gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шилэн банк шатаж иргэдийг сандаргав

Нийгэм
2008-10-17
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-10-17
Шилэн банк шатаж иргэдийг сандаргав
Нийслэлийн төр захиргааны III байр нийтлэг үйлчилгээний газрын VIII давхарын хурлын танхимд гал гарлаа. Бидний нэрлэж заншсан "Шилэн банк"-ны VIII давхар 10.00 цагийн үед "шатсан" юм. Обьектод гарсан гал түймрийг Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраагчид цаг алдалгүй унтраан, аюулд өртсөн иргэдэд "Шуурхай бүлэг 105"-ийн аврагч нар анхны тусламж үзүүлсэн. Энэ барилгад 27 байгууллагын 1000 гаруй ажилтан байдаг аж.

Нийслэлийн онцгой байдлын газрынхан аравдугаар сарын ажлын төлөвлөгөөнийхөө дагуу гал түймэр унтраах тактикийн иж бүрэн сургуулилтаа Нийслэлийн төр захиргааны III байр нийтлэг үйлчилгээний газарт хийсэн нь энэ. Энэхүү байранд галын дохиоллын систем байдаггүй учир сонгон авчээ. "Хэлж ирдэггүй хийсэн ирдэг" гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс онцгой байдлын гал унтраагч, аврагч нар хэрхэн ажилладагаа иргэдэд танилцууллаа. Халуун галын өөдөөс амь биеэ үл хайхран ажиллах гал унтраагч, аврагч нарыг харсан хэн ч болов бахархана.

Энэхүү үзүүлбэрийн зорилго нь нийслэлд байдаг өндөр барилгуудад гал гарсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах, учирч болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, ажилтан албан хаагч нарыг угаартуулахгүй гаргахыг бодит байдалд тулгуурлан үзүүлж байсан. Мөн гал түймрийг унтраахад ямар хэрэгсэл ашигладагийг харуулсан.
Онцгой байдлын гал унтраагчид гурван төрлийн галын хор ашигладаг байна. Тусгай бэлтгэсэн бензинтэй усан дээр гал тавина. Дүрэлзэн асах галыг галын хороор хэрхэн унтрааж буйг иргэдэд харуулсан. Үүнийг харсан хүмүүс болзошгүй аюулаас сэргийлж, галын хорыг яаж хэрэглэж болохыг сурсан юм.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн онцгой байдлын газрынхан нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг сургууль, дэлгүүрүүдэд галаас урьдчилан сэргийлэх зорилготойгоор гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтын явцад "Бөмбөгөр, Мянган нэрийн барааны дэлгүүр зэрэг газрууд тэнцээгүй байна. Хүн олноор цугладаг эдгээр газруудад галын хор, аваарын гарц, гэнэтийн үед буух шат байхгүй байсан аж. Мөн цахилгаан ашиглалтын зөрчлүүд илэрчээ. Цаашдаа "Нарантуул" ОУХТ, "Марс", "Номин" зэрэг томоохон хэмжээний захуудад шалгалт хийхээр төлөвлөжээ.

А.Лхагва

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан