Нийслэлийн 130 гаруй их, дээд сургуульд суралцдаг оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын оюутны холбоотой хамтран жил бүр хийдэг энэ үзлэг өнгөрсөн амралтын өдөр эхэлж ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Үзлэгийг ямар нэгэн төлбөргүй хийх бөгөөд зайлшгуй тохиолдолд эмчилгээний үнийг чөлөөлөх аж. Түүнчлэн хуваарийн дагуу үзэхээс гадна оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах юм байна. Энэ жилийн хувьд нэгдүгээр курсийнхнийг түлхүү хамруулахаар зорьж буй агаад үзлэгийг дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэлд зохион байгуулах аж. Энэ жил 30 гаруй мянган сурагч оюутан болжээ.
Б.Ариунаа