбаатарын талбайд цугласан зарим эцэг эхчүүдээс тэдний саналыг сонссон юм.
-"Эрдмийн баяр"-ыг танай хүүхдүүд яаж тэмдэглэж байна вэ? Мөнгө, төгрөгийн дарамт ирж байна уу?
Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчийн ээж Д.Гармаа:
-Ер нь аливаа баяр наадмыг дээрээс нь зохион байгуулчихвал зүгээр юм биш үү. Манай хүүхдүүд тусдаа амралтанд нийлнэ гэж байснаа больсон. Сүхбаатарын талбайд баярлаад автобустай Зайсан гарна. Тэгээд л болж байх шиг байна. Би олон хүүхдээ төгсгөсөн хүн. Урьд өмнө нэлээд мөнгө зардаг байлаа. Мэдээж хэрэг хүүхэддээ шинэ костюм авч өгөлгүй яахав. Түүнээс гадна багшийн бэлэг авч өгнө нэг хүүхдээс 15, ресторанд хоол иднэ нэг хүүхэд 20 мянга, автобусаар өдөржин үйлчлүүлнэ таван мянга, зургийн цомог 15 мянга, сургуульдаа бэлэг авч өгнө 10 мянга, төгсөх хүүхдүүд ангиа засах засварын мөнгө 7 мянга гэсээр байгаар 100 орчим мянган төгрөг зарцуулж байсныг сайн санаж байна. Харин энэ жил би хүүхэддээ костюм л авч өгсөн. Өөр айхтар сандрах хэмжээнд мөнгө нэхээгүй. Урьд өмнө хүүхдээ бусдаас дутааж ялгаад яахав гэж бодоод ээмэг, бөгжөө ломбарданд тавьж байгаад л "Хонхны баяр"-т нь явуулдаг байлаа.
Иргэн Д.Балжир:
-Манай хүүхэд гуравдугаар сургуулийн 11 дүгээр анги төгсч байгаа. Нэгдсэн журмаар ингэж "Эрдмийн баяр" тэмдэглэж байгаа нь сайшаалтай сайхан байна. Энэ олон төгсч байгаа хүүхдүүд Төрийн дууллаа сонсоод, яамны сайд нь, хотын удирдлага баяр хүргэж хүндэтгэл үзүүлж байгаа нь эдэнд хариуцлага ногдуулж байх шиг сайхан санагдлаа. Манай хүүхдүүд энэ жил тусдаа нийлж наргих асуудал гаргахгүй. Харин сургууль дээрээ өөр хоорондоо ундаа, ус ууж ангидаа багштайгаа сууцгаах байх. Яахав 11 жил нэг ангид үймж шуугиж явсан хүүхдүүд юм чинь. Тал тал тийшээгээ тараад явахын цагт хоорондоо ээнэгшин дасдаг бололтой юм. Манай оюутан хүүхэд ч энэ жил төгсч байгаа. Урьд өмнө загварын тэмцээнд орж байгаа юм шиг ромбо зүүхдээ дээл өмсөнө. Нийлж наргихдаа өөр хувцас өмсөнө энэ тэр гээд сүйд болдог байсан. Харин энэ жил МУБИС төгсч байгаа охин маань их даруу өнгөрч байна. Ерөөсөө аливаа баяр наадмыг даруу, хөнгөн гэхдээ сэтгэлээрээ хүн баярлаж чадаж тэмдэглэж сурах хэрэгтэй. Би залуудаа Энэтхэгт курст сурч байхад нэг том баяртай таарсан. Хүмүүс нь ердөө энгийн жирийн хувцастай, эрдэнэ шишээ идээд л харин хөлсөө гоожтол бүжиглээд тардаг юм билээ.
Д.Догсмаа